| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00093/И |
| Дугаар | 312/ШШ2025/00533 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2025/00533
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 312/ШШ2025/00533 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг Эко хороолол ....... тоотод суух, ......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал талбайд байрлах ******* ******* ******* /РД:..../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* *******-ын *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******,
Гэрч: *******, , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан ******* ******* *******-ын *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйн дэд хороо хуралдаад намайг өргөдөл бичиж өгвөл хариуцлага тооцохгүй гэж худал хэлж өргөдөл бичүүлж авсан. Халах шийдвэр байна гэж бодоод өргөдлөө авах гэж ороход хүний нөөц миний өргөдлийг өгөөгүй. Миний өргөдлийг ******* ******* *******-ын Захиргаа хүний нөөцийн хэлтэст хүргүүлж 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргасан байсан. Миний хувьд би ажлаас гарах ноцтой зөрчил, шалтгаан гаргаагүй, гэнэт ёс зүйн дэд хорооноос дуудахад нь ороод учрыг нь сайн ойлгоогүй, даргыг өргөдөл бич гэхээр нь айсандаа өргөдөл бичсэн. Тэгээд ******* ******* *******-ын ерөнхий захирлын нэр дээр ажилдаа эргэж орох өргөдлөө 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичиж өгсөн. Ерөнхий захирал хууль тогтоомж хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд судлах шаардлагатай, арга хэмжээ авах гэсэн цохолт хийж Захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлсэн байсан. Үүний дараа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цехийн дарга ******* дээр орж ажлаас гармааргүй байна, буруу өргөдөл бичсэн байна, өргөдлөө буцааж авъя гэж хэлсэн боловч шийдвэр гаргаагүй. Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээр минь хангалгүй дээрх үйл явдал болсон. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж, хурлын протокол болон бичлэгийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. *******,. нар намайг удаа дараа байнга дарамталж ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж өгдөггүй, хэл үгээр доромжилдог байсан. Иймд ******* ******* *******-ын *******ын тамир чийрэгжүүлэлтийн хэсэгт биеийн тамирын арга зүйчийн ажилд оруулахаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь өөрийн хүсэлтээр ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг ******* ******* *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Уг комиссын хурал 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан бөгөөд хуралд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Энэ нь тус комиссын хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.14-т Гомдол гаргагч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд гаргасан гомдолтой холбоотойгоор маргалдагч нөгөө талтайгаа тохиролцож болох нөхцөлийг тодорхой тусгасан саналыг энэ дүрмийн 3.7-д заасны дагуу комисст ирүүлээгүй, эсхүл хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгож хуралдааныг дуусгасан тухай тэмдэглэл үйлдэж комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. нь *******ийн газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй, хурлын тэмдэглэлийг тус хуралд оролцсон бусад маргалдагч талаас хуулбарлаж авсан учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээс сайн дураараа татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.6.Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана., 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж тус тус заасан. Гэтэл нь дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг алиныг ч хийлгэхгүйгээр шууд шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 тоот тушаалаар *******т Биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчээр ажиллаж байсан ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан цуцлах эрхтэй гэсэн заалтын дагуу ажилтны өөрийн бичгээр гаргасан хүсэлт *******ын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/251 тоот албан бичгийг үндэслэсэн бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. нь нэхэмжлэлдээ ...уг нь би ажлаас гарах ноцтой зөрчил шалтаг гаргаагүй, гэнэт Ёс зүйн дэд хорооноос дуудахад нь ороод л ийм зүйл сонсоод айж балмагдан сандарч байгаад учрыг нь ч сайн ойлгохгүйгээр даргыг бич гэхээр нь айсандаа өргөдөл бичээд өгсөн... гэж дурдсан байна. Хэрэв дээрх нөхцөл байдал бий болсон бол энэ байдлынхаа талаар *******ийн газрын Ёс зүйн хороонд гомдол гаргах, цаашлаад ажлын байрны дарамт шахалт байсан бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь байсан. нь олон жил, удаа дараа архи ууж ажил тасалдаг байсан. Энэ нь тухайн ажилтны бүтцийн нэгжийнхээ удирдлагад бичгээр гаргаж өгсөн тайлбаруудаас харагддаг. нь 2018 оноос эхлээд архи ууж ажил тасалсан, "ахин архи ууж ажил таслахгүй гэсэн утга бүхий тайлбаруудыг хариуцсан ахлах арга зүйч болон бүтцийн нэгжийн удирдлагууддаа бичиж өгч байсан байна. Дээрх байдлаас харахад тус ажилтан нь архи ууж ажлаа таслах, ажлын цагаар архи ууж ажлын байрыг зөвшөөрөлгүй орхих зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг байсан байна. Энэ болгонд бүтцийн нэгжийн удирдлагаас ар гэр, ахуй амьдралыг нь бодоод ажлаас чөлөөлөлгүй цаашид ажиллах боломжийг олгож явсан нь харагдаж байна. Тухайлбал нь хамгийн сүүд 2024.09.09-16-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй ажил тасалсан нь наряд даалгаврын дэвтэр, ажлын карт уншуулсан ажлын цагийн бүртгэл зэргээс харагдаж байгаа. Тухайн ажилтныг хариуцаж ажилладаг ахлах арга зүйч нь ажилдаа ирээгүй гэсэн тэмдэглэлийг наряд даалгаврын дэвтэрт бичсэн. Мөн ажлын карт уншуулсан мэдээллээс ч ажил тасалсан нь харагддаг. Мөн нь 2024 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Тайхар эмнэлгээс эмнэлгийн магадлагаа авч ирсэн бөгөөд уг магадлагаа нь тамга тэмдэггүй байсан тул ******* сувиллын цогцолбороо шалгуулахад ...тухайн эмнэлгийн ерөнхий эмчийн гарын үсэг болон тамга тэмдэг дарагдаагүй, магадлагаа олгосон эмчийн өдөр тутмын үзлэгийн бүртгэл үзлэгийн бичилт байхгүй тул хүчин төгөлдөр бус магадлагаа гэж дүгнэв... гэсэн утга бүхий ******* сувиллын цогцолборын 2024.09.24-ний өдрийн 41/368 тоот албан бичгийг ирүүлсэн. ийн архи ууж, ажил таслах байдал дахин давтагдаж дээрх зөрчлүүдийг гаргасан тул энэ талаар бүтцийн нэгжийн удирдлагууд болон холбогдох ажилтнууд түүнд дахин боломж олгохгүй, сахилгын арга хэмжээ авах талаар ярилцсан. Харин нь сахилгын арга хэмжээ авах нөхцөл байдал судлагдаж, тушаал гаргуулахаас өмнө ажлаас өөрийн хүсэлтээр гарах шийдвэрийг гаргаж энэ талаарх өргөдлөө бүтцийн нэгжийн удирдлагадаа уламжилсан. Үүний дагуу бүтцийн нэгжийн даргын албан бичиг ажилтнуудын өргөдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсан ч гэсэн түүнд сахилгын арга хэмжээ авагдах байсан, үүнийгээ ч нь бүрэн мэдэж, ухамсарлаж байсан бөгөөд сахилгын арга хэмжээ авахуулахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр шийдэж, энэ талаарх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн бөгөөд үүнийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл үүнийг өөрт ашигтай байдлаар урвуулж ямар ч зөрчил гаргаагүй байхад дарамт шахалт үзүүлж ажлаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг хүчээр бичүүлсэн мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: ******* ******* *******-ын ажилтантай байгуулах 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 43/24/35 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-2-5/, ажлын байрны тодорхойлолт /хх-68/, ******* ******* *******-ын ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-9/, ээлжийн амралтын эцсийн тооцоо /хх-10/, ийн ******* ******* *******-т 2024 оны 10 дугаар сарын 14-нд гаргасан өргөдөл /хх-11/, ******* ******* *******-ын хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-12-16/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: ******* ******* *******-ын цалин хөлс олговрын тухай журам /хх-104-106/, ******* ******* *******-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/516 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 113/403 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 113/642 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 113/674 дугаартай албан бичиг /хх-107,108, 110, 111/, ******* ******* *******-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113/95 дугаартай албан бичиг /хх-109/, ******* ******* *******-ын Хуулийн хэлтсийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 117/576 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 117/779 дугаартай албан бичиг,2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 117/912 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 117/1194 дугаартай албан бичиг /хх-112-116/, ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/2301 дугаартай тушаал /хх-117/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас: ******* ******* *******-ын 2024 оны 10 дугаар сарын 02-ны 43/245 дугаартай албан бичиг /хх-45/, ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******ын захиргаанд гаргасан өргөдөл /хх-46/, ******* ******* *******-ын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний 41/368 дугаартай эмнэлгийн магадлагаа шалгасан тухай албан бичиг /хх-47-48/, Тайхар эмнэлгийн магадлагаа /хх-49/, ийн тайлбар /хх-50-54/, ******* ******* *******-ын спорт цогцолборын ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байранд хийсэн үзлэг шалгалт, ажлын байранд хийсэн үзлэг шалгалт явуулсан тэмдэглэл /хх-55/, цагийн бүртгэл /хх-56-67/, ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 25-ны А/554 дугаартай тушаал, ******* ******* *******-ын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, ******* ******* *******-ын спорт цогцолборын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан ******* ******* *******-ын *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...ямар ч зөрчил гаргаагүй байхад дарамт шахалт үзүүлж ажлаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг хүчээр, хуурч мэхэлж бичүүлсэн... гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ... нь олон жилийн хугацаанд удаа дараалан архи ууж, ажил таслах зөрчлийг гаргаж арга хэмжээ авагдаж байсан бөгөөд дээрх зөрчлүүдийг дахин гаргасан тул сахилгын арга хэмжээ авах талаар ярилцсан. Харин нь сахилгын арга хэмжээ авах нөхцөл байдал судлагдаж, тушаал гаргуулахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас гарах шийдвэрийг гаргаж энэ талаарх өргөдлөө бүтцийн нэгжийн удирдлагадаа гаргасан. Иймд хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцласан... гэсэн.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ******* ******* *******-ын Ерөнхий захирал той 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 43/24/35 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсгүүд, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5 дахь хэсгүүд, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, *******ын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/251 дүгээр албан бичиг, ажилтан ийн өргөдөл зэргийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажлаас чөлөөлсөн байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүх шууд хянан шийдвэрлэх маргаанд хамаарагдаж байгаа тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заавал хангасан байхыг шаардахгүй юм.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцсон гэрч *******, , нарын мэдүүлгээр нь ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа ажил тасалж, архи уух зөрчлийг удаа дараа гаргаж байсан, гаргасан зөрчилдөө арга хэмжээ авагдаж байсан бөгөөд удирдлага болон хариуцаж ажилладаг арга зүйч, хамт олон нь түүнд удаа дараа шаардлага тавьж, амлалт авахуулж, ажиллуулах гэж хичээж байсан болох нь тогтоогдож байна.
8. Гэвч нь өөртөө дүгнэлт хийхгүйгээр өмнө нь гаргаж байсан зөрчлийг дахин давтан гаргаж ажил тасалсан бөгөөд хуурамч эмнэлгийн магадлагаа авчирсан болох нь тогтоогдож, түүний гаргасан зөрчлийг тус *******ын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэж, түүнд хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халах арга хэмжээ авахуулахаар тус газрын удирдлагад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл хүсэлтийг *******ын захиргаанд бичгээр гаргаж өгсөн байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор зохицуулагдсан бөгөөд ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхтэй байна.
10. Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ажил олгогч дарамталж, хууран мэхэлж бичүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
11. Иймд ажилтны хүсэлтэд үндэслэн той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ийн хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан гаргасан ******* ******* *******-ын *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12. Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан гаргасан ******* ******* *******-ын *******ын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ