Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00773

 

 

 

 

2025 05 08 312/ШШ2025/00773

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.******* би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******, утас:/-д холбогдох

 

6,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр приус 30 машин авахаар тохиролцоод 6,580,000 төгрөгийг урьдчилгаанд бэлэн өгсөн тэгээд машинаа авахааргүй болоод буцааж мөнгө өгөхгүй, өгнө гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Сүүлийн хугацаа 2025 оны 06 дугаар сарын 23-нд өгнө гэсэн боловч утсаа ч авахгүй байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.******* би Э.*******ийн нэхэмжилсэн 6,580,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5,530,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. ******* овогтой ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрөө над руу залгаж, та машинаа зарах гэж байгаа юм уу, би таны машиныг авч дүүдээ өгмөөр байна, харин манай дүүгийн нэр дээр машины лизинг гарахгүй байгаа юм. Та надад машинаа өгчих гэж удаа дараа утсаар залгаж, гуйсаар байгаад бид тохиролцож Э.******* нь миний машиныг унаад явсан. Дараа нь 7-8 хоног унаж хэрэглэчихээд буцаан миний ажлын гадаа авч ирж тавьчихаад яваад өгсөн. Тэгээд надад урьдчилгаа болгож 6,580,000 төгрөг өгсөн нь үнэн. Намайг машинаа хүнд зарах гэж байхад урдуур орж гуйж авчихаад хариуцлагагүй үйлдэл гаргасанд нь гомдолтой байна. Эцэс нь энэ хариуцлагагүй үйлдэлдээ өөрөө л буруутай... гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.******* нь *******ын тавьсан шаардлагыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******ын холбогдуулан үндсэн зээл 6,580,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,580,000 төгрөгийг нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5,530,000 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Э.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 60,115 төгрөгийг, хариуцагчаас 60,115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******ад холбогдуулан 6,580,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5,530,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 60,115 төгрөгийг, төрийн сангаас 60,115 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ