Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 756

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Г.Г, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц

Хариуцагч: Б*******ь орчин, аялал жуулчлалын сайд 

Гуравдагч этгээд: “З” ХХК, “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 09 дүгээр 19-ны өдрийн “З” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон Б*******ь орчин, ногоон хөгжлийн сайдын А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Х” ХХК-д олгосон А-433 дугаар тушаалаас Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Г.Г, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 9 иргэний газартай  давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 8 иргэнд газар ашиглах эрх олгохыг Б*******ь орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, Ж.М, З.М, Ж.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч З.Мын өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг, С******* гудамжинд оршин суудаг  9 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 8 иргэн нь Зайсангийн ам, С******* гудамж гэх хаягт олон жил /30 гаруй жил/ амьдарсан иргэд бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, с******* гудамж гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм. 

Иргэн Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Г.Г, Б.Б, З.М нарын оршин суугаа газар нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. 

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан.

2015 онд Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 тоот захирамжаар байгуулагдсан Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. 

Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 9 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Иргэн Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Г.Г, Б.Б, З.М нар нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. 

Улмаар Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Г.Г, Б.Б, З.М нарт газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь “З” ХХК-тай газрын кадастрын давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан.  “З” ХХК нь тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.

Дээрх 9 иргэн нь албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаа улмаас газар дээрх байшингийн үл хөдлөхийн бүртгэлд бүртгүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Иргэн Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Г.Г, Б.Б, З.М нар нь Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БОНХАЖ яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б*******ын 10/6222 тоот албан тоотоор “З” ХХК-тай давхацсан байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн мэдэгдэл өгсөн юм.

Иймд дээрх 9 иргэний оршин суудаг газартай, “З” ХХК-д зөвшөрөл олгосон Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах” тушаалийн дээрх 9 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. 

Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу эдгээр иргэдийн амьдарч байгаа газар “З” ХХК-ны газартай давхцаж байгаа тул уг газрыг ашиглах эрхийг олгох боломжгүй. 

Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. 

Гэтэл эдгээр иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон б*******ийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, б*******ийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор б*******ь орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон б*******ь орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу “З” ХХК нь газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор газар ашиглах эрх үүссэн байна. Тиймээс хууль ёсны газар ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм. 

Иймд Б.Х нарын нэр бүхий 9 иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “З*******” ХХК-ийн захирал Ж.Н******* шүүхэд гаргасан тайлбартаа: “З******* ХХК нь 2015 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд газар ашиглах зөвшөөрөл Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас авсан бөгөөд 2015 оны 9 сард уг зөвшөөрлийг Х ХХК-д Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу албан ёсоор шилжүүлсэн тул уг газрын зөвгөөрөлтэй холбогдох асуудалд оролцохгүй болно.” гэжээ. 

Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгосон 2014/65 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Зайсангийн ам дахь Дархан цаазат газарт 0,8 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл авсан З ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын замаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. З компани Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхээ Х ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргасныг тус яам хангаж шийдвэрлэсэн. Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 дугаар тушаалыг үндэслэн тухайн газрыг 5 жилийн хугацаанд аялал, жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн 2015/784 тоот гэрчилгээг Х ХХК-д тус яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор олгосон. 

Манай компани иргэдэд ашиглуулахаар олгосон албан ёсны зөвшөөрөл бүхий газрыг ямар нэг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар аваагүй бөгөөд тухайн газрыг ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан компаниас хууль ёсоор шилжүүлэн авсан тул төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл, олгосон эрхийн дагуу тогтоосон хугацаанд зориулалтын дагуу тухайн газрыг ашиглах хууль ёсны эрх бүхий этгээд гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иймд иргэдээс гаргаж байгаа нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч нар болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “З” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-433 дугаар тушаалаас Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Г.Г, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 9 иргэний газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох, Нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж тодруулсан байна.

Нэг: “Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “З” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-433 дугаар тушаалаас Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Г.Г, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 9 иргэний газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах”, гэсэн зарчмыг хариуцагчаас зөрчиж, нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар буюу 30 гаруй жил оршин сууж буй газар нь гуравдагч этгээд “З” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцаж байна гэсэн үндэслэлээр газар ашиглуулах тухай шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар нь ”...З” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээтэй 0.8 га газартай давхцалтай..., гуравдагч этгээд газар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй” гэж маргаж байгаа боловч хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “З” ХХК-ийн нэгж талбарын хувийн хэрэг болон гуравдагч этгээд “Х” ХХК-нд газар ашиглах эрх олгосон шийдвэр болон баримтуудаас дүгнэхэд гуравдагч этгээд “З” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт 0.8 га талбайг “аялал жуулчлалын төв” зорилгоор ашиглах эрхийн 2014/65 дугаар гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б*******ь орчин, ногоон хөгжлийн яамнаас 5 жилийн хугацаагаар олгожээ. 

Харин “З” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ” болон газар ашиглах эрх шилжүүлэх гэрээг тус тус “Х” ХХК-тай байгуулж улмаар гуравдагч этгээд “З” ХХК нь Б*******ь орчин ногоон хөгжлийн яаманд  0.8 га талбай бүхий тусгай хамгаалалттай газрыг “Х” ХХК-д шилжүүлэхээр 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээ гаргасан байна.

Дээрх хүсэлтийг хариуцагч хүлээн авч Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Х” ХХК-д 0.8 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон нь хууль бус болсон байна. 

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй этгээд ашиглах гэрчилгээгээ шилжүүлэхийг хориглоно, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг” хориглоно гэж  заасан байхад хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/433 дугаар газар ашиглах тухай тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж гаргасан хууль бус шийдвэр байна. 

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3400 дугаар захирамжаар “Х” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ “тухайн компанитай холбоотой бүх бичиг баримт “Х” ХХК-ийн захиралд өөрт нь байгаа, миний хувьд “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ болон түүний хавсралтыг хуулбарын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн үүнээс өөр баримт гаргаж өгөх боломжгүй байна, захирал нь гадагшаа ажлаар явсан би уулзаж чадахгүй байгаа гэж” тайлбарладаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөр нотлох баримт манай яаманд байхгүй гэх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх заалтад заасан “Хамгаалалтын захиргаа болон...дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн б*******ь орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэнд тулгуурлан гаргасан Б*******ь орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн ...газар ашиглах гэрчилгээ олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул “Х” ХХК-д газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

Мөн Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь “З” ХХК-д урьд нь олгосон А-337 дугаар захирамж нь хүчин төгөлдөр байхад бусдын газартай давхардуулан дахин “Х” ХХК-д тус газрыг ашиглуулахаар захирамж гаргасан нь Газрын тухай  хуулийг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар “З” ХХК-д олгосон газар ашиглах тушаалыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг ч бодит байдал дээр А-337 дугаар захирамжийг хүчингүй болгосон тушаал огт гараагүй байна.

Иймд Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалуудаас нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Хоёр: “Нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хүрээнд эхний ээлжинд 411 иргэнд оршин сууж байсан газрын ашиглах эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгосон байна.

Дээрх 2015 оны А/235 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль,... бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” Б*******ь орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “б*******ь орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, б*******ь орчны тэнцлийг хангах, б*******ь орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн сайдын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн гаргасан байна.

Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нэрсийг газар дээр нь тулгаж, баталгаажуулан кадастржуулах, талбайн хэмжилтийг газар дээр нь хийх, газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах талаар заажээ.

Нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг 50, 51, 52Б, 52А тоотод олон жил гэр бүлийн хамт оршин сууж байгаа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”, улсын бүртгэлийн лавлагаа, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. 

Маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч нарын олон жил амьдарсаар ирсэн газар болон гуравдагч этгээд ашиглуулахаар олгосон газрууд нь хоорондоо хэсэгчлэн давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт хариуцагчаас ирүүлсэн кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулан харуулсан зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмын дагуу газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу газар ашиглах хүсэлтээ Б*******ь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нарын олон жил амьдарсан газрыг гуравдагч этгээд “З” ХХК болон “Х*******” ХХК-д ашиглуулахаар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч нарын амьдарч байгаа маргаан бүхий газар нь урьд нь газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаагүй байхад гуравдагч этгээд “З” ХХК-д олгосон газартай бүхэлдээ давхцалтай гэх үндэслэлээр гэрчилгээ олгож, бүртгэлжүүлэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй, Б*******ь орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар тусгай хамгааллалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах, 2/ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж тус тус зааснаар төрийн бодлого, Засгийн газрын хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд гарсан дээрх сайдын тушаалын агуулгыг зөрчиж, олон жил амьдарсан иргэдийн эрхийг хангахаас сүүлд авсан газар ашиглах эрхтэй этгээдийн газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын гаргасан нэхэмжлэгч 9 иргэнээс 8 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Б*******ь орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Б*******ь орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр 19-ны өдрийн “З” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Х” ХХК-д олгосон А/433 дугаар тушаалаас нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 8 иргэний оршин суудаг газартай  давхацсан хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 8 иргэний оршин сууж буй газрыг ашиглах эрх олгохыг Б*******ь орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ