| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/07608/И |
| Дугаар | 191/ШШ2025/01538 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01538
2025 02 18 191/ШШ2025/01538
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаа*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Э.Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах С******* ******* ХХК /РД: 6525768/-д холбогдох
50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б******* би Орон сууц захиалгын 31/001 тоот гэрээний дагуу Хан-Уул, дүүрэн 8 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, орон сууцны цогцолбор зориулалтай "New City tower and town" хотхонд 3 өрөө байр худалдаж авахаар тохиролцож орон сууцны төлбөр болох 50,000,000 төгрөгийг "С******* *******" ХХК-ийн хаан банкин дахь 5021816814 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Тухайн газарт баригдаж байгаа гэх орон сууцны барилгын ажил огт хийгдэж барилгын ажил явагдаагүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд орох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь барилга барьж буй газарт тодорхой харагддаг Иймд гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах санал тавьж төлбөрт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг шаардсан боловч хариу өгөөгүй нь гэрээний дагуу саналыг хүлээн авсанд тооцно гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээг цуцалж 50,000,000 төгрөгийг гаргаж өгөөгүй байх тул хариуцагч "С******* *******" ХХК-иас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ..
Хариуцагч С******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Э.Б*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. 50,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 20,000,000 төгрөгийг 2025 оны 3 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч С******* ******* ХХК-д холбогдуулан, гэрээ цуцалж, 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр хариу тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 30,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлсэн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С******* ******* ХХК-д холбогдох, гэрээ цуцалж, 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 30,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлсэн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийн 203,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 203,975 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч С******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 203,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА