| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00384/И |
| Дугаар | 312/ШШ2025/00792 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/00792
2025 05 09 312/ШШ2025/00792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:5, утас/-т холбогдох
Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...Миний бие нь Г.тай 2018 оны 01 сарын 20-нд танилцаж, үерхэж байгаад Улаанбаатар хотод суралцаж байхдаа жирэмсэн болсон. Бид муудалцсан байсан учраас жирэмсэн болсноо Г.т хэлээгүй, намайг төрсний дараа Г. хүүтэй болсноо мэдсэн. Би хүүгээ 2019 оны 11 сарын 11-ний өдөр төрүүлсэн, хүүгээ өөрөөрөө овоглосон. Одоо хүүхдийн эцэг нь хүүхдээ анхаарч халамжилж байгаа, мөн өөрийн нэрээр овоглохыг хүсч байгаа. 2024 оны сүүлээр бид хоёр уулзсан. Хүү маань сургуульд орох гэж байгаа учраас хүүгээр эцгээр нь овоглох хүсэлттэй байгаа юм. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Иймд ын эцэг Г. мөн болохыг тогтоож өгнө үү... гэв.
2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: ...Миний бие *******ийн нэхэмжлэлтэй танилцан, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Өөрийн хүүхдээ өөрөөрөө овоглохыг хүсэж байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн Бялзуухай цэцэрлэгийн эрхлэгчийн бэлтгэл бүлэгт Г. явдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Хүрэнбулаг багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн Г. эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.ын эцэг мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.ын шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3. Зохигчид 2018 онд танилцаж, үерхэж байсан, тэдний дундаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Г. төрсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Нэхэмжлэгч Л.******* нь жирэмсэн болсноо Г. хэлээгүй, хүү Г.ыг төрсний дараа өөрөөрөө овоглосон бөгөөд хүүгээ сургуульд орохоос өмнө эцгээр нь овоглохоор зохигчид ярилцаж, хүүгийн эцэг Г. мөн болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
5. Хариуцагч Г. нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.ын эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
6. Шүүхээс хариуцагч Г.ын хүсэлтээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0325/2317 дугаар шинжээчийн дүгнэлтээр Г. нь Г.ын биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99% байна гэжээ.
7. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.ын эцэг Г. мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч Г.аас шаардах эрхтэй, хариуцагч Г. нь хүүхэдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч Л.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
9. Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Г. нь хүүхэддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.ын эцэг ******* овогт *******ийн /РД:5/ мөн болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Л.******* нь Г.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг тус тус заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ