| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03133/И |
| Дугаар | 191/ШШ2025/01539 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01539
2025 02 18 191/ШШ2025/01539
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** байрлах Г******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах А******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох
32,310,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Грэйттаур ******* ХХК нь А******* ХХК-тай олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд 2022 оны 06 сарын 10-ний өдөр Барилгын туслах материал болох хэв хашмал түрээсийн гэрээг амаар байгуулан хамтран ажилласан. 2022 оны 06 сарын 10-ны өдрөөс 2022 оны 6 сарын 13-ний өдөр хүртэл нийт 6 удаагийн татан авалтыг ******* ******* улсын дугаартай HINO маркын машинаар 4 удаа, ******* ******* улсын дугаартай ТОҮОТА, HIACE маркын машинаар 2 удаататан авалт хийн хэв хашмал түрээслэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хос цайз барилгын төсөлд түрээсэлсэн. Түрээслэх хугацаандаа барилгын туслах материалыг гэмтээж манай компаниас актын гэмтэл засварыг А******* ХХК-тай тохиролцсон үнийн саналын дагуу төлбөрийг тухай бүрийн орлогын баримтад бүртгэн илгээж байсан. 2023 оны 07 сарын 03-ны өдрийн албан бичигтээ 2023 оны 09 сарын 30-ны өдрийн дотор барагдуулна гэсэн албан бичиг хүргүүлсэн. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан төлбөр төлөгдөх хугацааг хойшлуулсаар өдийг хүрч биднийг эдийн засгийн хүнд байдалд хүргэж хохироосоор байна.
Иймд А******* ХХК-аас 2022 оны барилгын туслах материал түрээсийн үлдэгдэл болох 32,310,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 32,310,740 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан 32,310,740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А******* ХХК-д холбогдох 32,310,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,504 төгрөгийн 159,702.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 159,702.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 159,702.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА