Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

  Хохирогч нарын төлөөлөгч: Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч: Г.М, А.Т, Б.М, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас ....огт Ганбаатарын Мөнхтулгатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705010500117 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1.             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Т, 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... тоот регистртэй,
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...тоот регистртэй,
  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ... тоот регистртэй, 

          Шүүгдэгч Г.М, А.Т, Б.М, Г.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Great” нэртэй зочид буудлын гадна үүдний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Я.Д /Я.Д/, Ш.Ж/Х.Ш/ нарыг зодож хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

          Шүүгдэгч Г.М нь Ш.Ж/Х.Ш/-ийн нүүр тус газар нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

          -хохирогч Я.Д /Я.Д/-ийн нүүр тус газар нь цохиж гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад язрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой кароакенээс гарч явсан чинь хохирогчид байсан. Утсаар чанга чанга яриад байхаар нь аажуухан бай гэж хэлэхэд тоохгүй байсан. Би хохирогч нарыг өшиглөж нэг нэг удаа цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед бүгдээрээ хохирогчийг цохиогүй, болиулаагүй минь миний буруу” гэв.

            Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нараас уучлалт гуйж байна” гэв.

            Шүүгдэгч Б.Мөнхтулгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч Ш.Ж/Х.Ш/-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...үл таних 5-6 эрэгтэй Монгол хүмүүс намайг утсаар яриад зогсож байхад Я.Д /Я.Д/-г Монголоор харааж миний бодсоноор тэр хүмүүс хятадууд гээд хараагаад байх шиг сонсогдсон. Тэгээд шууд Я.Д /Я.Д/-ний бие хэсэг рүү нь 2 удаа 1 залуу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод боль гээд салгах гэсэнд тэр залуучуудын 4-5 залуу нь над руу дайраад тал талаас зэрэг гар, хөлөөрөө миний толгой, бие, хөл хэсэг рүү өшиглөж цохиж зодож эхэлсэн. Тэгэхэд нүд эвгүй болоод би доошоо суусан. Миний толгой руу 3-4 удаа цохьсон, зүүн нүд рүү 1 удаа цохьсон, зүүн хөлийн ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд биеийн нуруу, цээж хэсгүүд рүү олон удаа гараараа цохиж зодож байсан. Ямарч байсан бичлэг дээр Я.Д /Я.Д/-г эхэлж өшиглөж зодооныг эхлүүлсэн залуу, миний зүүн нүд рүү цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

            Хохирогч Я.Д /Я.Д/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ш.Ж/Х.Ш/-г утсаар яриад зогсож байх үед танихгүй 5-6 залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. Тэгээд Ш.Ж/Х.Ш/-рүү тэдгээр залуучуудын 3-4 залуу нь зодохоор дайраад зодож эхэлсэн. Тэгэхээр нь би очиж зогсоох гэсэн чинь эхэлж намайг өшиглөсөн залуу намайг заамдаад намайг хананд тулгаад миний баруун, зүүн шанаа руу гараараа цохиж зодоод доошоо заагаад би тэрийг нь бодохдоо намайг сөгд гээд байх шиг байсан. Тэгээд би суухгүй байсанд миний цээж хэсэг рүү өшиглөж, миний зүүн нүд хэсэг рүү хүчтэй цохьсон. Тэгээд би ухаан алдаад газар унасан. Тэгээд юу ч гэсэн сэргэсэн. Би хэр удаан хэвтсэнээ мэдээгүй,  бүгдээрээ алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

            Гэрч Дуан Лиан /DUAN LIAN/-ны мөрдөн байцаалтад таньж олуулах ажиллагаанд өгсөн: “...Нэг дугаарт байгаа залуу /Г.Г/ Шиа Жие, Я.Д нарыг гурван залуу зуурсан байхад нь Я.Дийн цээж рүү хэд хэдэн удаа цохиж байсан бөгөөд тэр үед өөр нэг залуу нүд рүү нь цохиж байгаад газарт унагаасан. Я.Д газар унасан байхад нь нэг дугаарын залуу дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Шиа Жиег босоо байхад нь цээж рүү нь гараараа цохиод байсан. Нэг дугаарын залуу зодооныг салгах ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй, харин эсэргээрээ зодоонд идэвхтэй оролцож байсан.

...хоёр дахь хуудсанд арван нэг дугаартай залуу /Б.М/ ...зодоон болох үед Шиа Жиег нэг залуу шатан дээр зогсож байхад нь хоёр удаа өшиглөж шатнаас буулгасан. Үүний яг дараа нь арван нэг дугаарт байгаа залуу Я.Д, Ш.Жхоёр дээр ирсэн бөгөөд Я.Д, Ш.Жхоёр түүнээс больё гээд зуурсан. Тэгтэл арван нэг дугаарт байгаа залуу Я.Дийн биеийн цээжний хэсэгт хоёр удаа гараараа цохиод дараа нь Жиа Жиегийн нуруу руу өшиглөөд, нүүр буюу шанаа, нүд рүү, цээж хэсэгт нь гараараа доод тал нь 10 удаа цохиод байсан бөгөөд хамт явж байсан хүмүүс нь зодохоо больчихоод явах гэхэд нь энэ залуу үлдээд Шиа Жиег босоо байдалтай байхад нь нүүр нүд рүү нь цохиод байсан. Энэ залуу зодооныг болиулах хамт явж байгаагаа татаж, чангаах үйлдэл огт хийгээгүй.

...гурав дахь хуудсанд байгаа хүмүүсийн зурган дундаас хорин нэг дэх дугаарт байгаа хүн /Г.М/ хэрэг гарах үед хар өнгийн савхитай, дотор талдаа ноолууран цамцтай, махлаг, үс нь яг зурган дээр байгаа шиг үстэй байсан. Энэ залуу зодооныг эхлүүлж Ш.Ж/Х.Ш/-г шатан дээр зогсож байхад нь нуруу руу нь хоёр удаа өшиглөж, дараа нь Я.Д /Я.Д/-г нэг удаа нуруу нь өшиглөж зодооныг эхлүүлсэн, энэ залуу цэх алхаж чадахгүй согтуу байсан, зодоон болох үед голчлон оролцож байсан.  Я.Д /Я.Д/-ний толгой, дух, нүд, шанаа цээжин хэсэгт нь доод тал нь 20 удаа гараараа цохьсон бөгөөд  Я.Д /Я.Д/-г газар унагасан цохилтыг энэ залуу хийсэн бөгөөд газар унасан байхад нь гэдэс, элгэн дээр нь өшиглөөд байсан. Энэ залуу Ш.Ж/Х.Ш/-г хоёр удаа өшиглөөд Я.Д /Я.Д/-г дахиж цохиод Ш.Ж/Х.Ш/-г дахиад гараараа маш хүчтэй нүд рүү нь цохьсон бөгөөд энэ цохилт нь чанга дуугарсан. Тэгээд Ш.Ж/Х.Ш/-г хананд шахаад нүүр, нүд, шанаа, цээж хэсэгт нь доод тал нь хорин удаа цохьсон бөгөөд энэ үед би тэд нар дээр очиж хоёр найзыгаа авах гэтэл энэ залуу над руу дайрахаар нь би буцаад зугтаасан. Тэгтэл энэ залуу эргэж Ш.Ж/Х.Ш/ дээр очоод гэдэс рүү нь өшиглөөд, гараараа гэдэс, цээж, нүүр рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөөд байсан. Тухайн үед тэдгээр залуучууд Шиа Жие, Я.Д хоёрыг зодохоо больж байсан бөгөөд арван нэг дугаарын залуу /Б.М/ болон 21 дугаарын /Г.М/ залуучууд үлдээд Шиа Жие, Я.Д хоёрыг зодоод байсан бөгөөд хүмүүсийн анхаарлыг татаад машинтай хүмүүс зогсож харах үед тэд нар зугтаад яваад өгсөн.

...32 дугаарт байгаа залуу /А.Т/ ...Шиа Жиег хорих нэг дугаартай залуу хоёр өшиглөөд зодооныг эхлүүлээд Я.Д мөн өшиглөөд араас нь арван нэг дугаартай залуу өшиглөх үед Я.Д зугтаахыг оролдсон. Тэгтэл гучин хоёр дугаарт байгаа залуу Я.Д баруун гараараа зүүн талын гарнаас нь барьж аваад зүүн гараараа бие цээжин хэсэгт нь багадаа 5 удаа цохьсон. Тэгээд хорин нэг дугаарт байгаа залуу Я.Д цохиод унагаасны дараа 32 дугаарт байгаа залуу Шиа Жиег багадаа 4 удаа гэдэс болон хөлний хэсэгт нь өшиглөсөн. Өөр байдлаар зодоонд энэ хүн оролцоогүй” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 8-14/,

Гэрч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаанд өгсөн: “...хорин нэг дугаарт байгаа залуу /Г.М/ буудлын үүдэнд утсаар ярьж байсан өндөр хятад залууг хоёр удаа өшиглөсөн бөгөөд тэр үед хохирогчтой хамт зогсож байсан хятад нь очиж болиулах гэсэн боловч 21 дугаартай залуутай хамт явж байсан 4 залуу тэр хоёр луу зэрэг дайрч цохиж эхэлсэн. Арван нэг дугаартай залуу /Б.М/ хохирогч Шиа Жиег нүд рүү гараараа цохиж байсан. Тэгээд тэр хэд цаашаа бужигналдаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-14/.

Гэрч Дуан Лианы мөрдөн байцаалтад өгсөн: “...5-6 залуу гарч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр Шиа Жиег махлаг, дотуураа хөх өнгийн цамцтай, халимаг үстэй, хар өнгийн өмд, гуталтай, дээгүүрээ хар өнгийн савхин цамцтай, 25-30 насны эрэгтэй хүн хоёр удаа нуруу руу нь өшиглөхөд Шиа Жие, Я.Д хоёр зугтах гэсэн боловч 5-6 залуу тал талаас нь бүчээд явуулахгүй байсан. Тэр дундаас хүрэн өнгийн савхитай, хар өнгийн малгайтай, малгайны саравчин дээрээ А үсэгтэй тэмдэгтэй, ... ногоон өнгийн үдээстэй гуталтай залуу Я.Д заамдаж нүүр лүү нь гараараа хүчтэй цохьсон. Тэр үед Я.Д газар унасан бөгөөд 5-6 залуу дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед Шиа Жиег 4-5 залуу бүчээд тал талаас нь өшиглөөд цохиод байсан. Миний харснаар бор өнгийн савхитай залуу Шиа Жиегийн нүүр лүү нилээн хүчтэй цохиод авсан. Я.Д, Ш.Жхоёрыг зэрэгцүүлж байгаад л зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

Гэрчээр О.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл караокеноос 5 залуу гарч ирсэн. ...нэг махлаг, хар өнгийн куртиктэй, малгайгүй, жинсэн өмдтэй халамцуу залуу утсаар ярьж байсан хятад хүнийг араас нь өшиглөсөн. Тэр үед хамт явж байсан хүмүүс нь хажууд нь зогсож байсан бөгөөд тэр махлаг залуу өшиглөсөн хятад залууг дахиад өшиглөсөн. Тэр үед махлаг залуутай хамт явж байсан залуучууд хоёр хятадыг зодож эхэлсэн. Тухайн зодоон 3-5 минутын хугацаанд болж өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-48-49/ 

            Шинжээчийн 12867 тоот дүгнэлтэд: “...Я.Д /Я.Д/-ийн биед гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 179/,

            Шинжээчийн 12868 тоот дүгнэлтэд: “...Ш.Ж/Х.Ш/-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 178/,

            Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 164 тоот дүгнэлтэд: “...12897 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Я.Д /Я.Д/-н биед гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Я.Д /Я.Д/-н биед учирсан гайморовын хөндийн урд ханын хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад язрал бүхий гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгэнлт /хх-н 176-177/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 6-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 8-14/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-18/, шүүгдэгч Б.Мөнхтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 80-83, 101/, шүүгдэгч Г.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 84-89, 100/, шүүгдэгч А.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 90-92, 99/, шүүгдэгч Г.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 93, 95-98/, хохирогч  Янг Дун Минг /Я.Д/-н эмчилгээний зардлын баримтууд /хх-н 103-172/ зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.М, А.Т, Б.М, Г.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Great” нэртэй зочид буудлын гадна үүдний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж БНХАУ-ын иргэн Я.Д /Я.Д/, Ш.Ж/Х.Ш/ нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.Ж/Х.Ш/-ны: “...үл таних 5-6 эрэгтэй Монгол хүмүүс намайг утсаар яриад зогсож байхад Я.Д /Я.Д/-г Монголоор харааж миний бодсоноор тэр хүмүүс Хятадууд гээд хараагаад байх шиг сонсогдсон. Тэгээд шууд Я.Д /Я.Д/-ний бие хэсэг рүү нь 2 удаа 1 залуу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод боль гээд салгах гэсэнд тэр залуучуудын 4-5 залуу нь над руу дайраад тал талаас зэрэг гар, хөлөөрөө миний толгой, бие, хөл хэсэг рүү өшиглөж цохиж зодож эхэлсэн. Тэгэхэд нүд эвгүй болоод би доошоо суусан. Миний толгой руу 3-4 удаа цохисон, зүүн нүд рүү 1 удаа цохисон, зүүн хөлийн ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд биеийн нуруу, цээж хэсгүүд рүү олон удаа гараараа цохиж зодож байсан. Ямарч байсан бичлэг дээр Я.Д /Я.Д/-г эхэлж өшиглөж зодооныг эхлүүлсэн залуу, миний зүүн нүд рүү цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, хохирогч Я.Д /Я.Д/-ийн: “...  Ш.Ж/Х.Ш/-г утсаар яриад зогсож байх үед танихгүй 5-6 залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. Тэгээд Ш.Ж/Х.Ш/-рүү тэдгээр залуучуудын 3-4 залуу нь зодохоор дайраад зодож эхэлсэн. Тэгэхээр нь би очиж зогсоох гэсэн чинь эхэлж намайг өшиглөсөн залуу намайг заамдаад намайг хананд тулгаад миний баруун, зүүн шанаа руу гараараа цохиж зодоод доошоо заагаад би тэрийг нь бодохдоо намайг сөгд гээд байх шиг байсан. Тэгээд би суухгүй байсанд миний цээж хэсэг рүү өшиглөж, миний зүүн нүд хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгээд би ухаан алдаад газар унасан. Тэгээд юу ч гэсэн сэргэсэн. Би хэр удаан хэвтсэнээ мэдээгүй юу ч гэсэн бүгдээрээ алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/, Гэрч Дуан Лиан /DUAN LIAN/-ны мөрдөн байцаалтад таньж олуулах ажиллагаанд өгсөн: “...Нэг дугаарт байгаа залуу /Г.Г/ Шиа Жие, Я.Д нарыг гурван залуу зуурсан байхад нь Я.Дийн цээж рүү хэд хэдэн удаа цохиж байсан бөгөөд тэр үед өөр нэг залуу нүд рүү нь цохиж байгаад газарт унагаасан. Я.Д газар унасан байхад нь нэг дугаарын залуу дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Шиа Жиег босоо байхад нь цээж рүү нь гараараа цохиод байсан. Нэг дугаарын залуу зодооныг салгах ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй, харин эсэргээрээ зодоонд идэвхтэй оролцож байсан.

...хоёр дахь хуудсанд арван нэг дугаартай залуу /Б.М/ ...зодоон болох үед Шиа Жиег нэг залуу шатан дээр зогсож байхад нь хоёр удаа өшиглөж шатнаас буулгасан. Үүний яг дараа нь арван нэг дугаарт байгаа залуу Я.Д, Ш.Жхоёр дээр ирсэн бөгөөд Я.Д, Ш.Жхоёр түүнээс больё гээд зуурсан. Тэгтэл арван нэг дугаарт байгаа залуу Я.Дийн биеийн цээжний хэсэгт хоёр удаа гараараа цохиод дараа нь Жиа Жиегийн нуруу руу өшиглөөд, нүүр буюу шанаа, нүд рүү, цээж хэсэгт нь гараараа доод тал нь 10 удаа цохиод байсан бөгөөд хамт явж байсан хүмүүс нь зодохоо больчихоод явах гэхэд нь энэ залуу үлдээд Шиа Жиег босоо байдалтай байхад нь нүүр нүд рүү нь цохиод байсан. Энэ залуу зодооныг болиулах хамт явж байгаагаа татаж, чангаах үйлдэл огт хийгээгүй.

...гурав дахь хуудсанд байгаа хүмүүсийн зурган дундаас хорин нэг дэх дугаарт байгаа хүн /Г.М/ хэрэг гарах үед хар өнгийн савхитай, дотор талдаа ноолууран цамцтай, махлаг, үс нь яг зурган дээр байгаа шиг үстэй байсан. Энэ залуу зодооныг эхлүүлж Ш.Ж/Х.Ш/-г шатан дээр зогсож байхад нь нуруу руу нь хоёр удаа өшиглөж, дараа нь Я.Д /Я.Д/-г нэг удаа нуруу нь өшиглөж зодооныг эхлүүлсэн, энэ залуу цэх алхаж чадахгүй согтуу байсан, зодоон болох үед голчлон оролцож байсан.  Я.Д /Я.Д/-ний толгой, дух, нүд, шанаа цээжин хэсэгт нь доод тал нь 20 удаа гараараа цохьсон бөгөөд  Я.Д /Я.Д/-г газар унагасан цохилтыг энэ залуу хийсэн бөгөөд газар унасан байхад нь гэдэс, элгэн дээр нь өшиглөөд байсан. Энэ залуу Ш.Ж/Х.Ш/-г хоёр удаа өшиглөөд Я.Д /Я.Д/-г дахиж цохиод Ш.Ж/Х.Ш/-г дахиад гараараа маш хүчтэй нүд рүү нь цохьсон бөгөөд энэ цохилт нь чанга дуугарсан. Тэгээд Ш.Ж/Х.Ш/-г хананд шахаад нүүр, нүд, шанаа, цээж хэсэгт нь доод тал нь хорин удаа цохьсон бөгөөд энэ үед би тэд нар дээр очиж хоёр найзыгаа авах гэтэл энэ залуу над руу дайрахаар нь би буцаад зугтаасан. Тэгтэл энэ залуу эргэж Ш.Ж/Х.Ш/ дээр очоод гэдэс рүү нь өшиглөөд, гараараа гэдэс, цээж, нүүр рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөөд байсан. Тухайн үед тэдгээр залуучууд Шиа Жие, Я.Д хоёрыг зодохоо больж байсан бөгөөд арван нэг дугаарын залуу /Б.М/ болон 21 дугаарын /Г.М/ залуучууд үлдээд Шиа Жие, Я.Д хоёрыг зодоод байсан бөгөөд хүмүүсийн анхаарлыг татаад машинтай хүмүүс зогсож харах үед тэд нар зугтаад яваад өгсөн.

...32 дугаарт байгаа залуу /А.Т/ ...Шиа Жиег хорих нэг дугаартай залуу хоёр өшиглөөд зодооныг эхлүүлээд Я.Д мөн өшиглөөд араас нь арван нэг дугаартай залуу өшиглөх үед Я.Д зугтаахыг оролдсон. Тэгтэл гучин хоёр дугаарт байгаа залуу Я.Д баруун гараараа зүүн талын гарнаас нь барьж аваад зүүн гараараа бие цээжин хэсэгт нь багадаа 5 удаа цохьсон. Тэгээд хорин нэг дугаарт байгаа залуу Я.Д цохиод унагаасны дараа 32 дугаарт байгаа залуу Шиа Жиег багадаа 4 удаа гэдэс болон хөлний хэсэгт нь өшиглөсөн. Өөр байдлаар зодоонд энэ хүн оролцоогүй” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 8-14/,

гэрч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаанд өгсөн: “...хорин нэг дугаарт байгаа залуу /Г.М/ буудлын үүдэнд утсаар ярьж байсан өндөр хятад залууг хоёр удаа өшиглөсөн бөгөөд тэр үед хохирогчтой хамт зогсож байсан хятад нь очиж болиулах гэсэн боловч 21 дугаартай залуутай хамт явж байсан 4 залуугий тэр хоёр луу зэрэг дайрч цохиж эхэлсэн. Арван нэг дугаартай залуу /Б.М/ хохирогч Шиа Жиег нүд рүү гараараа цохиж байсан. Тэгээд тэр хэд цаашаа бужигналдаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-14/. гэрч Д.Лианы мөрдөн байцаалтад өгсөн: “...5-6 залуу гарч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр Шиа Жиег махлаг, дотуураа хөх өнгийн цамцтай, халимаг үстэй, хар өнгийн өмд, гуталтай, дээгүүрээ хар өнгийн савхин цамцтай, 25-30 насны эрэгтэй хүн хоёр удаа нуруу руу нь өшиглөхөд Шиа Жие, Я.Д хоёр зугтах гэсэн боловч 5-6 залуу тал талаас нь бүчээд явуулахгүй байсан. Тэр дундаас хүрэн өнгийн савхитай, хар өнгийн малгайтай, малгайны саравчин дээрээ А үсэгтэй тэмдэгтэй, ... ногоон өнгийн үдээстэй гуталтай залуу Я.Д заамдаж нүүр лүү нь гараараа хүчтэй цохьсон. Тэр үед Я.Д газар унасан бөгөөд 5-6 залуу дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед Шиа Жиег 4-5 залуу бүчээд тал талаас нь өшиглөөд цохиод байсан. Миний харснаар бор өнгийн савхитай залуу Шиа Жиегийн нүүр лүү нилээн хүчтэй цохиод авсан. Я.Д, Ш.Жхоёрг зэрэгцүүлж байгаад л зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-45-46/, гэрчээр О.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл караокеноос 5 залуу гарч ирсэн. ...нэг махлаг, хар өнгийн куртиктэй, малгайгүй, жинсэн өмдтэй халамцуу залуу утсаар ярьж байсан хятад хүнийг араас нь өшиглөсөн.  Тэр үед хамт явж байсан хүмүүс нь хажууд нь зогсож байсан бөгөөд тэр махлаг залуу өшиглөсөн хятад залууг дахиад өшиглөсөн. Тэр үед махлаг залуутай хамт явж байсан залуучууд хоёр хятадыг зодож эхэлсэн. Тухайн зодоон 3-5 минутын хугацаанд болж өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-48-49/ 

Шүүгдэгч Г.М нь Ш.Ж/Х.Ш/-ийн нүүр тус газар нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

-хохирогч Я.Д /Я.Д/-ийн нүүр тус газар нь цохиж гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, уруулын салстад язрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Ж/Х.Ш/-ны: “...Тэгээд шууд Я.Д /Я.Д/-ний бие хэсэг рүү нь 2 удаа 1 залуу нь өшиглөсөн.... тэгэхэд нүд эвгүй болоод би доошоо суусан. Миний толгой руу 3-4 удаа цохьсон, зүүн нүд рүү 1 удаа цохьсон, зүүн хөлийн ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд биеийн нуруу, цээж хэсгүүд рүү олон удаа гараараа цохиж зодож байсан. Ямарч байсан бичлэг дээр Я.Д /Я.Д/-г эхэлж өшиглөж зодооныг эхлүүлсэн залуу миний зүүн нүд рүү цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-24/, хохирогч Я.Д /Я.Д/-ийн: “... намайг өшиглөсөн залуу намайг заамдаад намайг хананд тулгаад миний баруун, зүүн шанаа руу гараараа цохиж зодоод доошоо заагаад би тэрийг нь бодохдоо намайг сөгд гээд байх шиг байсан. Тэгээд би суухгүй байсанд миний цээж хэсэг рүү өшиглөж, миний зүүн нүд хэсэг рүү хүчтэй цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 37/, гэрч Дуан Лиан /DUAN LIAN/-ны: “...гурав дахь хуудсанд байгаа хүмүүсийн зурган дундаас хорин нэг дэх дугаарт байгаа хүн хэрэг гарах үед хар өнгийн савхитай, дотор талдаа ноолууран цамцтай, махлаг, үс нь яг зурган дээр байгаа шиг үстэй байсан. Энэ залуу зодооныг эхлүүлж Ш.Ж/Х.Ш/-г шатан дээр зогсож байхад нь нуруу руу нь хоёр удаа өшиглөж, дараа нь Я.Д /Я.Д/-г нэг удаа нуруу нь өшиглөж зодооныг эхлүүлсэн... Я.Д /Я.Д/-ний толгой, дух, нүд, шанаа цээжин хэсэгт нь доод тал нь 20 удаа гараараа цохьсон бөгөөд Я.Д /Я.Д/-г газар унагасан цохилтыг энэ залуу хийсэн бөгөөд газар унасан байхад нь гэдэс, элгэн дээр нь өшиглөөд байсан. Энэ залуу Ш.Ж/Х.Ш/-г хоёр удаа өшиглөөд Я.Д /Я.Д/-г дахиж цохиод Ш.Ж/Х.Ш/-г дахиад гараараа маш хүчтэй нүд рүү нь цохьсон бөгөөд энэ цохилт нь чанга дуугарсан. Тэгээд Ш.Ж/Х.Ш/-г хананд шахаад нүүр, нүд, шанаа, цээж хэсэгт нь доод тал нь хорин удаа цохьсон.  ... тэгтэл энэ залуу эргэж Ш.Ж/Х.Ш/ дээр очоод гэдэс рүү нь өшиглөөд, гараараа гэдэс, цээж, нүүр рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөөд байсан” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 8-14/, шинжээчийн  зэрэг баримтуудаар Шинжээчийн 12867, 12868 тоот дүгнэлтүүд, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 164  тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.М, А.Т, Б.М, Г.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, 

 Шүүгдэгч Г.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М, А.Т, Б.М, Г.Г нарын  “Great” зочид буудлын гадна үүдний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ “Great” зочид буудлын гадна БНХАУ-ын иргэдийг хятад хүмүүс байна гэдгээр шалтаглан зодож эхлэх үед шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад  хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Г.М нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих явцдаа хохирогч Я.Д /Я.Д/-ийн биед хүндэвтэр, хохирогч Ш.Ж/Х.Ш/-н биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч нарын бүгдийнх нь үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтэл учирсан тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Тухайн гэмт хэргийн хохирогч нар нь өөрт нь учирсан гэмтлийг шүүгдэгч Г.М учруулсаныг тодорхой мэдүүлсэн, гэрч нарын мэдүүлэгт ч Г.М хохирогч нарт гэмтэл учруулсаныг тодорхой мэдүүлсэн тул бусад шүүгдэгч нарыг хохирогч нарт хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь зөвхөн тэдний мэдүүлгүүдээр бус хэрэгт авагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон болно.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Д /Я.Д/-н биед хүндэвтэр, хохирогч Ш.Ж/Х.Ш/-н биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Я.Д /Я.Д/ хохирол, хор уршигт 18.169.511 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзээд эмчилгээний 1.973.100 төгрөгийн баримт, Хятад улсаас ирүүлсэн орчуулгатай баримтуудаас 27.361 юаний хохирол, хор уршигийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарч байна гэж дүгнэв.

Уг баримтаар тогтоогдсон 27.361 юанийг Монгол банкны ханшийн лавлагаагаар тогтоогдсон 369.35 төгрөгөөр тооцож /369.35х27.361/ 10.105.844 төгрөг, /1.973.100+10.105.844/ нийт 12.078.944 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байх ба гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирогч нарт учруулсан хохирол, уршгийг харгалзан шүүгдэгч Г.Маас 7.578.944 төгрөг, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нараас тус бүр 1.500.000 төгрөг нийт 4.500.000 гаргуулж хохирогч Я.Д /Я.Д/-т олгох нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Г.М нь хохирогч нарт хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан хэдий ч бусад шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигаас бүрэн чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хохирогч Я.Д /Я.Д/-н нэхэмжилсэн нэхэмжлэлээс 16.926 юань буюу 6.251.684 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирлын баримтыг орчуулсан баримтаас үзвэл 4.5 юань төлөгдсөнийг дөрвөн зуун тавин юань гэж алдаатай орчуулж тооцсон, 1704, 2502, 1396, 4315.64, 536, 2051 юаний тус тус баримтууд нь аялал жуулчлалын үйлчилгээний төлбөрийн баримтууд байх тул уг хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй гэж дүгнэлээ.

Мөн 3976 юаны баримт нь бугайн цаг хоёр ширхэгийг авсан баримт байх тул мөн уг хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч Ш.Ж/Х.Ш/ нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд мэдүүлсэн тул түүнд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулсан.

Шүүгдэгч нар шүүх хуралд 10.000.000 төгрөгийг хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгчид хохиролд өгөхөөр авчирсан боловч хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тал дээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй, маргаантай тул авахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг хорих ялд шилжүүлж нийт 01 жил 8 сар 10 хоногийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарт 1 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, хохирогч нарын өмгөөлөгч хуульд заасан дээд хэмжээний хорих ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлж нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Г.Мад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, , 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэ авсан шүүхийн шийдвэрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М, Б.М, Г.Г, А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.М, Б.М, Г.Г, А.Тнарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Г.Мыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 01 жил 06 сарын хорих ялаар,

       - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

        - Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял /70 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 9 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад шүүхээс оногдуулсан 01 жил 09 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   5. Шүүгдэгч Б.М, А.Т, Г.Г нарыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 7.578.944 төгрөг, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нараас тус бүр 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Янг Дун Минг /Я.Д/-д /Б.Г/ олгосугай.

       7. Хохирогч Жиа Жие нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

        8. Янг Дун Минг /Я.Д/-н нэхэмжлэлээс 6.251.684 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

        10. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад цагдан хорих, шүүгдэгч Б.М, Г.Г, А.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР