| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0080/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд /томилолтоор/ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд /томилолтоор/,
шүүгдэгч Ч.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000520048 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 02 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр – 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Г.ын нүүр, цээж орчимд гараараа болон гутлаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт архи ууж согтуурсан байхдаа найз эмэгтэй Г.ыг орой болсон байхад худлаа хэлж хаагуур янхандаж яваад ирэв гэж маргалдан нүүр, цээж орчимд гараараа болон гутлаар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз залуу болох Ч.*******гийн дугуй засварын газарт нь хамт байж байгаад 17 цагийн үед гараад уурхай ороод ээж ээс 50.000 төгрөг аваад хоол хүнсний зүйл авч Ч.*******д нэг шил архи аваад шөнө 03 цагийн үед засварын газарт ирээд авсан архиа хувааж уугаад сууж байсан чинь Ч.******* намайг шөнө хаагуур янхандаж яваад ирсэн бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа цохиж орон дээр түлхэж унагаад нуруун тус газарт 2-3 удаа гутлаар цохисон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Манай найз хүүхэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 03 цагийн үед засварын газарт архи уусан байдалтай нэг шил архи барьсан орж ирсэн. Би архи ууж сууж байхдаа шөнө орой болсон байхад худлаа хэлж хаагуур янхандаж яваад ирэв гэж хардаж маргаан үүсэн юм. Би түүний нүүрэн тус газарт нь алагдаж цээж рүү нь гараараа түлхэж орон дээр доошоо хараад унах үед нь хагас түрүүтэй гутлаар ар нуруу хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/71 тоот:
1. Г.ын биед чамархай хэсгийн хуйх, эрүү, цээж, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.*******гийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт найз хүүхэн Г.ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн, хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн*******-34 дүгээр тал/,
Ч.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/,
Ч.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/,
Ч.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35-43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ч.*******г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ