| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00035/И |
| Дугаар | 312/ШШ2025/00556 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/00556
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 312/ШШ2025/00556 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг Шанд ....*******од оршин суух,....ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд баг ...******* хаягт оршин суух, О...-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Гэрч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байхдаа 2000 онд тэй танилцаж, Орхон аймагт шилжин ирж амьдарч эхэлсэн бөгөөд бид энэ үеэс эхлэн эхнэр нөхрийн харьцаатай болсон. Ингэхдээ 2 хүүгээ, би 1 хүүгээ дагуулж нийлсэн бөгөөд эхэндээ айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байсан. Үүнээс хойш 2003 оноос эхлэн гийн хоёр хүү нь ээжтэйгээ амьдрах болж, улмаар , миний бие, хүү бид хамт амьдарсаар байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архи уусан үедээ гар хүрч зодох зэргээр хүчирхийлэл үйлдэн хэл амаар доромжилдог, мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг байсан. Үүнээс болж гэр бүлийн хүрээнд маргаан үүсэх бүрт намайг зодож, цохин улмаар миний бие хамар мурийлттай, хацрын яс хугаралтай, толгой тархи байнга өвддөг, зүрх байнга дэлсээтэй амьдрах болсон. Миний хувьд 2 дахь амьдралаа эхлүүлсэн болохоор дахин салж тусгаарлаад яахав гээд тэсэж тэвчиж амьдарсаар хүүгээ насанд хүртэл нь хамтран амьдарч ирсэн. Ингээд хүү насанд хүрээд 2014 онд тусдаа айл болж амьдарч эхэлсэн бөгөөд миний хувьд нөхөр тэй цаашид хамтран амьдрахгүй, дахин ийм хүчирхийлэлтэй амьдрахгүй гэж шийдэн 2016 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш би гэрээрээ хааяа очдог, бас над дээр ирж очиж явдаг болсон. Гэтэл надаас тусдаа амьдардаг болсноос хойш бидний хамтран ажилладаг байсан барилгын ажилд тусалдаг байсан ажилтан болох хамтран амьдарч эхэлсэн. Тэрээр түүнтэйгээ муудалцсан гэж ирээд надтай байж байгаад л явдаг болсон. Харин 2023 оны 10 дугаар сарын 10-ны үеэр нь миний амьдарч буй газар болох Шандын 13-р ******* 8 *******од ирж над дээр ...хөлдөж үхэх гээд байна, орох газаргүй боллоо... гэж ирсэн ба өрөвдөөд гэртээ оруултал намайг хүсэхгүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Үүнээс болж миний бие түүнийг дахиж нааш ирэх хэрэггүй гэж хэлсэн ба дахин дахин ирж хаалга цохиод байхаар нь оруулаагүй. Иймд тэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56.5-д зааснаар ******* намайг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгаж өгнө үү гэжээ.... гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 -д зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх хуулийн шаардлага тавигддаг ба уг сөрөг шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан цахилгаан моторыг 500,000 төгрөгийн өрөндөө тооцож өгсөн бөгөөд уг моторыг гаргуулахыг хүсэж байгаа бол өрөө төлсний үндсэн дээр авах боломжтой юм. Учир нь уг моторыг хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой 500,000 төгрөгийн өрөндөө сайн дураараа шилжүүлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нь уг мотор болон зөөврийн байшинг авах тухай огт ярьж байгаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд энэ тухай худал үндэслэл заасан байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зөөврийн сууцны хувьд шал, тааз, рамнаас өөр юу ч байхгүй, төмөр нь зэвэрч элэгдсэн хоосон рам байсныг өөрөө сайн дураараа хүү н.Оргилсайханы хашаанд авч ирж байрлуулсан байдаг. Ингэхдээ мөнгө гаргаад тохижуулах тухай саналыг хариуцагч гаргаж, улмаар хүү багагүй мөнгө гаргаж ашиглах боломжтой болгосон байдаг. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хүү ы оруулсан мөнгийг гаргаж өгөөд авах нь тэдний хоорондын асуудал юм. Иймээс *******д холбогдуулан гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийх болсон үндэслэл нь 2016 оноос энэ хоёр хүн тусдаа амьдраад эхэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн хөрөнгө мөнгө хуваасан асуудал байхгүй, энэ талаар баримт байхгүй, энэ нь ч худлаа. Энэ хашаа байшинг байлгаад яахав зарж борлуулъя, эхний ээлжинд би барилгын ажлаа сэргээмээр байна, нилээн их өрөнд орчихлоо гэж хэлээд эхний ээлжинд би зараад мөнгө болгоё, чамд талыг нь өгнө гэж хэлсэн байдаг. Ингэх үед нь Золжаргал чи зарах гэж байгаа бол хоёулаа хамт заръя гэдэг зүйл хэлэхээр тийм боломжгүй байна, нэг хүний нэр дээр байх юм бол зарахад эвтэйхэн байна гэж хэлээд хамтран өмчлөгчөөс хасуулсан. Мөн архи уухаараа агсам зантай хүн учраас байн байн залгаад, хаалга үүдийг нь өшиглөөд төвөгтэй байсан учраас энэ саналыг зөвшөөрье ямартай ч зараад оногдох хэсгийг нь өгөх юм байна гээд тухайн үед 30,000,000 төгрөгийн үнэтэй байна гэж үзээд хасагдсан. Өөрийнх нь тайлбарлаад байгаа хөрөнгө мөнгөө хуваагаад байрны урьдчилгаа хийсэн гэсэн асуудал үндэслэлгүй байна. Яагаад гэхээр энэ цагдаагийн байранд ямар хамааралгүй, нэг ч төгрөг өгөөгүй. Бэлэн мөнгө өгсөн асуудал нь ямар ч үндэслэлгүй худлаа. Хөрөнгийн бэл компанийг өөрөө аваад үлдсэн, тусдаа амьдарч байх явцад компанийн хувьцааг өрөнд нь өгсөн асуудал байгаа. Энэ хүмүүс хамт амьдарч байх явцдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасны дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгосон. Дундын хөрөнгө нь талуудын хооронд 30, 40 хувиар хувааж дундаа хэсгээр өмчлөх хэсгийг тусгаагүй. Харин талууд тэнцүү хэмжээгээр эзэмших юм байна гэж энэ хөрөнгийг бий болгосон. Золжаргалын хувьд ломбард болоод хувийн наймаа хийж барилгын үйл ажиллагаанаас хамт олсон орлогоос энэ хөрөнгийг барьсан. Тухайн хашааг нэхэмжлэгч хариуцагч нар хамт амьдарч байх явцдаа газрыг худалдаж авсан. Тухайн газрыг хуульд заасны дагуу өмчилж авах эрхийг аваад улмаар хамтран өмчлөгчөөр эхнэр хүүхэд хоёроо бүртгүүлж авсан. Дундаа хэсгээр өмчилж байгаа энэ хүмүүсийн хувьд ямар нэгэн байдлаар Золжаргал бага хувь, их хувь гэж тогтоогоогүй, тэнцүү өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Тийм ч учраас тухайн үл хөдлөх хөрөнгийг дундын өмч гэж үзэж байгаа. Дундын өмчийн хувьд хасагдах асуудал нь үл хөдлөх хөрөнгийн болон газрын хамтран өмчлөлөөс хасагдах гэх агуулга нь ямар шалтгааны улмаас хасагдсан гэхээр оногдох хэсгийг өгнө гэж аман тохиролцоо хийж, тухайн оногдох хэсгийг өгөхтэй холбоотой асуудал дээр зөвшөөрсний улмаас энэ хэлцэл хийгдсэн. Гэтэл оногдох хэсгийг одоо болтол өгөхгүй, шүүх дээр ч өгөхгүй гэж тайлбарлаж байгаа нь тухайн хэлцлээр өмчлөгчийн эрхийг дуусгавар болгох зорилго агуулга тогтоогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Анхнаасаа оногдох хэсгийг өгөх зорилгогүй байсан учраас орон сууцны хамтран өмчлөлөөс хасуулах хэлцлийг хийсэн байна. Гэтэл энэ хэлцлийн агуулга нь ямар нэгэн шалтгаан үндэслэл заахгүйгээр хамтран өмчлөгчөөс хасагдаж байна гэж заасан. Гэтэл тэрийг д бэлэглэх, оногдох хэсгийг өгөх, яваандаа оногдох хэсгийг өгнө гэдэг байдлаар тодорхойлоогүй. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан нь Лувцсанцэрэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийж бусдад оногдох хэсгийг тодорхойлж өгөх үүргээс зугтах агуулгыг илэрхийлж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэдгийг хэлэлцүүлгийн явцад тайлбарлалаа. Энэ нь өөрөө хэлцлээс хасаж байгаа тодорхой шалтгааныг тусгах гээд хэлцэл дээр тусгасан байдаг. Гэтэл үүнд ямар нэгэн байдлыг илэрхийлж бичээгүй 30,000,000 төгрөгийн үнэтэй гэж үнэ хөлс бичээд байгаа нь хамтран өмчлөлөөс хасуулж байгаа нь Золжаргал гэх хүнд оногдох хэсгийг өгөх ёстой байсан гэдэг тохиролцоо нь харагдаж байна. Тэгэхээр энэ тохиролцоогоор тохирсны дагуу хариу төлбөрийг төлөхгүй байгаа нөхцөл нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулж байна. Нэгэнт төлбөр төлөхгүй гэж шүүхэд тайлбарлаад, бичгээр тайлбар гаргасан байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох замаар эрхийг сэргээх шаардлагатай. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.3, 56.5-д заасан үндэслэлийг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
6.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Бид 2000 онд танилцаад хамтран амьдарч байсан бөгөөд 2017 онд хамтын амьдралтай байхаа больсон. Тухайн үед би Хөрөнгийн бэл ХХК-ийн захирал байсан ба Золжаргал компаниа авч үлдэн дансанд нь байсан 45 сая төгрөг, хороололд хашаа байшин, цагдаагийн байранд 1 өрөө байрны урьдчилгаа хийлгэж байж салаад харин надад Орхон аймаг Баян-Өндөр сум 19-р баг Шандын ******* ******* ******* ******* газар, хашаа байшин үлдэж хамтран өмчлөгчөөсөө татгалзан наториатаар гэрчлүүлсэн юм. Мөн тухайн үед Улаан толгойн Халуун ус-ны ажлыг авсан байсан ба санхүүжилтээр орж ирсэн мөнгийг аваад алга болсон тул Төрийн банкнаас 30,000,000 төгрөгийг би зээлж байж хийж гүйцэтгэж байсан. Хамт амьдрах хугацаанд би өөрөө барилгын тэргүүлэх инженер хүн учраас Хөрөнгийн бэл компанийг үүсгэн байгуулсан бөгөөд захирлаар нь эхнэр маань учраас *******ыг тавьж ажлыг би хийж гүйцэтгэж, санхүүг ******* барьж байсан. Хамтын амьдралтай байх хугацаанд түүний хүү Оргилсайхан насанд хүрч гэр бүл болсон учир газар 8 сая төгрөгөөр авч цэвэр болон бохир шугамтай байшинг 46 сая төгрөгөөр барьж өгсөн. Түүнд би ямар нэгэн өр төлбөргүй. Харин 2024 оны 4 сард бид хоёр болж бүтэх байх гээд хэсэг хамт байсан бөгөөд тэр үед орж ирэх болгонд мөнгө нэхээд байсан учир 3 сая төгрөгийг бэлнээр өгч байсан. Мөн энэ хугацаанд 14 сая төгрөгийн үнэ бүхий түр оршин суух зориулалттай 3x6 харьцаа бүхий угсардаг орон сууцыг тэдний одоогийн амьдарч байгаа хашаанд аваачиж тавсан, 1,5 сая төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан моторыг гараашт нь мөн аваачиж тавьсан. Одоо надад өгөхгүй байгаа. Зөөврийн орон сууц, мотор хоёрыг аваачиж тавьсан учир нь хамт байх хугацаандаа аваачиж тавьсан.Тэрээр миний амьдарч байгаа одоогийн Шандын ******* ******* ******* ******* хашаанд байгаа байшинг 2024 оны 11 сард согтуугаар очиж цонхыг нь хагалж, доторх эд зүйлсийг нь эвдсэн байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Түүнчлэн энэ хугацаанд надад агсам тавьсан, эрх чөлөөнд минь халдсан учир цагдаагийн байгууллагад би 3 удаа гомдол гаргаж, дуудлага өгч байсан. ...2024 оны 4 дүгээр сард би *******тай урьд нь хамтын амьдралтай байсан болно бүтнэ гэж бодож хэсэг хугацаанд амьдрахдаа түүний одоогийн амьдарч байгаа хашаанд 14,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн орон сууц болон 1,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан мотор зэргийг аваачиж тавьсан. Үүнийгээ буцааж авах гэхээр өгдөггүй. Иймд *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
8. Нэхэмжлэгчээс: *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хх-5/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хх-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/-ыг шүүхэд гаргасан өгсөн байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 мк.в талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, уг үл хөдлөх хөрөнгө болон газар өмчлөгчийн өмчлөх эрх шилжсэн, өөрчлөгдсөн гэрээ, хэлцлүүдийг, Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газрын анхны эзэмшигчийн лавлагаа, газар эзэмшүүлсэн тухай захирамж, газар өмчлүүлсэн тухай захирамж, газар өмчлүүлсэн шийдвэрийг тус тус нотлох баримтаар гаргуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
1а.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1а.1. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хамтын амьдралын хугацаанд бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг нь зарж борлуулаад тодорхой хэсгийг өгнө гэсний үндсэн дээр түүнтэй 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг хийсэн. Гэвч нь хэлсэн ярьсандаа хүрч хашаа, байшинг зарж оногдох хэсгийг өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй тул уг хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, ******* намайг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгаж өгнө үү... гэсэн.
1а.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ..2017 онд хамтын амьдралтай байхаа больсон. Тухайн үед би Хөрөнгийн бэл ХХК-ийн захирал байсан ба Золжаргал компаниа авч үлдэн дансанд нь байсан 45 сая төгрөг, хороололд хашаа байшин, цагдаагийн байранд нэг өрөө байрны урьдчилгаа хийлгэж байж салаад харин надад Орхон аймаг Баян-Өндөр сум 19-р баг Шандын ******* ******* ******* ******* газар, хашаа байшин үлдэж хамтран өмчлөгчөөсөө татгалзан нотариатаар гэрчлүүлсэн юм. Хамтын амьдралтай байх хугацаанд түүний хүү Оргилсайхан насанд хүрч гэр бүл болсон учир газар 8 сая төгрөгөөр авч цэвэр болон бохир шугамтай байшинг 46 сая төгрөгөөр барьж өгсөн. Түүнд би ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэсэн.
1а.3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1а.4. , ******* нар 2000 оноос 2016 он хүртэл хамтран амьдарч хамтын амьдралын хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болж хүү ы хамт 2005 оны 05 дугаар сарын 17-нд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Мөн , *******, нар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, газар үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ *******,000,000 сая төгрөг гэж хэлцэлд зааж, *******, нар хамтран өмчлөлөөс хасагдаж, 2018 оны 12 дугаар сарын 14-нд дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан байна.
Гэвч хэлцэл хийгдсэнэс хойш уг хөрөнгийг зарж борлуулан оногдох хэсгийг *******д өгсөн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, мөн хариу тайлбар татгалзалд заасан хамтын амьдралын хугацаанд бий болсон өөр хөрөнгүүдийг хувааж авсан болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй.
Хөрөнгийг зарж борлуулаад оногдох хэсгийг өгнө гэсний үндсэн дээр хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй, хариуцагч газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хэлцэл хийсэн боловч хөрөнгийг зарж борлуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасанд үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******ыг нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
2а.Сөрөг шаардлагын тухайд:
Хариуцагч д дараах үндэслэлээр сөрөг шаардлага гаргасан. Үүнд: ...2024 оны 4 сард бид хоёр болж бүтэх байх гээд хэсэг хамт байсан, энэ хугацаанд 14 сая төгрөгийн үнэ бүхий түр оршин суух зориулалттай 3x6 харьцаатай угсардаг орон сууцыг тэдний одоогийн амьдарч байгаа хашаанд аваачиж тавсан, 1.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан моторыг гараашт нь мөн аваачиж тавьсан. Одоо надад өгөхгүй байгаа тул 15,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... цахилгаан моторыг 500,000 төгрөгийн өрөндөө тооцож өгсөн бөгөөд уг моторыг гаргуулахыг хүсэж байгаа бол өрөө төлсний үндсэн дээр авах боломжтой. Зөөврийн сууцны хувьд шал, тааз, рамнаас өөр юу ч байхгүй, төмөр нь зэвэрч элэгдсэн хоосон рам байсныг өөрөө сайн дураараа хүү н.Оргилсайханы хашаанд авч ирж байрлуулсан байдаг. Ингэхдээ мөнгө гаргаад тохижуулах саналыг хариуцагч гаргаж, улмаар хүү багагүй мөнгө гаргаж ашиглах боломжтой болгосон. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хүү ы оруулсан мөнгийг гаргаж өгөөд авах нь тэдний хоорондын асуудал юм. Иймээс *******д холбогдуулан гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй тул *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-нд хийсэн хувийн сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу шанд ******* ******* ******* ******* хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 805 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******ыг нэмж бүртгүүлэхийг хариуцагч д даалгаж, *******аас зөөврийн орон сууц болон цахилгаан моторын үнэ 15,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ