| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00423/И |
| Дугаар | 312/ШШ2025/00509 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00509
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо .........байрлах “******* *******” ******* /РД:*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ..... оршин суух, ******* ******* овогт ******* ******* *******-д холбогдох
1,501,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* нь "******* *******"-тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр 140000883637 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95348474 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. П.******* нь уг гэрээний үндсэн дээр 2 удаагийн хүсэлтээр нийт 830,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 830,000 төгрөг, зээлийн хүү 564,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,932 төгрөг, нийт 1,501,011 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .......шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 1,501,011 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 251,011 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч П.*******гаас 1,501,011 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 251,011 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,966 төгрөгийн 19,483 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 19,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,501,011 төгрөгийг хариуцагч П.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,966 төгрөгийн 19,483 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 19,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ