2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00560

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ****** хаягт байрлах ******* ХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ****** тоотод оршин суух *******ын ******* /РД:******* /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,257,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ц.******* нь 2024 оны 5 сарын 31-ний өдөр тус банктай 2010105657 дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээл 840,000 төгрөг, зээлийн хүү 360,624.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1475.51 төгрөг төлсөн. Ц.******* нь 2010105657 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 119, зээлийн үлдэгдэл: 12,360.000 төгрөr, хүү 883,406 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,200 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 13,257.606 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 13,257.606 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ХК нь Ц.*******д холбогдуулан 13,257.606 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 13,257.606 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,257,606 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 3,400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 13,257.606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,257.606 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,257,606 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 3,400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, хариуцагч Ц.******* нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь төлөөлөгч Б.Наранбаатарт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2Б/6295 тоот итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байх ба итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заасан нь төлөөлөгч Б.Наранбаатарт хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,240 төгрөгийн тал хувь болох 112,120 төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь болох 112,120 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 112,120 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зохицуулсныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох 13,257.606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,257.606 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,257,606 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 3,400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,240 төгрөгийн тал хувь болох 112,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс 112,120 төгрөг, хариуцагчаас 112,120 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА