Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00617

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 11 312/ШШ2025/00617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 19 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 19 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: 3, утас: /-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин М.г өөрийн асрамжид авах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 19 дүгээр хорооллын Уурхайчин хотхоны 1 дүгээр байрны 1203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авах, автомашин худалдан авсан 9,500,000 төгрөгийг гаргуулах, М.*******ын нэр дээрх Хаан банкны хадгаламжийн дансанд төвлөрч байгаа төрөөс олгож буй хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, орон сууцны татварын буцаан олголтын 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг гаргуулах,

Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн цор ганц өмчлөгч болохоо тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү /цахим/, хариуцагч М.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б. /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* миний бие М.*******тай гэрлэлтээ батлуулалгүй 2018 оноос хамт амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сарын 09-нд охинтой болсон. Охин маань одоо 4 нас 4 сартай цэцэрлэгт явдаг. Бид хамтран амьдрах хугацаанд эхний үед сайхан байсан. Сүүлийн үед М.******* нь намайг хардаж 2 удаа зодсон. Тэгээд 2 дахь удаад нь би гомдоод салж холдоё гэсэн чинь бидний 2 аав уулзаад бид хоёрыг эвлэрүүлсэн. Тэгтэл М.******* нь буруугаа ойлгож гэмшихийн оронд гадуур хонох өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай болох нь илрээд өөрийн гэсэн юмаа аваад 2022 оны 12 дугаар сарын 09-нд гэрээсээ явсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Би охинтойгоо гэртээ байгаа. Би хэд хэдэн удаа түүнтэй ингээд амьдралаа дуусгах юм уу, охиноо бодохгүй юм уу гэж ярихад нэг мөсөн салнаа гэсэн. Тийм учраас би цаашид түүнтэй хамт амьдрахгүй салья гэж шийдсэн. Иймд миний бие шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

1. М.******* бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох,

2. Бидний дундаас төрсөн охин г миний асрамжид үлдээх,

3. М.*******аас охин д тэтгэлэг тогтоолгох,

4.   Бид хамтран амьдах хугацаанд 2021 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 19 дүгээр хорооллын Уурхайчин хотхоны 1 дүгээр байрны 1203 тоот 2 өрөө орон сууцыг захиалан бариулж хоёулаа хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Тэхдээ одоо ХААН банкны орон сууцны зээлийн барьцаанд байгаа. Энэ байраа би өөрөө авч охинтойгоо хамт амьдарна. М.*******ад байранд оруулсан мөнгийг нь өгнө.

5. Бид мөн хамт амьдрах хугацаандаа приус 30 маркийн машиныг 2020 онд 16 500 000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Машиныг худалдаж авахад би 9 500 000 төгрөг оруулсан. Машин авахад оруулсан 9 500 000 төгрөгөө М.*******аас гаргуулах.

6. Охин д төрөөс өгдөг халамжийн мөнгө М.*******ын нэр дээрх ХААН банкин дахь хадгаламжид байдаг. Энэ халамжийн 3 800 000 би охиндоо зориулах тул М.*******аас шилжүүлж авах.

7. Одоо бидний амьдарч байгаа орон сууцны татварын буцаан олголтын мөнгө болох 6 000 000 төгрөгийг М.******* нь өөрийн дансаараа аваад хадгаламжид хийсэн гэсэн. Үүний 50 хувь болох 3000 000 төгрөгийг гаргуулж авах. Гэрийн доторх тавилгыг би өөрөө худалдаж авч тохижуулсан тул энэ талаар ямар нэг маргаан байхгүй болно... гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд хуралдаанд: Бид 2015 онд танилцаад 2018 оны 12 дугаар сард охинтой болсон. 7-8 жил хамт амьдарсан . Үл ойлголцлоос болж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа. 2018 оноос 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох, охин г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. ******* охинтойгоо хэзээ ч уулзаж болно харин охинтойгоо уулзахдаа өөрөө ирж аваад, өөрөө авчирч өгөхийг зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлгийг хувьд дундын өмчийг орон сууцыг зарж борлуулан *******ад оногдох 67,748,661 төгрөгийг хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэлэгт урьдчилан авсан тул хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй... гэв.

 

2. Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2018 онд Б.*******тай хамтран амьдарч байх хугацаандаа 2018 оны 12 сарын 09 нд охин маань төрсөн. Хамтран амьдрах хугацаанд таарамж нийцтэй сайхан амьдарч байсан боловч ******* нь 2019 оноос хойш өдөр бүр шахуу ажлаас байнга оройтож ирэхдээ согтуу халамцуу ирдэг, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй байсан учраас 3 нас хүртэл нь өвөө эмээгийн асрамжинд охин маань өсөж хүмүүжсэн. Түүгээр зогсохгүй өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож надад 2-3 удаа баригдаж, бидний хамтын амьдрал утгаа алдаж эхэлсэн. Үүнийг нь би тухай бүрд нь анхааруулж уучилж амьдарч байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид нэг гэрт хамт байсан боловч гэр бүлийн харилцаа дуусгавар болсон мэт байсан. Хамтын таарамжгүй байдлаас шалтгаалан бид 6 сарын турш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд ******* охин бид хоёрын уулзах болон утсаар ярих боломжийг хязгаарлаж (сүүлийн үед огт яриулахгүй, уулзахад дургүйцээд) охин бид хоёрын эрхийг зөрчиж байна. Одоо миний хувьд охиноо өөрийн асрамжинд авч, бидний өмч болох 2 өрөө орон сууц болох эд хөрөнгийн зөв тэгш хувиарлаж өгөхийг хүсч байна. Гэрийн тавилга бидний хамтын хөдөлмөрөөр зээлээр бүтсэн тул хувь тэнцүү хуваах нь зүйтэй байх гэж миний хувьд бодож байна. Байрны урьдчилгаа 30% бүрдүүлэхэд би өөрийн ээжээс 6 сая төгрөг зээлж банкинд төлсөн. Энэ мөнгийг би байрны буцаан олголтын мөнгөөр төлж барагдуулж байгаа. Би өөрийн биеэр ХААН банкинд нээлгэсэн охины хадгаламжийг охиндоо бүрэн гүйцэт зарцуулах болно. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж туслана уу... гэжээ.

 

2.1. Хариуцагч М.******* шүүх хуралдаанд: ...2015 онд танилцсан. 2018 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Охин г эх *******гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин охиноо сард 3 хоног авч явна . Энэ нь 5 дахь өдөр охиноо авч яваад бүтэн сайн өдөр хүргэж өгөх саналтай байна... гэв.

 

3. Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч М.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг Химон констракшн ХХК-тай байгуулан 61.55 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 101.557.500 /нэг зуун нэгэн сая таван зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ гэрээний 2.5 дахь хэсэгт 6 467 250 /зургаан сая дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун тавин/ төгрөгийг өөрөөсөө гарган, 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг захиалагчийн ажлын байрны хөнгөлөлт эдлэн худалдан авсан бөгөөд үлдэх 70 хувийн төлбөр болох 71 090 250 /далан нэгэн сая ерэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан бөгөөд тус байранд нүүж орсноос хойш ипотекийн зээлийн төлбөр болох сар бүр 790 000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 14 921 221 /арван дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянгахоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг миний бие өөрийн данснаас өөрийн цалингаасаа төлсөөр ирсэн. Б.******* болон бидний хооронд гэр бүлийн эрх зүйн хүрээн дэх гэрлэлтийн харилцаа байгаагүй бөгөөд хамтын амьдралтай байсан тул хамтын амьдралын хугацаанд хөрөнгө холилдох зарчмаар бий болсон Ү-2101024873 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд дийлэнх буюу ихэнх хэсгийн хөрөнгөө нийлүүлсэн өмчлөгчийн хувьд хөрөнгө хуваахдаа өмчлөгч байх эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж, тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны цор ганц өмчлөгч болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...М.******* нь бидний хамтарч захиалга өгч бариулсан орон сууцыг дан ганц өөрийн хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маш тодорхой бичсэн байгаа. Энэ орон сууц бол бидний дундын өмч. Анхнаасаа захиалж хоёр талаасаа мөнгө гаргаж хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Иймд М.*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах гэрээний хуулбар /хх-5-7/, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-8-14/, Оч өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-15/, ам бүлийн тодорхойлолт /хх-16/, охин М.гийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-17/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-19/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн № дугаартай Ипотекийн зээлийн гэрээ, мөн дугаартай барьцааны гэрээ, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******ад холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 19 дүгээр хорооллын Уурхайчин хотхоны 1 дүгээр байрны 1203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авах, автомашин худалдан авсан 9,500,000 төгрөгийг гаргуулах, М.*******ын нэр дээрх Хаан банкны хадгаламжийн дансанд төвлөрч байгаа төрөөс олгож буй хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, орон сууцны татварын буцаан олголтын 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг гаргуулах,

Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 19 дүгээр хорооллын Уурхайчин хотхоны 1 дүгээр байрны 1203 тоот орон сууцны цор ганц өмчлөгч болохоо тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

2. Хариуцагч М.******* нь 2018 оны 10 сараас 2022 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, охиноо эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг урьдчилж төлснөөр бид ярилцсан гэсэн тайлбарыг гаргасан.

3. Б.*******, М.******* нар нь 2015 онд танилцаж, 2018 оны 10 дугаар сараас хамтран амьдарч, тэдний хамтын амьдралын хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин М. төрсөн, хувийн таарамжгүй харилцаанаас болж 2022 оны 12 сарын 09-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин М.г өөрийн асрамжидаа үлдээнэ гэсэн ба хариуцагч М.******* хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин төрсөн цагаасаа эцэг, эхтэйгээ хамт амьдарч, тэдний асрамжид өсөж торниж байгаа бөгөөд эх Б.******* нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхэд дутагдалтай асуудал тогтоогдоогүй зэргийг харгалзан охин М.г эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

5. Шүүх хүүхэд эхийн асрамжид хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б.******* нь хүүхэддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

6. Зохигч эд хөрөнгийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх шийдвэрээр М.*******аас 67,748,661 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд 67,748,661 төгрөгийг охин г 18 нас хүртэлх тэтгэмжийг урьдчилан төлснөөр тооцож, нэхэмжлэгч нь бусад шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигчид эвлэрсэн тул зохигчын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б.*******, М.******* нарыг 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.г эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн дундын эд хөрөнгөөс М.*******ад ногдох 67,748,661 төгрөгийг охин г 18 нас хүртэлх тэтгэлэгийг урьдчилан төлснөөр тооцож, нэхэмжлэгч нь бусад шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.НАРМАНДАХ