| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02104/И |
| Дугаар | 191/ШШ2025/02802 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/02802
| 2025 04 04 | 191/ШШ2025/02802 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,640,051 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ******* нь *******тай байгуулсан 2024.07.08-ны өдрийн 3024-2024-94000045276 тоот *******ны харилцагчид үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу MN320030003095021121 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4,-ийн хүүтэйгээр 14,709,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч *******той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 14,709,000 төгрөг, зээлийн хүү 1,895,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,873 төгрөг, нийт 16,640,051 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Миний бие ******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 16,640,051 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 3 сарын хугацаанд буюу 2025.03.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 7,820,025.5 төгрөг, 2025.05.31-ний өдрийн дотор 7,820,025.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,640,051 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож нийт нэхэмжлэлийн шаардлага буюу 16,640,051 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 3 сарын хугацаанд буюу 2025.03.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 7,820,025.5 төгрөг, 2025.05.31-ний өдрийн дотор 7,820,025.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,151 төгрөгийн 50 хувь болох 120,575.5 төгрөгийг улсын орлогоос, 120,575.5 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 16,640,051 төгрөгийг хариуцагч ******* нь 3 сарын хугацаанд буюу 2025.03.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 7,820,025.5 төгрөг, 2025.05.31-ний өдрийн дотор 7,820,025.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,151 төгрөгийн 50 хувь болох 120,575.5 төгрөгийг улсын орлогоос, 120,575.5 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА