Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 85

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-*******,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000300047 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4-21 тоотод оршин суух, регистрийн *******, ******* овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна Э.*******-*******тэй маргалдаж түүний зүүн нүд орчимд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд , *******-*******, нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн  23-00 цагийн орчим гэртээ харихаар баарнаас гарах үедээ гадаа зогсож байсан Э.*******-ий нүүрэн тус газарт нь цохиж зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

           Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Э.*******-ийн өгсөн: “гадаа зогсож байх үед *******, хоёр гарч ирээд ******* нь буудал орж дахин жаахан ууж суух талаар санал гаргасан тэгэхээр нь би орой болсон байна би явж чадахгүй гэж хэлсэн чинь ******* үгийн зөрөө байхгүй миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохиод машинд суугаад явсан юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 08-10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “гэртээ харих санаатай *******, , *******-******* бид дөрөв хамт уг баарнаас гараад гадаа зогсож байтал *******-******* *******ын урдаас салаавч гаргах үед ******* гараараа *******-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж газар унагасан юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын гэрч П.ийн өгсөн: “23-00 цагийн хооронд манай эхнэр хүнд зодуулсан байна хүрээд ир гэхээр нь найз гийн гэрт нь очиж *******-ийг гийн нөхрийн хамт өвөөд нөгөө зодсон хүнийг нь Янгир зочид буудалд байж магадгүй гэхээр нь уг буудалд очиход нэг давхарт нь текний хүнтэй нь юм яриад сууж байсан юм. Ингээд манай эхнэрийг зодсон гэх ******* гэх залууг 3 давхарт нь байгаа гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирээд ******* гэх согтуу залууг аваад гарсан *******-******* бид хоёр араас нь цагдаагийн хэлтэс дээр ирж эхнэр мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23 дугаар хуудас/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/51 дүгээр:

    “1. Э.*******-*******-н биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна Э.*******-ий 23-00 цагийн орчим нүүрэн тус газарт нь санаатай цохиж зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ талаар *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т мэдэгдсүгэй.

5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ