| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/04955/И |
| Дугаар | 191/ШШ2025/01556 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01556
| 2025 02 19 | 191/ШШ2025/01556 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** ******* ******* хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Т.О******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: *** оршин суух, Б.П******* /регистрийн дугаар: *******/ нарт холбогдох,
4,895,834 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус ******* хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Т.О*******, Б.П******* нарт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 11 дугаар сарын 21-ны өдөр No118 тоот гэрээ байгуулан олгосон. Энэхүү гэрээ нь алдангигүй, хүүгүй, нэмэлт төлбөргүй гэрээ юм. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 118 тоот гэрээг Т.О******* байгуулж, батлан даагчаар Б.П******* гарын үсэг зурж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Т.О*******гийн Төрийн банкны 103100601733 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч Т.О******* нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр СБД.Хөд эрхлэлтийн дэмжих сан дансанд 104,166 төгрөг төлж 4,895,834 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний дагуу Т.О*******, Б.П******* нартай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Т.О*******, Б.П******* нар нь 4,895,834 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Т.О*******, Б.П******* нартай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан "Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх" нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 4,895,834 төгрөгийн хохирлыг хариуцагч Т.О*******, Б.П******* нараас гаргуулан ******* ******* Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь ******* тоот дансанд төлүүлж өгнө үү. Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Т.О*******, Б.П******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.О******* нэхэмжлэлийг гардаж авсантай холбогдуулан Б.П*******ыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. гэжээ.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжиосэн зээлийн үлдэгдэл болох 4,895,834 төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр график гарган 2025 оны 3 сарын 25-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөгийг 5 сарын 25-ны өдөр хүртэл төлөөд, үлдэгдэл 1,895,834 төгрөгийг 6 сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Т.О*******, Б.П******* нарт холбогдуулан 4,895,834 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.П*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед татгалзсан байна.
2. Зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч Т.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,895,834 төгрөгийг 2025 оны 3 сарын 25-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөгийг 5 сарын 25-ны өдөр хүртэл төлж, үлдэгдэл 1,895,834 төгрөгийг 6 сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зохигч талуудын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагч Т.О*******гээс гаргуулж, улсын төсвийн орлогод нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О*******, Б.П******* нарт холбогдох холбогдох 4,895,834 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Б.П*******аас татгалзаж, хариуцагч Т.О******* нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр, үлдэгдэл 1,895,834 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Т.О*******гээс улсын тэмдэгтийн хураамж 46,641 төгрөгийг гаргуулж Баянзүрх ******* Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд төлүүлсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА