| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00028/И |
| Дугаар | 312/ШШ2025/00618 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/00618
2025 04 10 312/ШШ2025/00618
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 2а хороолол, тоотод оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг хүүгүй, сар бүрийн 25-нд төлөлт хийж 10 сарын дотор сар бүр 500,000 төгрөг төлөхөөр Б.д 4,000,000 төгрөгийг бэлэн өгсөн. Үүнээс 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой нь О.*******ийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Б.гаас 1,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргуулахаар нэхэмжилснээс 1,200,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлөх нөхцөлтэйгөөр тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б. нь 1,200,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө гэснийг нэхэмжлэгч О.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 38,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 38,950 төгрөгийн 50 хувь болох 19,475 төгрөгийг, хариуцагчаас 1,200,000 төгрөнд тохирсон тэмдэгтийн хураамж болох 33,350 төгрөгийн 50 хувь болох 16,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,500,000 төгрөг нэхэмжилснээс 300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь 1,200,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.*******т төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 16,675 төгрөгийг, төрийн сангаас 19,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ