| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01012/И |
| Дугаар | 312/ШШ2025/00780 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/00780
2025 05 09 312/ШШ2025/00780
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, ******* ХК-ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,378,929.39 төгрөг, үндсэн хүү 654,084.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,136.76 төгрөг, нийт 11,040,150.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь ******* ХК-ийн *******өөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот зээлийн болон ******* тоот барьцааны гэрээгээр 2,655,000 төгрөгийн онлайн хэрэглээний зээл, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тоот зээлийн болон тоот барьцааны гэрээгээр 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн... гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие *******наас нэхэмжилсэн 11,040,150.4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн ******* нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,378,929.39 төгрөг, үндсэн хүү 654,084.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,136.76 төгрөг, нийт 11,040,150.4 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,040,150.4 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 191,592.40 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 95,796.2 төгрөгийг, төрийн сангаас 95,796.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,378,929.39 төгрөг, үндсэн хүү 654,084.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,136.76 төгрөг, нийт 11,040,150.4 төгрөгийг хариуцагч С.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,592.40 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 95,796.2 төгрөгийг, төрийн сангаас 95,796.2төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ