| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/02077/И |
| Дугаар | 191/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00461
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
3,551,781.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ******* овогтой ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******тай ЗГ1175148826 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,199,063.05 төгрөг, зээлийн хүү 336,094.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,624.03 төгрөг нийт 3,551,781.82 төгрөгийг ******* овогтой *******аас гаргуулж өгнө үү
*******ны нэхэмжлэлтэй *******ад холбогдох Иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******ад холбогдуулан 3,551,781.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******ад холбогдох 3,551,781.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгчийн захирамж гарснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******ад 3,551,781.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,778.51 төгрөгнөөс 35,889.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн 1002003000941 тоот данснаас 35,889.25 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА