2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02448

 

 

 

 

 

 

 

2025 03 24

191/ШШ2025/02448

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Б******* овогт Б******* Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах Олд констракшн ХХК-нд холбогдох,

дүгээр байрны зүүн грашийн №1, №2 дугаартай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах баримт бичгийг гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* овогтой Б******* /*******/ би 2017 оны 01-р сарын 23-ны өдөр "ОЛД КОНСТРАКШН" ХХК (*******)-тай №№15/57 тоот Дулаан зогсоол захиалгын гэрээ байгуулсан. "ОЛД КОНСТРАКШН" ХХК-н хүсэлтийн дагуу 2018оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээний төлбөр болон гэрчилгээ гаргаж өгөх хугацаанд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Би гэрээний дагуу хотхонд №1, №2 тоот хоёр автомашины дулаан зогсоолын төлбөр 45.000.000/ Дөчин таван сая/ төгрөгийг бүрэн төлж "Олд Констракшн" ХХК нь төлбөр тооцоо бүрэн дуусгавар болсон тухай албан тоот гаргаж өгсөн. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн хариуцагч тал өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Б******* овогтой Б******* намайг 2ш автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэл гаргагч Б.Б******* нь Олд констракш ХХК-нд холбогдох автомашин дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргулж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хариуцагч тал болох Олд констракшн ХХК хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Олд констракш ХХК-нд холбогдуулан дугаартай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах баримт бичгийг гаргаж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлага боло дүгээр байрны зүүн грашийн №1, №2 дугаартай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах баримт бичгийг гаргаж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Олд констракш ХХК нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлага болох  дүгээр байрны зүүн грашийн №1, №2 дугаартай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах баримт бичгийг гаргаж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Олд констракш ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Олд констракш ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийн 191,475 төгрөгийг улсын орлогоос, 191,475 төгрөгийг хариуцагч Олд констракш ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Олд констракш ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ