Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00685

 

 

 

 

2025 04 22 312/ШШ2025/00685

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4-р хороо, ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 390,562.03 төгрөг, үндсэн хүү 286,532.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.471.19 төгрөг, нийт 707,565.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 998,500 төгрөгийн зээлийг сарын 2,19 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д.******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 652 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.*******ээс байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 543.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 707,565.97 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.******* нь хэрэглээний лизингийн нэхэмжилсэн 707,565.97 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр 2 тэнцүү хувааж төлнө... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******ийн хариу тайлбартай уншиж танилцлаа. Д.*******ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд 2 тэнцүү хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 390,562.03 төгрөг, үндсэн хүү 286,532.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.471.19 төгрөг, нийт 707,565.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан үндсэн зээл 390,562.03 төгрөг, үндсэн хүү 286,532.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.471.19 төгрөг, нийт 707,565.97 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.******* нь 707,565.97 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр тус тус төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одхүү хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 21,532 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 10,766 төгрөгийг, хариуцагчаас 10,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 707,565.97 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 353,783 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,532 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 10,766 төгрөгийг, төрийн сангаас 10,766 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ