Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 187

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг

шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт  Ө.Нт холбогдох 1810007890250 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, жолооч, түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л овогт Ө.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр амралтын газарт иргэн Э.Бийн С.Бэхбаттай маргалдан ноцолдож байхад нь салгах үед өөрийг нь цохисон гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ө.Наас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...”  гэв.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Бийн: “...Би Бэхээ ахын дээр гарчихсан байхад Ө.Н гээд түгээгч ах миний хамар, ам, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн ба Батзаяа нь Ө.Ныг салгаж авсан. Тэгээд байж байтал миний хамар болон зүүн нүд хэсэг хавдсан, үүдэн шүд хөдөлсөн байсан. ...Бэхээ ах миний эрүүний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэхдээ гэмтэл учраагүй. Харин Ө.Н ах миний хамар, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 1-2 удаа өшиглөж хамар хугалж, үүдэн шүд хөдөлж, нүд хөхрүүлсэн, ...надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Ө.Н ахаас эмчилгээний төлбөрт бэлнээр 2.500.000 төгрөг авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9,10 дугаар хуудас/,

Гэрч Б.Бгийн: “...манай ажлын Ө.Н гэдэг ах гарч ирээд Батбилэгийг хойноос нь татаад авсан ба би энэ үед Бэхбатыг тэврээд салгачихаад эргээд хартал Батбилэг нүүрээ дараад газарт хэвтчихсэн, Ө.Н ах Батбилэгийг цохьчихоод цаашаа алхаад явж байсан. Гэхдээ би Ө.Н ах Батбилэгийг хөл, гарынхаа аль хэсгээр цохьсон болохыг нь хараагүй. Ямарч байсан Батбилэгийг цохьсон. Тэгээд Батбилэгийг босготол хамраас нь цус гараад, нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №4090 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Ө.Н нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд бид нар ресторанд нь хүлээн авалтанд оролцоод хоол унд идээд нилээн сууж байгаад 00 орох санаатай гэрээс гартал манай ажлын Батбилэг, Бэхбат нь хоорондоо зодолдоод зууралдаж байхаар нь Батбилэгийн хувцаснаас нь татаад салгах гэтэл эргэж хараад миний нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. Гэхдээ тэр цохилтоос миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа түүний ам, хамар хэсэгт нь нэг удаа цохьтол Батбилэг газарт уначихсан юм. Тэгэхээр нь нүүрнийх нь зүүн хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд 00 орохоор цаашаа явсан. Энэ үед Батбилэг, Бэхбат, Батзаяа нар байсан ба Батзаяа Бэхбатыг тэврээд салгаж байсан юм. Тэгээд би 00 орчихоод буцаад явж байхад Батбилэгийн хамраас нь цус гарсан байсан. Би Э.Бийн шүд хамар хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиж, зүүн хамар хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж түүнийг гэмтээсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ө.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хааны хүрээ” амралтын газарт иргэн Э.Бийн С.Бэхбаттай маргалдан ноцолдож байхад нь салгах үед өөрийг нь цохисон гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 8-9,10 дугаар хуудас/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №4090 дугаартай

  1. Э.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны доргилт, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын язрал, цус хуралт, 1 шүдний хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ө.Н нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 40 дугаартай Прокурорын саналаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.Ө.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан буюу эрүүл мэндэд учруулсан хохиролд 2.500.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт үйлдэж гарын үсэг зурсан /хх-ийн 44 дүгээр хуудас/ баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул Ө.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.