Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00772

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *******од байрлах, ******* ХХК /РД:*******, /-т холбогдох

 

9,922,500 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч У.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг Оюут хороолол эрх чөлөөний өргөн чөлөө гудамж хаягт байрлах 75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны талбайн зөрүү 3,15 м.кв-ын үнэ 9,922,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч У.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг Оюут хороолол эрх чөлөөний өргөн чөлөө гудамж 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/506 дугаар орон сууц захиалгын гэрээ, Эй Би Эн Дизайн ХХК-ийн орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн ...2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Оюут баг 2а хороолол Гранд гарден 3-р блок 506 тоот 3 өрөө 75 мкв орон сууцыг 1 мкв 3,150,000 төгрөгөөр нийт 236,250,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй Эн Би Эн дизайн ХХК-иар хэмжилт хийлгэхэд нийт талбай нь 71.85 мкв байсан. Бид 75 мкв байранд биш 71,85 мкв байранд амьдарч байна. Тухайн байрыг ипотекийн зээлээр урт хугацаатай авсан. Бид 3.15мкв-ын үнэ 9,922,500 төгрөгийг илүү төлсөн тул 9,922,500 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү... Монгол Улсад мкв хэмждэг стандарт гэж байдаг. Стандартын дагуу хэмжсэн хэмжилтээр мкв-ын зөрүү гарсан тул стандартаа барьж мөрдөх нь зүйтэй... гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь баригдсан бэлэн орон сууцыг худалдаж авсан. Тухайн орон сууц нь 76 айлаас бүрддэг. Ажлын явцад алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тэр нь тухайн айлд байдаг зүйл жишээ нь өрөөнд харагдаж буй сангийн шугам ил байвал харагдах үзэмжийг сайжруулахын дунд гипсээр далдалдаг. Энэ нь орон сууцны үндсэн хана биш юм. Сангийн шугам хоолой болон, салхивчны зарим нэг хоолойг далдалдаг учраас үүнийг зарим айл өрх мөн хэмжилт хийлгүүлсэн мэргэжлийн гэж нэрлээд байгаа байгууллагууд ажлын зургаас хараагүй тул мкв зөрүү үүсэж байгаа юм. Орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдолтой байсан бол түүнийг мэдэх боломжтой байсан, барилгын талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол ба энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд хэлбэрийн доголдол биш тул хүлээн зөвшөөрөхгүй, манай компани Гранд хотхоны орон сууцны төслийг хэрэгжүүлэн Улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид орон сууцыг гэрээний дагуу хүлээлгэн өгч, гэрчилгээг гаргаж өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон... гэж маргасан.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар У.*******, Д.Оргил нар нь ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3/506 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, хорооллын Гранд Гарден хотхоны 3-р блок 506 тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг 1 мкв 3,150,000 төгрөгөөр тооцож 236,250,000 төгрөгөөр ипотекийн зээлээр худалдан авсан, ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орон сууц хүлээлцэх баримтыг үйлдэж орон сууцыг нэхэмжлэгч У.*******д хүлээн өгсөн, У.*******, Д.Оргил нарыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, хороолол, эрх чөлөөний өргөн чөлөө гудамж хаягт байршилтай, 75 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101028966 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001203340 тоот гэрчилгээг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон үйл баримт болсон байна.

 

6. Нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан, хариуцагч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж маргадаг бөгөөд талууд орон сууц захиалгын гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулж, гэрээндээ Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг буюу ажил гүйцэтгэх гэрээний зүйл заалтыг удирдлага болгон байгуулсан байна.

 

7. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудаас үзэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 10 давхар 72 айлын орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулах дүгнэлтийг гаргасан, дүгнэлт гарсны дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууц захиалгын гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Эндээс дүгнэхэд зохигч орон сууц захиалгын гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч У.*******ын захиалгаар уг барилга баригдаагүй, хариуцагч баригдаж дууссан, ашиглалтанд орсон, хүн амьдрахад бэлэн болсон 3-р блок 506 тоотод байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

9. Гэрээний дагуу хариуцагч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, хороолол, эрх чөлөөний өргөн чөлөө гудамж гурван өрөө орон сууцныг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 236,250,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. Харин хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө буюу 3,15 мкв дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж нэхэмжлэгч маргасан.

 

10. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Хуульд ийнхүү зааснаас үзвэл худалдагч буюу хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий эд хөрөнгө /75 м2 талбай бүхий орон сууц/-ийг шилжүүлээгүй байгааг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч Б.Алтансүх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж зааснаар хариуцагч ******* ХХК-аас дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй байна.

11. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Б.Алтансүх нь маргаан бүхий орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаас хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

12. Түүнээс гадна худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог талаар Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд орон сууцыг хүлээн авсан үйл баримтад маргадаггүй.

13. Харин нэхэмжлэгч Б.Алтансүх нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар тухайн орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй хэдий ч энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш бөгөөд нэхэмжлэгч Б.Алтансүх нь тухайн үед эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан.

14. Иймд нэхэмжлэгч Б.Алтансүхийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож өгсөн 3,56 м.кв талбайн үнэ 8,544,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

15. Мөн хариуцагч ******* ХХК /худалдагч/-ийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

16. Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 8,544,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Алтансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

17. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,654 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2-т зохицуулжээ.

6.Эд хөрөнгийн доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед болон ашиглалтын явцад илрэх магадлалтай ч доголдолтой болохыг мэдсэн бол худалдан авагч нэн даруй худалдагчид мэдэгдэх үүрэгтэй.

7.Нэхэмжлэгч У.******* нь орон сууцыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ашиглаж байх явцдаа буюу 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий Эй би эн дизайн ХХК-иар хийж гүйцэтгүүлэхэд хэмжээ 71,85 мкв гэж гаргасан байх бөгөөд тохиролцсон 75 мкв-аас 3,15 мкв дутуу талаар мэдэж хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан шаардлага хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч У.******* нь маргаан бүхий орон сууцыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан, шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.******* нь иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх ба талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны гэрээг дүгнэсэн актыг үйлдэж, орон сууцыг хүлээн авах үедээ метр квадратыг хэмжих боломжтой байсан байх бөгөөд уг актны 2.4.3-т Захиалагч тал орон сууцыг хүлээлцэхдээ бодитоор мкв-ыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж болох ба мкв-ын талаар ямар нэгэн маргаан гаргахгүйгээр харилцан тохиролцож байраа хүлээн авсан болно гэж харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь тухай орон сууцыг хүлээн авч байх үедээ нүдээрээ хараад метр квадратыг хэмжих боломжгүй ч хүлээн авсны дараа гомдлын шаардлага гаргах хугацаанд хөндлөнгийн шинжээчээр хэмжүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдолтой болохыг мэдэх боломжтой байсан байна гэж дүгнэлээ.

9.Нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд шаардлага гаргаагүй байх тул эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхгүй юм. 9,922,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 9,922,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ