| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00372/И |
| Дугаар | 312/ШШ2025/00679 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00679
2025 04 21 312/ШШ2025/00679
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15-р хороо, *******, ******* гудамж, *******, ******* оффис 17 давхарт байрлах, ******* ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг тоотод оршин суух хаягтай, овогт гийн /РД:/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 1,547,439.15 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 447,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,928.38 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 2,037,164.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л. нь Таван Богд финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 04 сарын 09-ний өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 41510 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 05 сарын 25-ны өдөр дуусгавар болгох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Л. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 952,560.85 төгрөгийг, хүүний төлбөрт 1,267,649.41 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,169.74 төгрөгийг нийт 2,240,380 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Л. нь 2025 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар 384 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,547,439.15 төгрөг, зээлийн хүү 447,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,928.38 төгрөг, нийт 2,019,164.64 төгрөг. Таван Богд финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Л. зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Л. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 41510 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,547,439.15 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 447,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,928.38 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, бүгд 2,037,164.64 төгрөгийг зээлийн төлбөрийн хариуцагч Л.гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Л. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л. миний бие Таван Богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,037,164.64 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 05 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг тус тус төлнө... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Таван Богд финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. миний бие Л.гийн гаргасан 6 сарын хугацаанд эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван Богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 1,547,439.15 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 447,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,928.38 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 2,037,164.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Таван Богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 1,547,439.15 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 447,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,928.38 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 2,037,164.64 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Л. нь нийт 6 сарын хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 339,529 төгрөгөөр тус тус төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 47,545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 23,772.5 төгрөгийг, хариуцагчаас 23,772.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Таван Богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,037,164.64 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л. нь 2025 оны 05 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 339,529 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 339,529 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 23,772.5 төгрөгийг, төрийн сангаас 23,772.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван Богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ