Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00606

 

 

 

 

 

 

 

2025 04 10 312/ШШ2025/00606

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо *******т байрлах ******* ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:/-т холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 21,828,554.43 төгрөг, хүү 17,775,473.34 төгрөг, алданги 3,393,426.6 төгрөг, нийт 42,997,454.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-аас дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,200,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр MITSUBISHI.Delica-D55 /2013 2022/ маркийн, CV5W0900645 дугаартай, улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан болно. Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна. ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч Д.*******ийн тоот дансанд 22,200,000 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь тоот данстай зээлийн үндсэн зээлд 371,445.57 төгрөг, үндсэн хүүд 815,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 100,000 төгрөгийг төлсөн. ******* ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлт зөрчигдөж, зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 684, үндсэн зээлийн үлдэгдэл 21,828,554.43 төгрөг, үндсэн хүү 17,775,473.34 төгрөг, алданги 3,393,426.6 төгрөг, нийт 42,997,454.37 төгрөгийг хариуцагч Д.*******өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарь шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэлийн шаардлагаа буруулж алдангиас татгалзаж, үндсэн зээл болон зээлийн хүү дээр хариуцагчтай эвлэрэх саналтай байна. Алданги 3,393,426.6 төгрөгийг хасаад 39,604,027.77 төгрөг дээр эвлэрэх саналтай байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алдангиас татгалзаж байгаа тул үндсэн зээл болон зээлийн хүү дээр эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Үндсэн зээл, хүүг төлөхийг зөвшөөрч байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 21,828,554.43 төгрөг, хүү 17,775,473.34 төгрөг, алданги 3,393,426.6 төгрөг, нийт 42,997,454.37 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хэлэлцэж эхлэх явцад ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги 3,393,426.6 төгрөгнөөс татгалзаж, үндсэн зээл, хүү нийт 39,604,027.77 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигч 39,604,027.77 төгрөгөд эвлэрсэн тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,937.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 39,604,027.77 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 355,970.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,393,426.6 төгрөгнөөс татгалзаж, үндсэн зээл, хүү нийт 39,604,027.77 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,937.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 355,970.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ