| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01093/И |
| Дугаар | 312/ШШ2025/00849 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00849
2025 05 21 312/ШШ2025/00849
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2-р хороо, усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, 8 тоотод оршин суух хаягтай, ******* овогт Б*******ийн ******* /РД:*******, утас:*******/-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,005,552.04 төгрөг, зээлийн хүү 291,644.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,912.05 төгрөг, нийт 33,034,063.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № MN450030003095017395 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 8,638,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 09 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд Б.*******гээс 9,117,675.00 төгрөг гаргуулж, *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б******* овогтой ******* нь *******ны нэхэмжилсэн 9,117,675 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,052,866 төгрөг, зээлийн хүү 1,041,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,427 төгрөг, нийт 9,117,675 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,052,866 төгрөг, зээлийн хүү 1,041,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,427 төгрөг, нийт 9,117,675 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,833 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80,416.5 төгрөгийг, төрийн сангаас 80,416.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,052,866 төгрөг, зээлийн хүү 1,041,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,427 төгрөг, нийт 9,117,675 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,833 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 80,416.5 төгрөгийг, төрийн сангаас 80,416.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ