Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/00835

 

 

 

 

2025 05 19 312/ШШ2025/00835

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын /РД:, утас:/-д холбогдох

 

700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний охин Боржигон овогтой *******ийн ******* нь 2025 оны 02-р сарын дунд үеэр Орхон аймгийн Баян-өндөр сумын Даваат манхан багийн 7-22 тоотод оршин суудаг *******ын , 38 настай эмэгтэй шашны нэрээр залилан хийсэн байна. Миний охин Б.******* нь сэтгэцийн 70% групт байдаг. Үүнийг О.Мөнхтуяа нь ашиглан хуурч мэхэлсэн. Гэр оронгүй хүний гал голомт тахина гэж өөрийнхөө хашаан дотор гал асааж, галаа 1-2 удаа тойрч дуу дуулаад Галын чинь тахил боллоо, одоо чамд ямар нэгэн асуудал байвал бүтдийг даана гэж хэлсэн байдаг. Гол нь энэ үгэнд итгэж бөө, лам нараар зөндөө явдаг. Ингэж хэлсэн бөө лам байхгүй үнэхээр сайн мэддэг юм байна гэж ятгэж 1 сая төгрөг өгчих гэхээр нь группээ зээл авч өгсөн. Өөрийн байдлаа бүгдийг нь ярьчихдаг энэ хүн нь мухар сүсэгтэй, сэтгэцийн 70%-иас дээш тархины өвчтэй нүдэнд нь байнга юм зүүд шиг үзэгддэг, чихэнд нь янз бүрийн юм сонсогдоно. Шөнө босож суудаг нойргүй хонодог, нойрны эм байнга уудаг өвчтэй хэцүү байдгаас лам бөөгөөр явдаг ямарч өөрчлөлт байдаггүй. Иймээс энэ бөө хүүхэн нь чамд тохиолдож буй бүх зүйлийг би аргалж өгнө гэж хэлсэн. Өөр бөө нараас надад ингэж хэлсэн бөө байхгүй энэ бөө үнэхээр сайн бөө байна гэж би итгэсэн. Ингээд хэд хоногийн дараа очиж юм үзэгдэж хэвээрээ байна гэж хэлэхэд Би үздэг юмаа үзсэн өөр арга байхгүй дахиж битгий ир гэж хэлсэн. Ингээд 1 сая төгрөгеө алдлаа. Иймд 70% болох 700,000 төгрөгийг нь буцааж авч өөрийн эмчилгээнд болон 2 хүүхэддээ авч өгөх хэрэгтэй байна. Иймд О.гаас 700,000 гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О. нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.*******эд бэлнээр 500,000 бэлнээр өгөв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь 200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалдаж бид эвлэрсэн болно... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би О.д холбогдуулан гаргасан 700,000 төгрөгийн нэхэмжлэлээс 200,000 төгрөгөөс татгалзаж байна. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 20 минутад 500,000 төгрөгийг О.гаас бэлнээр авсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан 700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон 700,000 төгрөгийн хэсгээс 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн ба нэхэмжлэгч нь энэ талаарх тайлбарыг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7,825 төгрөгийг, төрийн сангаас 7,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.*******ын нэхэмжлэлтэй О.д холбогдох 700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 7,825 төгрөгийг, төрийн сангаас 7,825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ