Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 312/ШШ2025/00650

 

 

 

 

2025 04 16 312/ШШ2025/00650

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

зхэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* гудамж, *******ны Төв албаны байранд байрлах ******* ХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:, утас:/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,953,000 төгрөг, зээлийн хүү 1,650,905 төгрөг, нийт 21,603,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,170,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээл олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,314,150 төгрөгийг төлсөн. П.******* нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 118, зээлийн үлдэгдэл 19,953,000 төгрөг, хүү 1,650,905 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 21,603,905 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 21,603,905 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 21,603,905 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч П.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,953,000 төгрөг, зээлийн хүү 1,650,905 төгрөг, нийт 21,603,905 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 19,953,000 төгрөг, зээлийн хүү 1,650,905 төгрөг, нийт 21,603,905 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 132,985 төгрөгийг, төрийн сангаас 132,985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 19,953,000 төгрөг, зээлийн хүү 1,650,905 төгрөг, нийт 21,603,905 төгрөгийг хариуцагч П.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.*******өөс 132,985 төгрөгийг, төрийн сангаас 132,985 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ