Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 08

 

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цагаанцоож,

        Улсын яллагчаар хяналтын прокурор: Б.Оюунцэцэг

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

        Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ийн Т-т холбогдох 1737000000005 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ш.Т  нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэрт Ч.Д-ийн хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн М сумын У багт оршин суух Д.П-ийн хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга,2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн М сумын У багийн нутаг дэвсгэрт орших Н.Т-ын хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч SUMSUNG 1-s маркийн гар утас, Э.Э S-4 маркийн гар утас хулгайлж нийт 720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч Ш.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “ 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Д ахын гэрт очиход байшин нь цоожтой байхаар нь цоожийг нь Т-р хөшиж онгойлгоод гэрт нь ороод бурханы тавиур дээр өрөөтэй байсан мөнгөн аягануудын хамгийн дээд талын мөнгөн аягыг аваад Ж гэх хүнд өгөөд 30000 төгрөг аваад авсан мөнгөөрөө архи аваад уучихсан.Ч.Д-ийн гэрийн хаалга нь хятад дунд зэргийн цоожтой байхад цоожийг нь эвдээд орсон.Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөөгүй надад эд хөрөнгө мөнгө төгрөг байхгүй гэх мэдүүлэг

          Хохирогч Н.Т-ын мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн....2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х аймгийн М сумын У багийн нутагт байрлах гэрээсээ гар утсаа хулгайд алдсан. Тэр өдөр 10-11 цагийн хооронд гэр дотор цэнэглээд тавьсан гар утас алга болсон. Манай гэр цоожгүй онгорхой байсан. Би цагдаа шүүхэд мэдэгдээгүй. Гар утсаа ямар үнэтэй авч байснаа санахгүй байна гэх мэдүүлэг

        Хохирогч Э.Э мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн....Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед гэрээсээ өөрийнхөө  S-4 маркийн гар утасыг хулгайд алдсан.Тухайн үед гэрийнхээ хаалгыг уячихаад хажуу айлдаа хоол идчихээд ирэхэд утас алга болсон байсан.Би гар утсаа жилийн өмнө Улаанбаатар хотоос 250.000 төгрөгөөр авч байсан.Утсаа олоод авчихвал ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг

        Хохирогч Ч.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Манай гэрт байх бурханы тавиур дээр хэдэн архи мөнгөн аяга байснаас 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэг болор нэртэй архи мөнгөн аяга хулгайлагдсан байсан.

        Одоо надад гомдол санал алга. Болор архи нь яах бэ, хулгайлагдсан мөнгөн аягаа нэхэмжилж байна өөр надад санал хүсэлт гомдол алга гэх мэдүүлэг Ш.Т  нь миний зээ дүү байгаа юм тусдаа амьдралтай болохоор миний гэрээс эд зүйл авч захиран зарцуулах эрх байхгүй гэж бодож байна гэх мэдүүлэг

         Хохирогч Д.П-ийн ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ дунд гарын мөнгөн аягаа хулгайд алдсан.Тухайн үед гэрийнхаа хаалгыг онгорхой хаячихаад ус аваад ирэх хооронд алга болсон гэх мэдүүлэг

           Гэрч Д.Ж-ийн...Ш.Т  нь нэг мөнгөн аяга барьж ирээд надад 30.000 төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь аягыг нь аваад 30.000 төгрөг өгөөд явуулсан.Ямар аяга хаанаас авсан талаар асуухад манай аав ээж хоёр надад өгсөн аяга гэж байсан.Хулгайн аяга гэж хэлээгүй.Би 30.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг

           Гэрч Д.О-ийн.....2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэг нүдэндээ болор хийлгэсэн танихгүй өндөр хар залуу мөнгөн аяга авч ирээд 20.000 төгрөг өгчихөөч би удахгүй мөнгийг чинь буцааж өгөөд аягаа авна гээд гуйгаад байхаар нь 20.000 төгрөг өгөөд аягыг нь авч хоцорсон.Тэр залуу эргэж аягаа аваагүй. Би өгсөн 20.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
  • Хулгай хийсэн гэх орон байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд,
  • Эд зүйлийн үнэлгээ /мөнгөн аяга 200.000 төгрөг/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол
  • Эд зүйлийн үнэлгээ /дунд гарын мөнгөн аяга 150.000 төгрөг, Самсунг S-4 гар утас 250.000 төгрөг , Самсунг S-1 гар утас 120.000 төгрөг/
  • Хохиролын тооцоо /нийт 720.000 төгрөгний хохирол/
  •  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ш.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.                       

          Шүүгдэгч Б  овогт Ш- н Т  нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэрт Ч.Д-ийн хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн үед Х аймгийн М сумын У багт оршин суух Д.П-йн хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга,  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Х аймгийн М сумын У багийн нутаг дэвсгэрт орших Н.Т-ын хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч SUMSUNG 1-s маркийн гар утас, Э.Э-ын хүн амьдрах орон байранд нэвтэрч 250.000 төгрөгний үнэтэй гар утас хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ш.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт харилцан хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

         Шүүгдэгч Ш.Т  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 350.000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Э нь хохирол барагдуулсан гомдолгүй тэр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байх тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзнэ.

         Улсын яллагч шүүгдэгч Ш.Т ын хулгайлах гэмт хэргийн үйлдлийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдснээр яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нүдний хараагүйн улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ш мөнгөн аягыг  хохирогч Ч.Д, Д.П нарт буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б  овогт Ш гийн Т- ыг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ш-гийн Т-ыг 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

         4. Шүүгдэгч Ш.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдсугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хохирогч Ч.Д, Д.П нарт буцаан олгосугай.

         6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.