2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06935

 

 

 

 

 

 

 

 

                           2025         08          20

                       191/ШШ2025/06936

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохих журмын дагуу өндө насны тэтгэвэрт гарсан юм. Миний 1990 оноос 1991 он хүртэл т хүмүүжүүлэгч багшаан ажилласан 1 жил 8 сарын ажилласан жилд тооцох боломжгүй цалингийн тодорхойлолт хангалтгүй, 1995 оноос өмнөх жилийг тусдаа шүүхээр тогтоолгосон тохиолдолд нөхөн тооцож болно гэх тул улсын архив, нийслэлийн архиваасм тушаал гарч ирээгүй, мөн 1993 онд татан буугдсан бйх тул намайг 1990 оноос 1991 онд т хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

1.1.             1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг  хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байснаа тогтоолгоно. Үүнийг тогтоолгоосноор тэтгэврээ нэмүүлж, ажилласан жилээ тогтоолгоно. Тухайн үеийн цэцэрлэг архивт өгөөгүй байхгүй. Архиваас шүүхэд энэ хугацааны цалингийн тодорхойлолт байгаа боловч тушаал байхгүй. Нийгмийн даатгал дээр очоод хэлсэн. Гэтэл 1995 оноос өмнөх тушаал байхгүй тул шүүхэд ханд гэсэн юм. Цэцэрлэгээс гарахдаа хөдөлмөрийн дэвтэрээ аваагүй юм гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Үндэсний архивын лавлагаа /хх4/, Нийслэлийн архивын лавлагаа /хх5-7/, гарын үсгийн баталгаа /хх8-9/, Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх11/, ийн тушаал /хх12-20/,  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тухай хуудас /хх21/

3.                   Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Үндэсний төв архивын лавлагаа /хх36-77/, Д.Гэрэлчимэгийг асуусан тэмдэглэл /хх80-82/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр ******* овогт *******ын ******* /рд:*******/-г 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Нэхэмжлэлийн зорилгыг тэтгэвэрт тогтоолгосон боловч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цэцэрлэгт ажиллаж байсан 1 жил 8 сар нь ажилласан жилд ороогүй тул ажилласан жилээ нэмэгдүүлснээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ, тухайн хугацааны холбогдох тушаал, хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байгаа гэж нэхэмжлэлийн зорилгыг тодорхойлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасан шаардлагыг хангаж байна.

 

4.                   Нэхэмжлэгч нь ******* 1 дүгээр дугаар оршин суудаг болох нь тус хорооны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ10/

 

5.                   Нэхэмжлэлийн 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал тогтоох тухай шаардлагын хувьд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

·         Нийслэлийн архивын лавлагаа

·         20 дугаар цэцэрлэгийн 1990 оны 01 дүгээр сараас 1991 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны цалингийн тодорхойлолтын хуулбар

·         Д.Гэрэлчимэгийг гэрчээр асуусан тэмдэглэл. Түүнд холбогдох 20 дугаар цэцэрлэгийн 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн багш түр авч цалинжуулах тушаал, 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ажилчид цалинжуулах тушаал, 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ажилчдын цалинг нэмэх тухай тушаалууд

·         Нэхэмжлэгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх36-77, 12-20/

 

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай холбогдох тушаал, хөдөлмөрийн авагдаагүй хэдий ч Нийслэлийн архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр Б.*******гийн  1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсантай холбоотой цалингийн тодорхойлолт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

7.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

      ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-г 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбатаар дүүргийн 20 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД