| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00566/И |
| Дугаар | 303/ШШ2025/00571 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00571
Монгол улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Гуравдагч этгээд: ******* холбогдох
Хүсэлтийн шаардлага: ******* өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ******* өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох-оор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. 22 настай бөгөөд тухайн үед эцэг, эхийн гэрлэлт бүртгэгдээгүй байсан тул миний овогт эхийн нэрээр бүртгэгдсэн болно. Иймд би төрсөн эцэг ******* овоглуулах хүсэлтэй ба төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие энхэр ******* хамтын амьдралтай байх хугацаанд ******* төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул ******* эх ******* овоглосон. ******* нь миний төрсөн охин мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэв.
3. Хүсэлт гаргагч гаргагч ******* иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/340 дугаартай тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээд ******* иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* нь ******* өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь заалтад хүүхдийн эцэг, эхийг тогтоох-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан хүсэлт гаргагч ******* тайлбар, гуравдагч этгээд ******* тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/340 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд *******, ******* нар нь хамтын амьдралтай байсан хугацаанд охин ******* төрүүлсэн, түүний эцэг нь *******, эх нь ******* нар байна.
Хүсэлт гаргагч ******* эцэг ******* болох нь маргаангүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байх тул шүүхийн санаачилгаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлага үүсээгүй болохыг тэмдэглэж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь заалтад хүүхдийн эцэг, эхийг тогтоох-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан хүсэлт гаргагч ******* эцгээр ******* бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгохыг Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгав.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Халх овогт ******* эцгээр тогтоосугай.
2. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хувийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-т хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбат, хүсэлт гаргагч ******* эцгээр ******* бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгохыг Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА