Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 312/ШШ2025/01588

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* ******* барилгын 13 давхар, 1313 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, сум, 5-р баг, Уртбулаг 5 хороолол, 23 байр, 8 тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: /-д холбогдох 2,685,323.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч А.гээс 2,685,323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А. нь. ******* ******* ББСБ ХК-иас нэхэмжилэн 2,685,323.65 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 435,323.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч А.гээс 2,685,323.65 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч А. нь 2025 оны 10 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 435,323.65 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,915 төгрөгийн 28,957.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.гээс улсын тэмдэгтийн хураамж 28,957.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,685,323.65 төгрөгийг хариуцагч А. нь 2025 оны 10 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 450,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 435,323.65 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,915 төгрөгийн 28,957.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.гээс улсын тэмдэгтийн хураамж 28,957.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА