| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0156/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч /хохирогч/ Т.Б, түүний өмгөөлөгч М.Нарантуяа,
шүүгдэгч /хохирогч/ С.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б, Б овогт С.Б нарт холбогдох 1810000890060 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 31 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй хугацаагаар хорих ялыг тэнсэж С.Б
2. Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор С.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 6 дугаар гудамжинд С.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 6 дугаар гудамжинд Т.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биеийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч /хохирогч/ С.Бгээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Т.Бөөс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч С.Бгийн: “...С.Б гэрээсээ хутга авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би С.Бөөс айгаад зугтаасан. Тэгээд би гудамжинд гүйж байгаад халтираад унасан. Тэгтэл С.Б араас гүйж ирээд миний өгзөг хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон.Тэгтэл дахиад миний ар дал хэсэгт хатгасан. Тэгээд гялс эргээд харахад гартаа хутгатай байсан. Намайг эргэж харахад С.Б дахин хутгалах гээд байхаар нь би түүний хутгатай гарыг нь цохиж хаяулсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлээд С.Бийг цохиж унагаад дээр нь гараад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Бийн: “...Ямар ч байсан С.Бгийн эхнэрийн яриагаар гацуур дээр нь байсан 20.000 төгрөг алга болсон асуудлаас болж С.Бтэй маргаан гарсан юм шиг байсан. С.Б намайг юугаар зодсон талаар мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойн орой хэсэгт 4 ширхэг оёдол, духны хэсэгт 4, зүүн чамархайн хэсэг 2, дээд уруулд 6, оёдолууд тус тус тавиулсан. С.Б намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Нгийн: “...Алхаж байхад гудамжинд хоёр хүн газарт хэвтчихсэн ноцолдож байсан. Тэгтэл манай нөхөр “Охиноо намайг хутгалчихлаа” гэж хэлээд орилсон. Тэгэхээр нь би гүйгээд очтол С.Б дээр нь гарчихсан, С.Б доор нь орчихсон ноцолдож байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гэхэд С.Бийн зүүн гарын доор шар өнгийн иштэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №743 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №744 дүгээр дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
-2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
-2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /16-23 дугаар хуудас/,
-2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч С.Бийн: “...Тэгээд би архи их уусандаа болоод ухаанаа алдсан байсан. Нэг мэдсэн чинь дүүгийнхээ гэрт цусандаа хутгалдсан байдалтай сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Бгийн: “...Тэгээд би С.Бийн нуруун дээр нь дарж байгаад гэрээс нь гарахад хутга авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би намайг хутгалж магадгүй гэж бодоод зугтаасан. Тэгтэл гудамжинд халтираад унасан. Тэгээд босох гэхэд С.Б гүйцэж ирээд миний өгзөг хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд босоод дахин зугтаах гэтэл араас далайсан, тэгээд шууд эргээд харах гэхэд миний дал хэсэгт хутгалсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-С.Бгийн Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,
- Хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар. /хх-ийн 61-62 дугаар хуудас/
-Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны С.Бгийн оршин суух хаягийн тодорхойлолт. /хх-ийн 59 дүгээр хуудас/
-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хх-ийн 99 дүгээр хуудас/
-Т.Бийн Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Т.Бийн оршин суух хаягийн тодорхойлолт. /хх-ийн 65 дугаар хуудас/,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хх-ийн 68 дугаар хуудас/
- Хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/
зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нарыг яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б, Т.Б нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 6 дугаар гудамжинд Т.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биеийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үнэлэж үзэн хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгч С.Бг хохирогч /шүүгдэгч/ Т.Б нь гацуур дээр байсан 20.000 төгрөг алга болсон асуудлаас болж маргалдан гудамжинд хөөж очин өгзөг болон даланд нь хутгалах үед шүүгдэгч С.Б нь хохирогчийг цохиж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нөхцөл байдал нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №743 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/-ээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Б нь Т.Бийн гудамжинд араас нь хөөж очин өгзөг болон даланд нь 2 удаа хутгалсан бодит довтолгооны үед зөрүүлэн нүүрэн тус газар нь цохисон нь аргагүй хамгаалалтын арга хэмжээ байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ нөхцөл байдал нь хохирогч С.Бгийн“...С.Б гэрээсээ хутга авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би С.Бөөс айгаад зугтаасан. Тэгээд би гудамжинд гүйж байгаад халтираад унасан. Тэгтэл С.Б араас гүйж ирээд миний өгзөг хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон.Тэгтэл дахиад миний ар дал хэсэгт хатгасан. Тэгээд гялс эргээд харахад гартаа хутгатай байсан. Намайг эргэж харахад С.Б дахин хутгалах гээд байхаар нь би түүний хутгатай гарыг нь цохиж хаяулсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлээд С.Бийг цохиж унагаад дээр нь гараад цохисон...” /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн.... аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан ба хуулийн дээрх шаардлагад шүүгдэгч С.Бгийн үйлдэл нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь зугтаж болох байсан, бусдаас тусламж авахаар хандаж болох байсан зэрэг нь түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчид тухайн үед баригдсан бол ямар нөхцөл байдал үүсч болох байснаас үл шалтгаалан шүүгдэгч нь өөрийгөө хамгаалах эрх зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь өөрт нь халдсан халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоон төгссөн үед үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармагийн 6 дугаар гудамжинд С.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, хохирогч С.Бгийн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч Ц.Нгийн мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №743 дугаартай дүгнэлтэд
Энэ хэргийн шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.Б нь хохирогч С.Бгийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч С.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаж, харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв .
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 см урттай яс мэт иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.