Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00622

 

 

 

 

2025 04 11 312/ШШ2025/00622

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, ******* цогцолбор ******* ХХК /РД:*******1, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртынгол баг, ******* тоотод оршин суух, *******д овогт *******ын ******* /РД:, утас:/-д холбогдох

 

үндсэн зээл 460,000 төгрөг, зээлийн хүү 305,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,032 төгрөг, нийт 823,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн зээмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 07-ны өдөр 460,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *******-ын зүгээс Б.*******ээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар Б.*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 460,000 төгрөг, 2023 оны 04 сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 625 хоногийн зээлийн хүү 305,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,032 төгрөг нийт 823,865 төгрөг байна. Б.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 823,865 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******ын ******* нь ******* ХХК-ийн 823,865 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК нь хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 823,865 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 823,865 төгрөгийг ******* ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 460,000 төгрөг, зээлийн хүү 305,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,032 төгрөг, нийт 823,865 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 460,000 төгрөг, зээлийн хүү 305,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,032 төгрөг, нийт 823,865 төгрөгийг төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг төлсөн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 12,161.5 төгрөгийг, төрийн сангаас 12,161.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох үндсэн зээл 460,000 төгрөг, зээлийн хүү 305,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,032 төгрөг, нийт 823,865 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 823,865 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 12,161.5 төгрөгийг, төрийн сангаас 12,161.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ