Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: М.Мөнхзул,

            Шүүгдэгч: Б.Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000320376 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Э, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, ...., ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, УЗ-89092979 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Энь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Парис бааранд Ц.Ттай маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад байж байтал манай эмэгтэй найз Нямцэцэг миний төрсөн өдөрт ирээч гэж урьсан. Би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Айреш пабад очоод Нямцэцэгтэй уулзаж хамт суусан. Тэгээд тэнд сууж байгаад тэндээсээ гараад Парис бааранд орж суусан. Тухайн үед 23 цаг болж байсан байх тэгээд Нямцэцэгийн найз залуугийн найз гээд Э гэх залуу нэмэгдээд ирсэн байсан. Бид нар бааранд 1 шил архи авч хувааж уусан. Би их согтсон байсан. Тэгээд би Этай ойр зуурын юм яриад ширээнд хамт сууж байтал гэнэт Э архины шил барьж байгаад тэр шилээрээ миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд миний нүдний дээд талаас цус гараад тэндээсээ эмнэлэг орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Т.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз болох Нямцэцэгийн төрсөн өдөр дээр 20 цагийн үед очиж уулзсан. Тухайн үед Нямцэцэг, Т бид 3 байсан. Тэгсэн удалгүй Нямцэцэгийн нөхөр, нөхрийнх нь найз гэх Э гэх залуу ирсэн тэндээ сууж байгаад тэндээсээ гараад Парис бааранд очиж үйлчлүүлсэн. Тэнд ороод нэг шил архи аваад бид нар хуваагаад ууж байсан. Тухайн үед Т нилээн согтсон байсан ба Нямцэцэгийн найз залуугийн найз гэх Этай юм ярьж байснаа нэг харсан Э архины шил аваад шууд Тын толгой руу нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Г.Нямцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз залуугийн найз Э Тайванаатай юм ярьж сууж байснаа ширээн дээр байсан архины шил аваад Тайвнаагийн толгой руу цохиж хагалсан. Тэгээд бид нар салгасан, Солонго Тайванааг аваад гэмтэл рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Яллагдагчаар Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тын биед дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тын толгой руу архины шилээр нэг удаа цохиж дээрх гэмтлийн учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шинжээчийн 406 тоот дүгнэлтэд: “...И.Тын биед дух, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-27/, хохирогчийн хүсэлт /хх-н 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Энь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Парис бааранд Ц.Ттай маргалдан архины шилээр түүний  толгой руу цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Тын: “...Тэгээд би Этай ойр зуурын юм яриад ширээнд хамт сууж байтал гэнэт Э архины шил барьж байгаад тэр шилээрээ миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд миний нүдний дээд талаас цус гараад тэндээсээ эмнэлэг орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Т.Солонгийн: “...Тухайн үед Т нилээн согтсон байсан ба Нямцэцэгийн найз залуугийн найз гэх Этай юм ярьж байснаа нэг харсан Э архины шил аваад шууд Тын толгой руу нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Г.Нямцэцэгийн: “...манай найз залуугийн найз Э Тайванаатай юм ярьж сууж байснаа ширээн дээр байсан архины шил аваад Тайвнаагийн толгой руу цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/ шинжээчийн 406 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Энь Парис бааранд Ц.Ттай маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Тын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Т нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-н 41/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Тыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Энь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ “манай гэр шатсан, ажил хийгээгүй зэргээс торгуулийн ял төлөх боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн ба шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тад нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тад хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР