| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08630/И |
| Дугаар | 191/ШШ2025/01758 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01758
2025 02 26 191/ШШ2025/01758
Хэргийг хялбарш*******сан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух Б.Т******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах М******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох
34,200,000 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М******* ******* ХХК-тай 2022 оны 8 сарын 31-ний өдөр*** байрыг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн юм. Талууд 49,6м.кв байрыг 124,000,000 төгрөгөөр үнэлж, миний бие гэрээ байг*******ах үед 20,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд М******* ******* ХХК-ийн 5219214301 дансанд бэлэнээр хийж, үлдэгдэл мөнгийг сар болгоны 20-ны дотор тус компанийн дансанд графикийн дагуу хийхээр болсон. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрийг дуустал сар бүр графикийн дагуу 1,000,000 төгрөгийг М******* ******* ХХК-ний дансанд шилжүүлсэн. Нийт 16,000,000 төгрөг.
1. Уг барилга нь 2023 оны 2-р улиралд ашиглалтанд ор*******ахаар тохиролцсон боловч барилга баригдаагүй. Гэрээний 2.9-ийн заалт хэрэгжээгүй.
2. Нөхөр Ү.Т******* нь хүндээр өвдөж, 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдаж, байнгын асаргаа сувилгаа эмчилгээ шаардлагатай болсон тул 2024 оны 1 сарын 5-ны өдөр худалдагч талтай харилцан тохиролцон гэрээгээ цуцалсан.
М******* гуард ХХК-тай утсаар болон биеэр *******зан төлбөрийг бүрэн барагд*******ан өгөх хүсэлтийг удаа дараалан тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй. 2024 оны 9 сарын 4-ний өдөр захирал Ө.Энхсайхантай биечлэн *******заж төлбөрийг 2024 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн барагд*******ж өгөх баримт бидэнд өгсөн боловч бас л шийдсэнгүй. Иймд М******* ******* ХХК-иас байрны урьдчилгаа төлбөр болох 34200000 төгрөг гарг*******ж өгнө үү гэжээ.
Хариуцагч М******* гуард ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М******* ******* ХХК нь нэхэмжлэгч Б.Т*******ын гаргасан орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 34,200,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбарш*******сан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч М******* гуард ХХК-д холбогд*******ан 34,200,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М******* гуард ХХК-д холбогдох 34,200,000 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,950 төгрөгийн 164,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 164,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч М******* гуард ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 164,475 төгрөгийг тус тус гарг*******ан нэхэмжлэгч Б.Т*******д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА