| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00352/И |
| Дугаар | 312/ШШ2025/00518 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/00518
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 312/ШШ2025/00518 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, ,,, байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:,,,/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ,,, тоотод оршин суух, Ө,,,,/-т хол*******ох
Зээлийн төлбөр 4,730,654.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энххэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч *******аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1106277 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, .... дугаар, ....8 дугаар, ... дугаар Цахим зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,236,909.75 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,385,138.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 78,606.15 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, бүгд 4,730,654.54 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 4,730,654.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч бие ******* Богд Финанс ******* ХХК нь хариуцагч *******аас зээлийн төлбөрт 4,730,654.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* бүхэлд нь хүлэн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* Богд Финанс ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,640.50 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 90,640.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн зээлийн төлбөр 4,730,654.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,640.50 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 90,640.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ