| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/83 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.*******,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.,
шүүгдэгч Я.*******ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
шүүгдэгч П.*******, Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, ******* овогт *******гийн *******т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар магадлалтай эрүүгийн 201601000059 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух, 2004 онд Нийгмийн хамгааллын салбарын “” цол тэмдэг, 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
2. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлангаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт *******, тоотод оршин суух, 2002 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “” цол тэмдэг, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2014 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:
П.******* нь дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 /Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна./, 1.7 /Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна./, 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 /Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна./, 1.10 /Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна./ гэсэн заалтуудыг зөрчин, дүүргийн халамжийн сангийн данснаас
“” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,
“” ТББ-ын данс руу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,
“” ХХК-ний данс руу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,
“” XXК-ний данс руу 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,
иргэн ийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан,
Я.******* нь дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.******* холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “” ТББ, “” ХХК, “” ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж учирах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.******* нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг 2014, 2015 онуудад хашиж байхдаа “” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,
“” ТББ-ын дансанд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,
“” ХХК-ний дансанд 2014 оны 11 дүгээр сарын 03 -ны өдөр 5.000.000 төгрөг,
байгууллагын нягтлан бодогч Я.*******ийн төрсөн дүүгийн “” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,
өөрийн гэр бүлийн “” XXК-ний дансанд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,
иргэн ийн дансанд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус 12 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн авсан,
шүүгдэгч Я.******* нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор 2014, 2015 онуудад ажиллаж байхдаа “” ХХК-ний дансанд 4 удаагийн үйлдлээр 14.000.000 төгрөг шилжүүлэн авч өгөх, уг мөнгөнөөс зохих хувь хэмжээг авах, түүний гэр бүлийн болон бусад компани, ТББ дансанд 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөгийг дарга П.*******ыг Нийслэлийн Халамж үйлчилгээний газар их хэмжээний хохирол учруулахад нь дэмжлэг үзүүлэн 2 дугаар гарын үсэг зурсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “Би энэ хэрэгт холбогдоод 3 жил болж байна. Мөнгө шилжүүлэх асуудал миний ажил байсан. Нийгмийн халамжийн дарга өдөр тутамдаа мөнгө шилжүүлдэг. Хамгийн гол нь тэр гаргасан мөнгө улсыг хохироосон гэж байгаа. Эрүүгийн хэргээр шийдэх гэж байгаа бол нотлогдох ёстой. Хэдэн төгрөгийг авсан тухай баримт байхгүй. Эрүүгийн шинэ хуулиар цагдаа, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэж нотолно, та гэмт хэрэг үйлдээгүй талаараа нотолно гэж хэлсэн. Би мөрдөн байцаагч, прокурор нарт хэлсэн боловч ойлгохгүй байгаа. Шилжүүлсэн мөнгө болгоныг би идсэн байж таарахгүй. Зүгээр нэг хууль мэдэхгүй нягтлан бодогч нар хараад мэднэ. Дансанд мөнгө ороод буцаагаад иргэдэд тараасан нь гэмт хэрэг биш. Харин тараагаагүй байсан бол энэ гэмт хэрэг байх байсан. Хууль дүрэм зөрчсөн гэж яриад байхын. Тийм бол эрүүгийн гэмт хэрэг мөн юм уу. Би энэ талаар шүүх хуралдаанд л хэлэхгүй бол ойлгохгүй байна. Би тендер авахгүй байсан бол ажлаа хийж чадаагүй гээд буруутгаж арга хэмжээ авагдах байсан. Одоогийн нийгмийн халамж бас тусгай хэрэгсэл авдгаараа аваад өгдгөөрөө өгөөд явж байгаа. Нийт 30 хэлтсийн дарга байдаг. Бүгд л иргэддээ тараагаад явж байгаа. Тэр дундаасаа яагаад намайг ингээд байгааг ойлгохгүй байна. Прокурорыг ажлаа хийгээд явж байгааг ойлгож байна. Компани руу мөнгө шилжүүлээд буцаж орж ирээгүй юм шиг яриад байна. Би өөрийгөө мэдэж байна. Гэмт хэрэг хийгээгүй. *******ийн үгийг аваад байхын. ******* хэргээ хүлээсэн. Бараан материалыг хаанаас авсан байх нь ямар хамаатай юм бэ. Яллах гэж байгаа бол зэмлэл хүлээх хэрэгтэй. Би энэ хэрэгт 3 жил явлаа. Тиймээс хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.******* нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтад Я.*******ийн сэжигтнээр өгсөн: “Нурууны хамгаалалтын бүс 54 ширхэгийг нэг бүрийг нь 65,000 төгрөгөөр бүгд 3,510,000 төгрөг, 24 ширхэг нурууны хамгаалалтын бүсийг нэг бүрийг 60,000 төгрөгөөр бүгд 1.440.000 төгрөг, нэг ширхэг бүсийг 50,000 төгрөгөөр нийт 5 сая төгрөгийн 79 ширхэг бүсийг дарга П.******* авчирч байгууллагын няравт 2014 оны 02 сарын 10 өдөр тушаасан байсан. Дээрх 79 ширхэг нурууны бүсний мөнгийг гаргаж авъя, чи ашгийг ав гэж ******* дарга надад хэлээд мөнгө шилжүүлэх компани ол гэсэн. Тэгээд би дүү Г.ын “Саруул-Орчлон” ХХК-ийн дансны дугаарыг авчирч 2014 он 02 сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг шилжүүлж чекээр манай нөхөр Л. авч надад 5 сая төгрөгийг авчирч өгсний 3,5 сая төгрөгийг ******* даргад өгч, үлдэх 1,5 сая төгрөгийг би авсан. 3,5 сая төгрөгийн барааны үнэ гэж ******* дарга хэлсэн. 2014 оны 10 сарын 24-ний өдөр суга таяг 125 ширхэгийг авчирч өгсөн. 10 сарын 31-ний өдөр Саруул-Орчлон ХХК-аар 5 сая төгрөгийг гаргуул дүү Даариймааг явуулж авуулсан. Уг мөнгөний 3,5 сая төгрөгийг дарга П.*******ад би 1,5 сая төгрөгийг авсан. 2015 оны 02 сарын 10-ны өдөр тохойвчтой таяг 75 ширхэгийг нэг бүрийг 45,000 төгрөгөөр авчирч тушаагаад 13-ны өдөр “Саруул-Орчлон” ХХК-ийн дансанд 2 сая төгрөг шилжүүлж, чек Эрдэнэчимэг бичиж надад авч өгсөн. Тэгээд 1,4 сая төгрөгийг дарга П.*******ад өгч 600,000 төгрөгийг би авсан. 2015 оны 03 сарын 25-ны өдөр нүдний шил 200 ширхэгийг нэг бүрийг 10,000 төгрөгөөр авчирч тушаагаад 31-ний өдөр “Саруул-Орчлон” ХХК-ийн дансанд 2 сая төгрөг шилжүүлж, чек Эрдэнэчимэг бичиж надад авч өгсөн. Тэгээд 1,4 сая төгрөгийг дарга П.*******ад өгч 600,000 төгрөгийг би авсан. Дарга П.******* нь өөрийн эхнэр ийн нэр дээр байдаг “” ХХК-иар бараа авчирч өгөөд мөнгөө авч байсан. Мөн “” ТББ-н тэргүүн ыг дэмжье гээд бараа авчруулж данс руу нь мөнгө шилжүүлж өгсөн. Энэ хүнээс янз бүрийн ашиг гэж аваагүй байхаа. Дээрх материалыг эхлэж авчирчихаад дараа нь мөнгийг гаргаж авдаг юм. Тэгээд тайлан баланс бол эхэлж мөнгө гарснаар тусгадаг юм.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. 2012 онд нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэгдсэн. Халамжийн хууль тогтоомжид заасан тусламж олгодог. дүүргийн нийгмийн халамжийн дарга *******, ******* нарын зөрчил аудитын шалгалтаар тогтоогдсон байгаа. Халамж, үйлчилгээний газарт жилд нэг удаа мэргэжлийн хяналтын шалгалт хийгддэг. Аудитын шалгалт 3 жилд нэг удаа хийгддэг. 2012 онд Засгийн газрын 185 дугаар тогтоол энэ хуулийг дагаж батлагдсан. 185 дугаар тогтоол 4 хавсралттай гарсан байдаг. 185 дугаар тогтоолын 2, 3 дугаар хавсралтад ахмад настанд хөнгөлөлт үзүүлэх журам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт тусламж үзүүлэх журам гэсэн 2 тусдаа журамтай. 2014 оны 10 дугаар сард 343 дугаар тогтоолоор 185 дугаар тогтоол өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтдөө портез, ортепедыг салгасан. Ахмад настан портезийг өөрийн сонгосон байгууллагаас авна, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ортепедыг гэрээ хийсэн байгууллагаас авна гэж зохицуулсан. Засгийн газрын 185 дугаар тогтоол дээр өөрөө сонгосон байгууллагаас авна гэсэн зохицуулалт хэвээр байгаа. 2014 оны 8 дугаар сард Тендер зарлаад 2015 оны 01 дүгээр сард Тендерт шалгарсан байгууллагаас бараа материал авна уу гэсэн албан бичиг явуулсан. Халамжийн тухай хуульд халамжийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж заасан байгаа. Иргэнд тусгай хэрэгсэл бэлтгэж нийлүүлж тараах нь халамжийн сангийн чиг үүрэгт байхгүй. дүүргийн халамж, үйлчилгээний складанд 9.578.000 төгрөгийн тусгай хэрэгсэл байгаа. Үүнийг иргэдэд олгох боломжгүй. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 197 дугаар тогтоол байгаа. Тухайн барааг иргэд ашиглах боломжтой ч гэсэн иргэдэд тараах боломжгүй. Ахмад настан 5 жилд нэг удаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3 жилд нэг удаа тусгай хэрэгсэл авдаг. Бэлэн мөнгөөр авсан тохиолдолд мөнгөний баримтыг нь, нэхэмжлэлээр авсан тохиолдолд нэхэмжлэлийг нь авдаг байгаа. Олон баримтууд бүрдүүлж өгсөн байх шаардлагатай байдаг. Дүүргүүдэд халамжийн сангийн 8 төрлийн ангиллаар хэдэн төгрөг олгох талаар батлагдсан байгаа. Халамжийн сангийн мөнгө дутагдаж байна гээд нөхөж мөнгө авсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. гийн өгсөн: “Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн хөрөнгө юм. Хууль тогтоомжийг зөрчин дүүргийн ХҮХ-ийн албан тушаалтан нар нь 30.2 сая төгрөгийн хохирол Нийслэлийн төсөвт учруулсан. Уг бараа материалаас иргэдэд олгосон дүнг хасч үлдэх хэсгийг Нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна. ...Ортопед болон тусгай хэрэгсэл бэлтгэн нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй юм. 2012 оны Засгийн газрын 185 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настанд тусламж хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.2-т портез, ортопедийн хэрэгслийг ахмад настан өөрөө сонгосон байгууллагаас авна гэж заасан байсан. 2014 оны Засгийн газрын 343 дугаар тогтоолоор дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулж ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамж хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 225-228 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн: “1999 онд “” ХХК-г би өөрийн нэр дээр үүсгэн байгуулсан. ...тухайн үед тэр нэг хүн алив дансанд мөнгө орсон байгаа гаргаад өгөөч гэсэн. Мэдээж манай нөхөр миний дансыг мэдэж байгаа юм чинь хийчихсэн байж таараа шүү дээ” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 249 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны “” ХХК-ийн данснаас 5 сая төгрөг орсон аваад ир гэж Я.*******ийн хэлснээр чек эхнэрийн төрсөн дүү Г.ын эхнэр Ж.Эрдэнэчимэгээр бичүүлж банкнаас очиж авсан. Эхнэр өгсөн. Цаашаа яасныг бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 242 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн: “” ХХК нь нөхөр бид хоёрын хамтарсан компани юм. Би тухайн компаний данснаас мөнгө гаргаж авах эрхтэй юм. 2014 оны 04 сард манай нөхөр Г. нь яриад эгч ******* “” ХХК-ийн дансанд мөнгө хийсэн гэнээ, үүнийг аваад өгчих гэсэн. Тэгээд 2014 оны 04 сарын 08-ны өдөр 5 сая төгрөгийн чекийг нөхрийн эгчийн хүүхэд болох д бичиж өгсөн. Мөн дараа нь 2014 оны 11 сарын эхээр ******* эгчийн нөхөр т 5 сая төгрөгийн чек бичиж өгсөн. 2015 оны 03 сарын 16-ны өдөр 2 сая төгрөгийг ******* эгч хийсэн байгаа аваад өгчих гэж нөхрийг ярихаар нь банкин дээр очиж 2 сая төгрөгөөр нь гаргах гэсэн боловч дансны үлдэгдэл байх ёстой гээд 1.996.000 төгрөгийг гаргаж өгсөн. Дараа 2015 оны 06 сарын 19-ний өдөр 2 сая төгрөгийг мөн бэлнээр авч өгсөн. Ямар ч байсан бүх мөнгийг ******* эгч авахуулсан ба нөхөр гаргаад өг гээд ярьдаг юм.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 247 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “ Төрийн бус байгууллагыг 2010 оны 03 сарын 10 өдөр би үүсгэн байгуулсан. ...2015 оны хавар 3,4 сарын үед хүмүүс манай байгууллагаар бичиг баримтаа хуулбарлуулахаар орж ирэхдээ НХҮХ-аас суга таяг, нурууны бүс авна гэдэг юм. Би Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст нурууны бүс, суга таяг гэх мэт ортопед болон тусгай хэрэгслийг нийлүүлж болох юм байна гэж бодсон юм. Тэгээд ******* дарга дээр орж уулзаад “Танай байгууллагад нурууны бүс, суга таяг зэрэг тусгай хэрэгсэл нийлүүлдэг” гэсэн. Манай байгууллагыг дэмжээд өгөөч, нийлүүлье гэж гуйсан. Тэгээд ******* дарга хууль дүрэм яриад боломжгүй гэхэд гараад явчихсан юм. Тэгээд ажлаа хийж байсан чинь хэд хоногийн дараа дуудуулаад очиж уулзахад танай байгууллагыг дэмжье, нэхэмжлэхээ өгчих гэсэн. Тэгээд 100 суга таягийг нэг бүрийн үнийг 52000 төгрөгөөр тооцож нийт 5,2 сая төгрөгөөр авахаар нэхэмжлэх бичиж өгсөн. Үүний дагуу 5,2 сая төгрөг манай ТББ-ын ХААН банкны 5749491831 дугаар дансанд 2014/04/20-ны өдөр орж ирсэн. Энэ мөнгийг авч Нарантуул зах дээр очиж хойд талд зогсож байсан хүнээс ойролцоогоор 100-аад суга таягийг 35-45 мянган төгрөг авч нийлүүлсэн. Яг хэдийг авснаа санахгүй байна. Тухайн үеийн баримт гэж надад байхгүй. Энэ суга таягнаас 300,000 төгрөгийн ашиг олсон. Тусгай хэрэгсэл ортопед тарааж байгааг би иргэдэд хэлдэг юм. 2015 онд Нуруун бүс нийлүүлж болох уу гэж ******* дээр дахин ороод 30 нурууны бүсний үнэ гэж 3,000,000 төгрөгийг дансаараа авч, Нарантуул зах дээрээс нурууны бүс авч нийлүүлсэн. Эндээс 100 гаруй мянган төгрөгийн ашиг олсон байх. Энэ нурууны бүсийг 50-60 мянган төгрөгөөр би худалдан авсан санагдаж байна. Нурууны бүс харилцан адилгүй үнэтэй байдаг юм. Зарим нь 150,000 гэж хүртэл байдаг. Би ойлгохдоо хуулийн дагуу явж байгаа юм байна л гэж ойлгож байсан. Би бол нурууны бүс таягнаас нийт 450,000 орчим төгрөгийн ашиг олсон санагдаж байна.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 250 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн: “...Халамжийн сангийн зарцуулалтыг хэлтсийн дарга болон халамжийн сангийн мэргэжилтэн нарын 1, 2 дугаар гарын үсгээр захиран зарцуулдаг. Ортопед болон протез, тусгай хэрэгслийг иргэд авахдаа тендерт орж шалгарсан байгууллагаас бэлэн мөнгөөр шилжүүлж тусгай хэрэгслээ авдаг. 2015 онд дээд байгууллагаас сонгон шалгаруулсан 8 байгууллагатай гэрээ байгуул, хамтарч ажиллана уу гэсэн албан бичиг ирж байсан. Манай хэлтсээс гэрээ байгуулаагүй. Ямар ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. “” ХХК нь ******* даргын эхнэрийн компани, “” ХХК нь *******ийн төрсөн дүүгийн компани, “” ТББ нь зэргэлдээ байрны фото зургийн газар ажиллуулдаг гэж хүнийх юм.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 235 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн: “2012 оны 07 сарын 01-нээс хойш Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдсан, тэрний дагуу ЗГ-ын 185 дугаар тогтоол гэж гарсан. Тэрэнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай хэрэгсэл, ортопедийг өөрийн хүссэн газраасаа өөрөө сонгож авна гэж заасан байсан. 2014 оны 10 сард ЗГ-ын 343 дугаар тогтоолоор өөрчлөлт ороод аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагатай гэрээ байгуулсан газраас ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрөө сонгож авна гэж заасан байгаа. Тэрний дагуу 2015 оны 01 сарын 19-ний өдөр 6/103 дугаар албан бичгээр бүх аймаг дүүрэгт чиглэл хүргүүлсэн.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 11 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн: “2013 оноос халамжийн сангийн төсөв нь орон нутгийн төсвөөс бүрддэг болсон. ...Халамжийн сангаас бэлнээр мөнгө авч зарцуулах тохиолдол хуулиар байж болдог. Тэр бол ахмадын баяр, цагаан сар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр өдөрлөг яармаг зохион байгуулж, зарим иргэдийн мөнгийг өмнөөс авч гардуулж өгөх явдал бол байдаг. Өөр байдлаар бэлэн мөнгө гаргах ямар нэг үндэслэл байхгүй. Халамжийн сан дээр байгаа нийт зардлаас нийгмийн халамжийн тухай багц хуулин дээр заасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ортопед, портез тусгай хэрэгсэл шаардлагатай бол өөр сонгож аваад нэхэмжлэхийг авч ирж тухайн НХҮХ-ээс шилжүүлэх ёстой. Бас нэг тохиолдол нь тухай иргэн өөрөө мөнгөө төлөөд авсан тохиолдолд зарлагын баримтаа нөгөө байгууллагаас авч хүсэлт гаргасны дагуу тухайн иргэний өөрийн данс руу шилжүүлэхээр банкинд олголтын файл явуулдаг юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалтыг 2015 оны 07 сард зарлаж 9 сард шаардлага хангасан байгууллагуудыг 9 дүүрэг бүрт нь шалгаруулсан. дүүрэгт “”, “” ХХК, “” ХХК гэсэн 3 байгууллага шалгарсан. Энэ 3 байгууллага нь өөрсдөө дүүрэгт өдөрлөг зохион байгуулж өөрсдийн суртчилах, газар дээр ажиллах ёстой гэрээтэй юм. Энэ талаар тухайн дүүргүүдэд нь мэдэгдсэн. 2010 оноос хойш хуулиар халамжийн сангийн хөрөнгөөр бараа материал бэлтгэх асуудал огт байхгүй.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 237 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “...би дүүргийн НХҮХ-ийг шалгасан. Шалгалтаар хууль зөрчиж 34.200.000 төгрөгний тохойвчтой таяг, гар таяг, суга таяг худалдан авч бэлтгэсэн ...570.000 төгрөгний гурил бэлтгэсэн байсан бөгөөд 34.200.000 төгрөгт гурилны үнэ ороогүй. Аудитын тайланд гурилын үнэ ороогүй шалтгаан нь шалгалтын хугацаа богино учир өндөр үнийн дүнтэй худалдан авалтуудыг шалгаад тайлангаа гаргасан учир гурилын 570.000 төгрөг ороогүй. Халамжийн сангаас гурил бэлтгэх нь мөн адил хууль зөрчсөн үйл ажиллагаа бөгөөд 570.000 төгрөгийг 34.200.000 төгрөг дээр нэмж тооцох ёстой.” гэх мэдүүлэг,
/4 хх-ийн 201-202 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн: “ ХХК-ийг би эхнэр Отгонхүүгийн хамт 1999 онд үүсгэн байгуулсан. ...******* надаас танай компаний данс руу мөнгө шилжүүлье чи гаргаад өгөөч гэж гуйхаар нь би багын бие биенээ мэдэх найзууд учир зөвшөөрч ХХК-ий данс руу НХҮХ-ээс 6.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж уг шилжүүлсэн мөнгийг би компанийхаа данснаас бэлнээр аваад *******ад өгсөн. Би *******аас огт мөнгө аваагүй. Манай компаний дансаар дамжуулж мөнгө авахтай холбоотой ******* надаар нэхэмжлэх болон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж авч байсан. Би хоёр удаа өөрийн биеэр дүүргийн Хаан банкнаас мөнгийг авч, *******ад өөрт нь мөнгийг бэлнээр өгч байсан.” гэх мэдүүлэг,
/4 хх-ийн 216-217 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн: “ ХХК-ийг би ээж Хашхүүгийн хамт нэлээн олон жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд 2008 онд ээж маань өөд болж би энэхүү компани гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна. 2014 онд миний охин хүнд хагалгаанд ороод мөнгөний хэрэг болчихсон үед манай компаний дансаар мөнгө гаргая 5 хувийн шимтгэл өгье гэхээр нь би зөвшөөрөөд энэхүү 5.000.000 төгрөгийг компаний дансаар дамжуулан бэлэн мөнгийг нь гаргаж өгсөн. Энэхүү 5.000.000 төгрөгийг би банкнаас авахдаа өөрийн төрсөн дүү Туулыг банк руу явуулж авахуулсан. Би өөрөө ямар нэг баримт бичиг бичиж өгөөгүй харин компаний тамгатай нэхэмжлэхийн баримтыг надаас авсан байх. Би байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ заавал гэрээ байгуулдаг, хэрвээ би бүтээгдэхүүн нийлүүлсэн бол гэрээ болон холбогдох баримт бичиг нь надад байх ёстой. Надад НХҮХ-т бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх ямар нэг баримт байхгүй. Би бараа бүтээгдэхүүн НХҮХ-т нийлүүлээгүй.” гэх мэдүүлэг,
/4 хх-ийн 221-222 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “Өрх толгойлсон эмэгтэй, нэн ядуу амьдралтай айлуудад өгнө гээд 2014 онд ын НХҮХ надаас 10 кг-аар савлагдсан гурил худалдан авсан. Ойролцоогоор 500.000 гаран төгрөгний гурил худалдан авсан. Би тухайн үед баримт, нэхэмжлэлээ нягтланд нь өгөөд өөрийнхөө хаан банкны 5749719494 дугаарын дансаар мөнгийг хүлээн авсан.”мэдүүлэг /4хх-226/,
Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/103 дугаар албан бичиг,
/1 хх 45-46 дугаар хуудас/
Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол, хавсралт,
/1 хх 49-63 дугаар хуудас/
Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 343 дугаар тогтоол,
/1 хх 65-66 дугаар хуудас/
“” ХХК, “” ТББ, улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ний хуулийн этгээдийн лавлагаа,
/1хх-ийн 157-159, 160, 4-218-220,223-225/,
“” ХХК, “” ХХК, “Андын өгөөмөр” ТББ, “” ХХК, “” ХХК, иргэн Б.ийн дансны хуулгууд /1 хх-ийн 161-172, 4 хх-ийн 229-231, 234/,
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 50 дугаар тушаал,
/3 хх-ийн 135 дугаар хуудас/
Аудитын тайлан,
/1 хх-ийн 100-107 дугаар хуудас/
Нийслэлийн Аудитын газрын албан тоот,
/4 хх-ийн 204-205 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт,
/4 хх-ийн 237-240 дугаар хуудас/
Оюун өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот,
/5 хх-ийн 54 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан,
/4 хх-ийн 45-50 дугаар хуудас/
Я.*******ийн хохирол төлсөн баримт /3 хх-ийн 241 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч П.******* нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг 2014, 2015 онуудад хашиж байхдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “хөл, гар, шүд /үнэт металлаас хийхээс бусад/-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ” гэсэн хуулийн заалтуудыг даган мөрдөн хэрэгжүүлэх талаар Засгийн газраас 2012 оны /5 дугаар сарын 30-ны өдөр/ тогтоосон 185-р тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 “Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.7 “Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна”, 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.10 “Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна” гэсэн хууль тогтоомжийн заалтуудыг зөрчин, тус дүүргийн ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ортопед, портез авах тусламж хүсээгүй байхад дүүргийн халамжийн сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,
“” ТББ-ын дансанд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,
“” ХХК-ний дансанд 2014 оны 11 дүгээр сарын 03 -ны өдөр 5.000.000 төгрөг,
байгууллагын нягтлан бодогч Я.*******ийн төрсөн дүүгийн “” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,
өөрийн гэр бүлийн “” XXК-ний дансанд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,
иргэн ийн дансанд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус 12 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн авч их хэмжээний хохирол Нийслэлийн халамж үйлчилгээний газарт учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Я.******* нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор 2014, 2015 онуудад ажиллаж байхдаа Нийгмийн халамжийн тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг дагаж мөрдөхөөр гаргасан Засгийн газрын 185 дугаар тогтоолын зохих заалтуудыг П.******* зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлэн Нийслэл дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулаагүй төрсөн дүүгийн “” ХХК-ний дансанд 4 удаагийн үйлдлээр 14.000.000 төгрөг шилжүүлэн авч өгөх, уг мөнгөнөөс зохих хувь хэмжээг авах, түүний гэр бүлийн болон бусад компани, ТББ дансанд 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөгийг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн байх тул тэдгээрийг гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээ хөнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч П.*******, Я.******* нарт мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт учирсан хохирол болох 44.770.000 төгрөгөөс шүүгдэгч П.******* шүүгдэгч Я.*******ийг мөнгө төгрөг аваагүй гэсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Я.*******ийн төлсөн 4.200.000 төгрөгийг, мөн эд мөрийн баримтаар хураагдан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн агуулахад хадгалагдаж байгаа чанарын шаардлага хангах 9.578.000 төгрөгийн үнэ бүхий 69 ширхэг харааны шил, 506 ширхэг гар таяг, 52 ширхэг тохойвчтой таяг, 6 ширхэг нурууны бүс, 63 хос таягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь заасныг журамлан учруулсан хохиролд төлөх зардалд оруулан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст буцаан олгож, түүний үнэ болох 9.578.000 төгрөгийг тус тус хасч тооцон 30.992.000 төгрөгийг шүүгдэгч П.*******аас гаргуулж, шүүгдэгч Я.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч П.*******, Я.******* нарын гэм бурууг хэлэлцэх үед тэдгээрийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байгаа. Энэ хэргийг хэзээ яаж үйлдсэн, ямар зорилго байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэр хэмжээ, нөлөөлсөн байдал нотлогдохгүй байна. Хохирол тодорхой эх сурвалжгүй байгаа. дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 47.770.000 төгрөг гарч, бараа болж орж ирсэн, мөнгө гарсан нь хохирол юм уу? аль эсвэл бараа тараасан нь хор уршиг гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв энэ хэргийг шийдэх тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял халдаах болов уу. Энэ тохиолдолд хохирлын хэмжээ нь 50 сая төгрөг шаардана. Хохирлын хэмжээ үүнд хүрэхгүй бол гэмт хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлтийг танилцуулан тэдгээрийг цагаатгаж өгнө үү гэв. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба П.******* нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 12 удаагийн үйлдлээр “”ХХК, “” ТББ, “” ХХК, “” ХХК, гэр бүлийн “” ХХК, иргэн нарын дансанд тухайн үеийн хуулиар их хэмжээний хохирол 44.770.000 төгрөг шилжүүлсэн бэлнээр гаргаж авсан, шүүгдэгч Я.******* нь түүний энэхүү хууль бус үйлдлийг дэмжин 8 удаагийн үйлдлээр бусдад 31.750.000 төгрөг шилжүүлхэд хоёрдугаар гарын үсэг зурж банкны гүйлгээ хийх бололцоог олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна. Мөн өмгөөлөгч нарын бараа болон орж ирсэн гэх санхүүгийн баримт нь тухайн үед хүчин төгөлдөр байсан 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, ХХК-ний хамтран эзэмшигч Ж.Эрдэнэчимэг 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр д 5 сая, мөн оны 11 сарын эхээр т 5 сая, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1996000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2 сая төгрөгийн чек бичиж өгсөн, “” ХХК Д. компаний данс руу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс шилжүүлсэн 6 сая, 3 сая төгрөгийг бэлнээр авч П.*******ад өгсөн, ******* надаар нэхэмжлэх болон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж авсан, ” ХХК-ний А. “5 хувийн шимтгэл өгье гэхээр нь зөвшөөрч 5 сая төгрөг компаний дамжуулан бэлнээр авч өгсөн” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ хөнгөрсөн байх тул П.*******, Я.******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа болохоос хохирлын хэмжээгээр хууль буцаан хэрэглэх зүйлчлэх хуулийн шаардлага байхгүй учраас өөрчлөөгүй болно.
Шүүгдэгч Я.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч П.*******ад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овогт *******гийн *******т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Я.*******т даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар П.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. П.*******, Я.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Я.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.578.000 төгрөгийн үнэ бүхий 69 ширхэг харааны шил, 506 ширхэг гар таяг, 52 ширхэг тохойвчтой таяг, 6 ширхэг нурууны бүс, 63 хос таягийг тогтоол хүчин төгөлдөр болмогц дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.*******аас 30.992.000 төгрөг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгосугай.
8. Хэргийн хамт шилжүүлсэн П.*******ын мэдүүлэг бүхий дүрс бичлэгтэй компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, дугаартай гадаад паспортыг түүнд буцаан олгосугай.
9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн П.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, *******, тоот орон сууц захиран зарцуулах эрхийг хэвээр үлдээж,
Я.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, П.*******ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ