2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02110

 

 

 

 

 

 

 

2025 03 17

191/ШШ2025/02110

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин суух Х*******  овогт Б******* З******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин байрлах Авес гранд ХХК-нд холбогдох,

43,817,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.З******* миний бие нь "Авес Гранд" ХХК-тай 2022 оны 08 сарын 16 ны өдөр Орон сууц захиалгын 22/047 дугаартай гэрээг хийсэн байдаг бөгөөд энэхүү гэрээгээр  хорооллын  хаалганд 30,62 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 мкв үнийг 1350 000 төгрөгөөр тохирч, нийт төлбөр болох 41,337,000 /дөчин нэгэн сая гурван зуун гучин долоон мянган / төгрөгийг бүрэн гүйцэд төлсөн байдаг. Уг барилга нь одоогийн гудамжинд байршилтай бөгөөд нэршил нь " үйлчилгээтэй орон сууцны барилга болно Энэхүү гэрээний 3 1-д... Гүйцэтгэгч тал болох "Авес Гранд" ХХК нь орон сууцны барилгыг Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм чанар стандартанд нийцүүлэн батлагдсан зураг, төслийн дагуу 2023 оны 3 дугаар улиралд багтаан багтаан барьж дуусгана. Улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулж, захиалагчдад хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ...хэмээн гэрээндээ заасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууц нь баригдаагүй зөвхөн 3 давхар хүртэл л баригдаад зогсонги байдалтай олон сар боллоо. Орон сууцанд захиалга өгсөн иргэд эхлээд "Авес Гранд" ХХК-н захирал Л.Ч*******й удаа дараа уулзаж яагаад хугацаандаа барилга баригдахгүй талаар лавлахад санаа зоволтгүй эдийн засгийн жаахан асуудалтай байна, удахгүй гэрээнд зааснаар орон сууцаа ашиглалтанд оруулна гэж хэлж яриж байсан боловч сүүлийн үед биднээс зугтаж утсаа ч авахгүй байдалд хүрсэн. Орон сууцны захиалагчид хийгдсэн гэрээнийхээ хэрэгжилтийг хүлээж, их хүлээцтэй хандсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох "Авес Гранд" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй захиалагч талын эрх ашгийг тоохгүй байх тул нэхэмжлэгч миний бие нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дохь хэсэгт заасныг баримтлан гэрээгээ цуцлах тухайгаа удаа дараа амаар очиж мэдэгдэж байсан болно. Үүнийг надтай хамт "Авес Гранд" ХХК-тай орон сууцны гэрээ байгуулж мөн гэрээгээ цуцалж байгаа олон хүмүүс гэрчилнэ. Гэвч "Авес Гранд" ХХК-н зүгээс хоцорсон ч гэсэн барилга барих ажлаа хийхгүй, санаачлага гаргахгүй байх тул миний зүгээс тус шүүхад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа болно. Гэрээний 6-д Талуудын хариуцлагын тухай заалт орсон байдаг бегеед гэрээний 6.3-д зааснаар... Гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт үнийн дүнгийн 0-02 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсний дугуу алдангаа мөн нэхэмжилж байгаа болно. Нэхмжлэлийн шаардлага: Иймд Б.З******* миний бие "Авес Гранд" ХХК-тай байгуулсан 2022 тоны 08 сарын 16 ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгын 22/047 дугаартай гэрээг цуцалж, Орон сууц захиалгын үнэ болох 41,337,000 төгрөг болон гэрээний алданги болох 2 480 100 төгрөг нийт 43 817 100 төгрөгийг "Авес Гранд" ХХК-с нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Захиалагч Б.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компанийн хувьд хэрэгжүүлж байгаа барилгын төсөл нь санхүүжилтээс болж удааширч байгаа нь үнэн бөгөөд 3-р давхарын угсралтын ажил хийгдээд хүйтний улирал эхэлсэнээр түр зогссон байна. 2025 оны 2-р улиралаас барилгын ажил эхлэх бөгөөд нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдсэн болно. Байгууллагын удирдлага хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан хамгийн сүүлд 2024 оны 11 сарын 15-ний өдөр захиалагчидтай уулзсан бөгөөд манай компанийн зүгээс байр ашиглалтанд орох хугацаа дахин үргэлжлэх хугацааны талаар захиалагчдад тайлбар мэдээлэл өгч түүнээс хойш дахиж уулзалт хийгдээгүй бид ямар нэгэн байдлаар зугатаагүй оргон зайлаагүй. Захиалагчид гэрээ цуцлах талаар бус үргэлжлүүлэх талаар ярилцаж тохироод явсан Өнөөдрийн байдлаар 2025 оны барилгын ажлын зохион байгуулалт санхүүжилтийн ажлыг хөөцөлдөн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хүйтний улирал эхэлж Барилгын ажил зогссонтой холбогдуулан 2025 оны 1-р сарын 1 ээс 2-р сарын 1 хүртэл манай байгууллагын ажилтнууд ээлжийн амралтаа авсан байна. Энэ бол барилгын ажлын улиралаас хамаарсан сул зогсолт юм. Захиалагчийн хувьд өөрийн хүсэл сонирхолоор буюу барилга ашиглалтанд орох хугацааг хүлээж чадахгүй учир гэрээг цуцлах санал гаргаж байгаа тул манай компанийн хувьд алдангийг төлөх боломжгүй юм. Барилгын хувьд хугацаа хэтэрсэн хэдий ч бүрмөсөн зогсоогүй байгаа юм. Тиймээс 2 талаас гэрээг үргэлжлүүлж барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэж захиалагчид түлхүүр гардуулсан өдөр хүртэл сунасан хугацааны алдангийг гүйцэтгэгч талаас төлөхөөр байр захиалгын гэрээний 6.3 дахь талуудын харицлагыг тодруулсан зүйл заалтад тодорхой дурдсан байна. Гэрээ цуцлагдсан тохиолдолд манай байгууллагын зүгээс алданги төлнө гэсэн заалт хамтран байгуулсан гэрээнд тусгагдаагүй юм. Захиалагчын хүсэлтээр гэрээ цуцлагдах тохиолдолд байр захиалгын төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Тус гэрээний 4.7, болон 6.1 дэхь заалтад тодорхой тусгасан байгаа. Нэгэнт захиалагч гэрээ цуцалж төлбөрийг эргүүлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Байр захиалгын төлбөр болох 41,337,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллагын 2025 оны барилгын ажил 2025 оны 2-р улиралд эхлэх бөгөөд энэ үед хөрөнгө оруулалтын асуудал бүрэн шийдэгдсэн, борлуулалт хийх ч боломжтой байх тул 2025 оны 4 сарын 30-ний өдрийн дотор байр захиалагчын төлсөн 41,337,000 төгрөгийг барагдуулах саналтай байна Иймээс захиалагчтай байгуулсан гэрээг үндэслэн, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү Б З******* нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч Авес гранд ХХК-нд холбогдуулан 43,817,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.З******* нэхэмжлэлийн шаардлага болох 43,817,100 төгрөгийн 2,480,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Авес гранд ХХК нь үлдэх 41,337,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.З******* нэхэмжлэлийн шаардлага болох 43,817,100 төгрөгийн 2,480,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Авес гранд ХХК нь үлдэх 41,337,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Авес гранд ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,035 төгрөгийн 188,517.5 төгрөгийг улсын орлогоос, 188,517.5 төгрөгийг хариуцагч Авес гранд ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.З*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Авес гранд ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ