| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09145/И |
| Дугаар | 191/ШШ2025/02252 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/02252
| 2025 03 19 | 191/ШШ2025/02252 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай тоот хаягт оршин суух Б******* овогт Б******* Ч******* хүсэлттэй,
Х******* овогт Н******* Д******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ч******* нь Н.Д******* холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох Н.Д нь тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт ирж 2024 оны 9 дүгээр сарын 12 өдрийн 101/ШЗ2024/22994 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Н.Д нь хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Ч******* нь Н.Д******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Ч******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Довдонжамц нь шүүхийн мэдэгдэх хуудсыг гардан авч оршин суух хаяг нь тогтоогдсон үндэслэлээр түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлах тухай хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Б.Ч******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Д******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хүсэлт гаргагч Б.Ч*******д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ