| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03631/И |
| Дугаар | 191/ШШ2025/01540 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01540
2025 02 18 191/ШШ2025/01540
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч:*** тоотод оршин суух, П.М******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух Н.Б******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
1,387,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний бие ДГС1966 Улсын дугаартай Toyota Vanguard маркийн авто машинтай Сайншандаас Замын-Үүд явах 3 замын уулбар дээр хөдөлгөөнд оролцож байтал ******* Улсын дугаартай МЧ маркийн том оврын автомашин уулзбарлуу эргэх үйлдэл хийж байгаад гэнэт буцаж ухраад миний машинд дараах гэмтэлүүд гаргасан.
Зүүн урд гэрэл, баруун урд их гэрэл, агаар шүүгч, радионтор хагарсан мөн капут нугларсан, буферийн тогтоогч зам хагарсан, радиоторын хөндлөн хаалт нугларсан, капутны нугас нугарман, капутны цоож эвдэрсэн, капутны эмжээр хагарсан, нүүр стека хагарсан, дээд хөндлөн төмөр нугларсан, зүүн урд крыло хунирсан үзүүр мурийсан, урд карказ гажсан, гэрлийн зүүн урд дээд хөндлөн төмөр нугларсан, урд буфер халцарсан гэх мэт гэмтэл үүссэж нийт 8,891,500 төгрөгөөр засвар хийлгэсэн.
Гарсан зардлын 7,504,426 төгрөгийг Ард даатгалаас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрөөс гаргуулсан бөгөөд хариуцагч талаас ямарч мөнгө өгөөгүй хоног хугацаа алдаж олон хоног унаагүй байсан. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл тээвэрлэх зардал маш их гарсан. Одоо 1,387,074 төгрөгийг хариуцагч иргэнээс гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие М******* нь Б*******аас 1,387,074 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Б******* нь 2025 оны 2 сарын 17-ны өдөр миний ******* дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн 387,074 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.М******* нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан 1,387,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б*******д холбогдох 1,387,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА