| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02410/И |
| Дугаар | 312/ШШ2025/01532 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/01532
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* банк ХК-ийн төв байранд байрлах ******* банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 24-р баг, ******* 7 хороолол, 110 дугаар байр, 110 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: , утас: /-д холбогдох 12,362,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оы 08 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 12,362,814.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.******* миний бие нь ******* банк ХК-иас нэхэмжилсэн 12,362,814 төгрөгийг 6 сарын дотор буюу 2025 оны 09 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,060,469 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч П.*******аас 12,362,814 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч П.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,060,469 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,755 төгрөгийн 106,377.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 106,377.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,362,814 төгрөгийг хариуцагч П.******* 2025 оны 09 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2,060,469 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-нд 2,060,469 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,060,469 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,377.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 106,377.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА