2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01960

 

 

 

2025 03 12 191/ШШ2025/01960

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** байрлах, Э******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** байрлах "Ф******* *******" ХХК /РД:*******/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалсанд тооцож, 24,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ******* ******* ХХК болон Ф******* Трейд ХХК-иудын хооронд 2023 оны 10 сарын 5-ны өдөр 23/02 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тодруулбал дээрх гэрээний 1.1-д Худалдагч нь стандартын дагуу уйлдвэрлэгдэж. чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгуй. эрхийн зөрчилгуй гэрээний хавсралтад бараа бутээгдэхуун. туунтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжуулэх. худалдан авагч нь худалдагчид гэрээнд заасан нөхцөлөөр төлбөр тооцоог дуйцуулэн төлөх. төлбөр тооцоог гуйцэтгэхтэй... хэмээн заасанчлан уг харилцааг зохицуулахаар талууд Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа болно.

Э******* ******* ******* ХХК нь Ф******* Трейд ХХК-иас нэг ширхгийн үнэ нь 135,000 төгрөгийн үнэтэй Тепломон // моделийн халаагуураас нийт 180-н ширхгийг худалдаж авахаар тус гэрээг байгуулсан. Мөн манай компани гэрээнд зааснаар цаг хугацаанд нь худалдагч тал Ф******* Трейд" ХХК-ийн Голомт банкны 1410007203 дугаартай данс руу 2023 оны 10 сарын 9-нд 180-н ширхэг Тепломон халаагуурын үнэ 24,300,000 /Хорин дөрвөн сая гурван зуун мянга/-н төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч компанид шилжүүлсэн мөнгөний баримтыг нэхэмжлэлдээ хавсаргалаа.

Ингээд Ф******* Трейд ХХК-иас худалдаж авсан халаагуурыг ашиглах явцад 54-н ширхэг халаагуур эвдэрч ажиллахгүй болсон бөгөөд тухай бүрд нь худалдагч талд мэдэгдэж байсан. Эхэндээ худалдагч тал баталгаат хугацаандаа гээд засварлаж байсан боловч халаагуур нь дахин дахин эвдрээд байсан. Өөрөөр хэлбэл нэг халаагуурыг 2-3 удаа засварлаж байсан. Энэ нь манай компанийн хөтөлсөн Засварын бүртгэлээс харагдаж, нотлогдоно. *******ймээс худалдагч тал буюу хариуцагч компани анхнаасаа манай компанид эвдэрхий хэмхэрхий халаагуур худалдсан байна.

 

Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг хүдалдан авагчид эрсдэл шилжсэн уеэс эхпэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илруулсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих уед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан байдаг. Иймээс Ф******* Трейд ХХК-ийг анхнаасаа манай компанид эвдрэл гэмтэлтэй халаагуур зарсан байна. Учир нь баталгаат хугацааны дотор олон халаагуур эвдэрсэн. Тэгээд манай компани тухай бүрд нь хариуцагч компанид мэдэгдэж, худалдагч тал засварлаж өгч байсан. Гэвч хариуцагч компанийн худалдсан халаагуур эвдэрсээр байсан. Сүүлдээ худалдагч тал баталгаат хугацаа дууссан гэх шалтаг шалтгаан хэлээд засварлаж өгөх өө больсон. Манай компанийн зүгээс удаа дараа Ф******* Трейд ХХК-д хандаж Эвдэрхий хэмхэрхий халаагууруудаа засварлаж янзалж өгөөч ээ, эсхүл өөр шинэ халаагуураар сольж өгөөч ээ гэж мэдэгдэж, шаардаж, сануулж байсан. Гэвч хариуцагч компани нь өдий хүртэл эвдэрсэн, хэмхэрхий халаагуураа янзалж засварлаж өгөөгүй. Мөн өөр шинэ халаагуураар сольж ч өгөөгүй ээ. Иймээс шүүхэд хандаж байна. Манай компани Ф******* Трейд ХХК-д маш их гомдолтой байна.

 

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлий 243.1-д Худалдах. худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгуй. эрхийн зөрчилгуй хөрөнгө, туунтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжуулэх... гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Ф******* Трейд ХХК нь манай компанид анхнаасаа биет байдлын доголдолтой буюу эвдэрхий, хэмхэрхий бараа худалдаж манай компанийн эрх ашгийг хохироож байгаад үнэхээр их гомдолтой байна.

Мөн анхнаасаа Ф******* Трейд ХХК нь манай компанид Тепломон // халаагуураа зарахдаа 2000кВт хүчин чадалтай халаагуур гэж зарсан. Гэвч худалдагч компанийн зарсан халаагуур нь хэлж байсан шигээ 2000кВт хүчин чадалдаа хүрээгүй. Учир нь манай компанийн зүгээс Ф******* Трейд ХХК-ийн худалдсан тус халаагуурт эрх бүхий эрчим хүчний аудиторт хандаж хүчин чадлын үнэлгээг 2024 оны 1 сарын 10-ны өдөр хийлгэхэд Чадлын хувьд шошгын хувьд болон хэмжилтийн ур дун зөруутэй байна гэж дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл уг халаагуур нь 2000кВт-ын хүчин чадалтай бус харин 1800кВт-ын хүчин чадалтай халаагуур байна гэж дүгнэлт гарсан. Үүгээр худалдагч компани нь анхнаасаа манай компанид худлаа ярьж, хуурч эвдэрхий хэмхэрхий халаагуураа зарсан нь нотлогдож байна. *******ймээс Ф******* Трейд ХХК-д маш их гомдолтой байна. Эрх бүхий эрчим хүчний аудитороор хийлгэсэн Бүтээгдэхүүний эрчим хүчний хэмнэлтийн үнэлгээ-г мөн нэхэмжлэлдээ хавсаргалаа.

 

Иймээс 2023 оны 10 сарын 5-ны өдөр байгуулагдсан 23/02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу худалдагч талд өгсөн 24,300,000 төгрөгөө хариуцагч Ф******* Трейд ХХК-иас гаргуулан авах хүсэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус гэрээний дагуу хайрцаг савтайгаа, шинэ халаагуур теннүүддийг анхааруулах зүйлс, ашиглалтын заавар бүхий баталгааны хуудсны хамтаар хүлээлгэн өгсөн.

Худалдан авагчийн зүгээс халаагуур теннүүд эвдэрсэн тул засуулья гэсэн хүсэлтийг гаргаж байсан тул бид очиж засварлан өгч хариуцлагатай хандаж байсан. Дуудлагынх нь дагуу засварлахаар очиход дээр нь нойтон алчуур тавьсан, тогны масстай залгуурт залгасан, тенний халаагч гол руу гадны биет хийсэн, ус оруулж шатаасан зэрэг шалтгааны улмаас гэмтэл үүссэн байдаг байсан.

Хэрэглэгчийн буруугаас үүссэн гэмтлүүд байсан ч солих сэлбэг нь хямд үнэтэй, түгжрэлд цаг зав гарган нэгэнт очсон учир бид засварлахаас татгалзалгүй үйл ажиллагааг нь дэмжиж, худагт ажиллаж байгаа ажилтнуудад хүндэтгэлтэй хандаж засварлаж өгдөг байсан. Бидний нийлүүлсэн халаагуур теннүүдийг ус түгээх худгуудад ашигласан.

Баталгаат хугацааны явцад хэрэглэгчийн буруугүй шалтгааны улмаас гэмтсэн тохиолдолд бид үнэ төлбөргүйгээр засварлаж өгөх, огт ашиглаагүй хайрцаг буюу битүүмж нь алдагдаагүй, дахин борлуулах боломжтой байгаа теннүүдийг бид буцаан авах боломжтой талаар байр сууриа илэрхийлж байсан. Энэ үед теннүүдийг буцааж өгөөгүй байж одоо бүх төлбөрөө буцааж авна гэж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хууль зүйн үндэслэлгүй байгаа тухайд:

 

Нэхэмжлэгч гэрээг цуцалж төлсөн төлбөрөө 100% буцаан авах агуулгатай нэхэмжлэл гаргасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээг цуцалж буй тохиолдолд татгалзсан гэрээний адил шилжүүлсэн төлбөрөө бүрэн буцаах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Худалдан авагчийн зүгээс бидний нийлүулсэн бүх теннүүдийг эвдэрхий гэх дүтнэснийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь манайхаас хүлээн авсан теннүүдээ хүлээн авснаасаа хойш удаан хугацаанд ашигласаныхаа дараа Э******* ти эл ХХК-н зүгээс засуулах хүсэлт гаргаж байсан. Энэ үед нь ашиглаагүй теннүүдийг будааж авья гэхэд өгөөгүй юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгө доголдолтой бол доголдлыг арилгуулах, солиулах гарсан зардлаа төлүүлэх агуулгаар зохицуулсан, Харин хүлээн аваад удаан хугацаанд ашигласныхаа дараа бүх төлбөрөө буцаан авах тухай шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Э******* ******* ******* ХХК нь 2024.04.12 өдөр биднийг тенний баталгаат хугацааг дахин сунгаж удаан хугацаанд засварлаж өгөхийг хүссэн. Энэ үед нь бид зах зээлийн үнээс доогуур үнээр теннээ нийлүүлсэн, гэрээнээс хүртэх эдийн засгийн өгөөж бага байсан гэх мэт шалтгаанаар баталгаат хугацаа сунгах хүсэлтийг нь зөвшөөрөөгүй юм.

Ингэж татгалзсан хариу өгсөнөөс болж биднийг шантаачилж бүх мөнгөө эргүүлэн шаардаж, шүүхэд хандаж байна гэж үзэж байна.

 

Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан, 180 ширхэг тень нийлүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр хүлээж авсан дээр маргахгүй. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа чанарын шаардлага, хангахгүй, техникийн үзүүлэлтэд хүрэхгүй гэдэг үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй. Мөнгө төлбөр гаргуулахыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч чанарын шаардага хангахгүй гэж тодорхойлж байгаа нь ямар үндэслэлтэй вэ. Хэрэгт авагдсан аудиторын дүгнэлтээр, мөн нэхэмжлэгч өөрөө чанарын шаардлага хангахгүй, техникийн үзүүлэлтэд хүрэхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг шалгаж авах ёстой байсан. Авсны дараа хэрэглээд баталгаат хугацаа дууссаны дараа ийм юм ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд эвдрээд байдаг, 54 ширхэг эвдэрсэн гэж тайлбарлаад байдаг. Бид нар танай эвдэрсэн гэдэг дуудлага өгөх болгонд очиж засварлаж байсан. 18 удаагийн засвар хийсэн гэсэн тэмдэглэлээ хэрэгт өгсөн. 18 ширхэг тень эвдэрсний төлөө 180 ширхэг тень эвдрэлтэй гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед шалгаж хүлээж авсан учраас чанарын шаардлага хангасан гэж үзэж байна. Аудиторын дүгнэлт дээр эрчим хүчийг хэмнэхийн тулд ингээрэй гэсэн дүгнэлт болохоос техник үзүүлэлтэд хүрэхгүй гэсэн дүгнэлт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ дээр ч техник үзүүлэлт ийм байх ёстой гэсэн заалт байхгүй. Төрөл тоо хэмжээгээр нь нийлүүлсэн, ямар тоо хэмжээнд хүрэхгүй учраас гэрээг цуцлаад төлбөрөө буцааж авъя гэж байгаа нь тодорхойгүй байна. *******йм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э******* ти эл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2023.10.15№23/02 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, Нийлүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт, Баталгааны хуудас, Бараа материал хүлээлцсэн акт, 24,300,000 төгрөгийг Э******* ти эл ХХК-иас Ф******* ХХК-руу 2024.08.08-нд шилжүүлсэн баримт, Тепломон тенн засварын бүртгэл, Эрх бүхий эрчим хүчний аудиторын 2024.01.10№01/0124 дугаартай Бүтээгдэхүүний эрчим хүчний хэмнэлтийн үнэлгээ, Ф******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Чинзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, Засвар үйлчилгээний акт, халаагуурын фото зураг, Ф******* ******* ХХК-иас Б.Б*******ад олгосон 2025.02.10№25/01 итгэмжлэл, Ф******* ******* ХХК-ийн 2024.02.11 Үнийн санал, Монгол Улсын стандарт MNS IEC335-1:2000, Н.Загиржавт итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосныг тус шүүхэд мэдэгдэх тухай Э******* ти эл ХХК-ийн 2025.02.14№HTL/25/27 дугаартай албан бичиг, А.Пүрэвцэцэгт олгосон 2025.02.14№HTL/25/26 албан бичиг, Монголын Мянганы сорилтын санд Санал хүргүүлэх тухай Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2025.02.17№2/347 албан бичиг,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э******* ти эл ХХК нь хариуцагч Файн ворлд ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээг цуцалсанд тооцож, 24,300,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

3. Талууд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №23/02 Худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, Э******* ти эл ХХК нь Тепломон (CH-1920X) загварын 180 ширхэг халаагч тенийг Файн ворлд ХХК-иас 24,300,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцож, гэрээний дагуу төлбөр төлөгдөж, барааг нийлүүлж, хүлээлцсэн талаар талууд маргаагүй.

4. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5. Нэхэмжлэгч нь дээрх халаагуурыг ашиглах явцад эвдэрч ашиглах боломжгүй болсныг тухай бүрт нь худалдагч талд мэдэгдэж байсан, нэг халаагуурыг 2-3 удаа засварлаж байсан, анхнаасаа эвдэрхий халаагуур худалдсан хэмээн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар, гэрээг цуцлахаар шаардсан.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч, Э******* ти эл ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б******* нь халаагуур тенийг худалдаж авах тухайн үед шалгаж авах боломж байсан ч шалгаагүй хэмээн тайлбарласан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг цуцлаж, төлбөрөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан.

7. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23/02 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний 2.2-т Гэрээний хугацааг гэрээний 4.2 дахь заалтын дагуу төлбөрийн бүрэн гүйцэтгэлээр дууссанд тооцох бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш бүтээгдэхүүнд илэрсэн тоголдол, түүнийг арилгахтай холбогдуулан худалдагчийн гаргасан баталгааны журам /Хавсралт№2/-ыг баримтална. Энэ нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байх бөгөөд Баталгааны хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдэж, хугацааг 6 сар хэмээн баталгааны хуудаст тусгасан байна.

 

8. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана: 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж тус тус заасан.

9. Нэхэмжлэгч нь дээр дурдсан баталгаат хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь тогтоогдсон тул доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.        Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч "Ф******* *******" ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээг цуцалсанд тооцож, 24,300,000 төгрөг буцаан гаргуулах тухай Э******* ти эл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА