2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02533

 

 

 

 

 

 

2025 03 26 191/ШШ2025/02533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  өөрийн үйлдвэрийн байр хаягт оршин суух Финикс Конкрит ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Н******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу А******* Д******* Экспорт" ХХК /РД:*******/ нь болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Н******* /утас:г эрэн сурвалжлуулах тухай Нэхэмжлэлийн агуулга: "А******* Д******* Экспорт" ХХК-ийн Захирал гэх Б.Н******* /утас:91112290/ нь манай байгууллагад МАК-ийн ОРС-42,5 маркийн цементийг 1тн-ийг 152,475 /нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу итгэлцлийн үндсэн дээр бид 2021 оны 07.21-ний өдөр 38,415,750 төгрөг, 07.22-ны өдөр 18,000,000 төгрөг, 07.24-ний өдөр 148,534,250 төгрөг нийт 204,950,000 /хоёр зуун дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг тус компанийн Кассын нярав Түмэндэмбэрэлийн дансанд тус тус шилжүүлэн өгсөн. А******* Д******* Экспорт ХХК нь удаа дараа шаардуулсны дагуу 2021.08.11-ний өдөр 33,361,530 төгрөгний цемент, 08.12-ны өдөр 11,130,675 төгрөгний цемент, 8.20-ны өдөр 29,076,982.5 төгрөний цемент нийт 73,569,187.5 төгрөгний цемент нийлүүлээд ахин цемент нийлүүлээгүй. Тус компани нь цаашид цемент нийлүүлэх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул урьдчилгаанд авсан төлбөрийг тэр даруй буцаан өгөхийг шаардсан боловч 2021.09.02- нд 55,000,000 төгрөг, 2021.11.16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.29-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 36,380,812.5 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Хариуцагч А******* д******* экспорт ХХК /РД: *******/ тойруу Хх тэнгэр цогцолбор  тоот хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй гэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э******* 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 183/ШЗ2024/16419 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагч А******* Д******* Экспорт" ХХК /РД:*******/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Н******* /утас:/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Финикс Конкрит ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК, болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Н******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 36,380,812 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тоот хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй улмаас тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16419 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 4 дэх талд/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК-ийн оршин байх хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулахад тоот хаягт бүртгэлтэй байсан бөгөөд уг хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Финикс Конкрит ХХК нь хуульд заасан х*******яаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК нь  тоотод бүртгэлтэй уг хаягт үйл ажиллагаа явуулж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б******* Н******* /РД:ух91110336/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай А******* д******* экспорт ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Н******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Финикс Конкрит ХХК /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ