| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00065/И |
| Дугаар | 191/ШШ2025/02047 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/02047
| 2025 03 13 | 191/ШШ2025/02047 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, Ч.Д******* /*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах, П******* ХХК /РД-6434355/-д холбогдох,
26,764,816 төгрөг, худгийн паспорт гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Д******* нь П******* ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №20/04/001 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь өөрийн материалаар захиалагчийн эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв талбайтай газар дээр амины орон сууцны зориулалттай, блокон барилгыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх буюу түлхүүр гардуулан өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний үнэ 40 сая төгрөг байсныг захиалагч бүрэн шилжүүлсэн.
Гэрээний 9.4-т зааснаар мөнгийг бүрэн шилжүүлсэн бөгөөд хуанлийн 24 хоногийн хугацаанд хариуцагч орон сууц барих үүрэг хүлээсэн, энэ хугацаанд барилга байгууламжийг дуусгаж өгөөгүй, гэрээнд зааснаар үе шаттай ажлыг захиалагчид акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, 3 удаа шаардлага хүргүүлсэн байдаг. Мөн гэрээнд алдангийн талаар тусгасан талаар мэдэгдэл хүргүүлээд 6, 7 сард бороотой байгаад дээврээс дусаал гойжсон, албан мэдэгдэлд хариу өгөөгүй, барилгын түлхүүрийг хажуу айлд хүлээлгэн өгсөн байсан, дээврээс ус гоожсон бүх зүйл эвдрэл гэмтэлтэй болсон байсан тул өөр барилгын ажил гүйцэтгэгчийг сонгож засварлуулсан.
Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул П******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэгчид учирсан хохиролд 26,764,816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохиролд барилгын компаниар ажил гүйцэтгүүлэхээр тохирч ажил хийлгэсэн ажлын зардал 26,764,816 төгрөгт дээврийг буулгахад гарсан зардал 3,785,443 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн зардал 12,691,961 төгрөг, дусаал гоожсоноор обой, шал, таазыг шинээр хийсэн зардалд 7,535,129 төгрөг, барилгын хогийг ачуулсан 7086 төгрөг, ажиллах хүчний зардалд дээвэр буулгахад 2,116,646 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн ажлын хөлс 2,544,078 төгрөг, дотоод заслын ажил шинээр хийлгэсэн ажлын хөлс 1,607,824 төгрөг, дээврийн ажил шинээр хийлгэсэн 12,691,961 төгрөгийн зардалд ажиллах хүч, засвар, материал, техник, дотор талд шинээр хийсэн ажилд, материал, ажиллах хүч, мехиниз, тээвэр ороод 7,535,129 төгрөг, хог хаягдлын 7086 төгрөг, 300,000 төгрөг нь ажил гүйцэтгэх компаний захиалагчийн хяналтын инженерт төлсөн төлбөр нийт 26,764,816 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д*******тэй 2020 оны 4 дүгээр сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хавсралтад материал, хэмжээг заасан байгаа. Захиалагчийн захиалсан материалын дагуу хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж, 2020-6-18-ны өдөр жижиг жимхэлүүр хэдэн ажил байгааг хэлэхэд Д******* зусландаа гармаар байна хашаанд байгаа гэр хогоо аваад гар гэсэн шаардлага тавьсан. Тиймээс нэлээн шахаж ажилласан, гарнез өнцөг, гадна ханын өнгөлгөөний эмжээр гээд бага зэрэг засвар үлдээсэн талаар хэлж зусландаа гарахыг мэдэгдсэн байдаг.
Ажилчдын гэрийг буулгаж, бүх хогийг үүдэнд бөөгнүүлж хөрш Ням-Осор ахтай тохиролцож, хогны машин хувиартай өдрөөр ирдэг байсан тул ирэх үед нь ачуулахаар тохирч үлдээсэн байдаг. Барилгыг бүрэн дуусгаж, чимэхлүүр ажил үлдээсэн болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гэрээнд баталгаат хугацаа нэмсэн хугацааг тохирсон, хүн амьдраад ирэхээр жижиг зүйлс гарах нь тодорхой учраас гарсан даруйд засаж янзлахаар тохирч явсан, миний ойлгосноор зусландаа гараад бороо ихтэй байсан учраас хот руу буцсан байх, гүний хутаг гаргуулсан тул Ням-Осор гуайг ороход таазнаас нь ус алдсан байсан, таазны нэг шрүп нэвт хатгах эсхүл хаялагнаас болж ийм зүйл гарсан байх. Эдгээр зүйлийг би өөрийн хөрөнгөөр засварлах талаар мэдэгдэхэд нэхэмжлэгч Д******* нь эхнэрийнхээ шахалтаар гэж надад хэлсэн. 40 сая төгрөгөөр байшин бариад байхад 26 сая төгрөгийн засварын зардал гаргасан гээд байдаг, биднийг гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй, сошиалаар доромжилж, 26 сая төгрөгийн асуудал гарснаар бидний харилцаа муудсан.
Манай компаний ажилчид 6-р сарын 18-наас өмнө нэхэмжлэгчийн хашаанд гэрээ барин байрлаж, хонож ажиллаж байсан, компани үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлэх боломжийг Д******* олгоогүй. Анхны тохирсон гэрээний хавсралтад байгаа материал, цахилгааны кабел тохирсон боловч засвар хийлгэхдээ дээврийн бүтээц өөрчилж тэгш налуу байсныг гурвалжин дээвэртэй болгож, дотор заслын материалыг өөрчилсөн байгаа. Тиймээс төсөв зардал нь өөр гарах нь тодорхой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин худгийн паспорт, зөвшөөрөл зэрэг баримтыг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Д*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2020.04.15№20/04/001, хавсралт-1, хавсралт-2, Прогоекс компанийн үнийн санал, Ч.Д*******гийн эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банк дахь 409023556 дансны хуулга, Ч.Даваасүрнгээс Б.Сад 6,000,000 төгрөгийг 2020.05.26 өдөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Монголын маркетингийн судалгааны ассоциаци НҮТББ ын эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банк дахь 457039015 дансны хуулга, Прогрекс ХХК-ийн гүйцэтгэх захиарл Б.Сад гарагсан Гэрээний гүйцэтгэлийг хангуулах тухай Ч.Д*******гийн 2020.05.30 өргөдөл, Гэрээг цуцлах тухай өргөдөл 2020.06.23, хавсралт, Гэрээний гүйцтэгэлийг хангуулах тухай өргөдөл 2020.07.24, Улаанбаатар хот, ******* дүүргийн 20 дугаар хороо, Ч.Д*******гийн хувийн сууцны барилгын засварын ажлын төсөв Тэргүүлэх төсөвчин Ц.Г*******гийн үйлдсэн 2020.10.23 Төсөв, хувийн сууцны дотор, гадан талын фото зураг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.25№182/ШЗ2020/12107 захирамж, Ч.Д*******гээс Б.Т*******д олгосон итгэмжлэл 2021.05.13, Ч.Д******* болон өмгөөлөгч Б.Т******* нарын хооронд байгуулагдсан Хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх 2021.05.13 гэрээ, Ч.Д*******гээс Б.Энхтуулд олгосон 2021.07.07 итгэмжлэл, Б.Т******* болон Т.С******* нарын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх 2022.01.10№22/03 гэрээ, Ч.Д*******гээс Т.С*******т олгосон 2022.01.06 итгэмжлэл, Ч.Д*******гээс Т.С*******, Д.Т нарт олгосон 2025.02.25 итгэмжлэл, Т.С*******, Д.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Прогрекс ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Б.Сын гадаад паспортын хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, 2020.08.03№20/006 мэдэгдэл, Прогрекс ХХК-ийг төлөөлж Б.С болон өмгөөлөгч З.Б нарын хооронд байгуулагдсан 2021.06.03 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, байшингийн гадна болон дотор талын фото зураг, Прогрекс ХХК-иас Г.М, Г.Г нарт олгосон 2021.07.08№21/07/02 итгэмжлэл, Прогрекс ХХК-иас Д.Намширт олгосон 2022.03.28№22/0301 итгэмжлэл,
Хэрэгт авагдсан си-ди бичлэгт хийсэн 2021.05.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн 2022.03.30№1/632 Шинжээчийн дүгнэлтийн талаар албан бичиг, Эрх бүхий экспертүүдийн жагсаалт, дүгнэлт хүргүүэх тухай Эрдэм түм ХХК-ийн 2022.08.16№07/22 албан бичиг, 2022.07.04№ШД.ЭД.08/2022 шинжээчийн дүгнэлт, D фэйсбүүк мессенжерт хийсэн 2022.10.28 үзлэгийн тэмдэглэл, хэргийн материал, нэхэмжлэх хүргүлэх тухай Б ХХК-ийн 2024.02.15№24/02 албан бичиг, Прогрекс ХХК төлбөр хариуцах тухай 600,000 төгрөг гаргуулах Б ХХК-ийн нэхэмжлэх, Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай шүүхэд шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай Б ХХК-ийн 2025.02.24№24/2-24 албан бичиг, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай тус шүүхийн 2025.03.06№1985, 1984, 1982 албан бичгүүд;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Д******* нь хариуцагч П******* ХХК болон иргэн Б.Сад тус тус холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 26,764,816 төгрөг гаргуулах, худгийн паспорттай холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас холбогдох бусад бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Саас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хуулийн этгээдээс шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын худгийн паспорт зөвшөөрөл, баталгааны хуудас баримтыг өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын 26,764,816 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажиллах боломжоор хангаагүй, гэрээгээр тохиролцсон барилгын дээвэр болон дотор заслын материалыг өөрчилсөн гэж маргасан.
4. Шүүх дараах үндэслэлээр, хариуцагч П******* ХХК-иас 20,816,036 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 5,948,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын худгийн паспорттай холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас холбогдох бусад бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч Ч.Д******* нь хариуцагч П******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх 20/04/001 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн материалаар захиалагчийн эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй нэгж талбарын ******* дугаар бүхийн ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв талбайтай газар дээр 35 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхийн блокон барилгыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь барилгын ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.
7. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Ч.Д******* нь ажлын хөлсөнд 40,000,000 төгрөгийг гүйцэтгэгч П******* ХХК-ийн захирал Б.Сын данс руу шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож, талууд ажлын хөлсний талаар маргаагүй.
8. Харин нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоож 3 удаа шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй, хариу өгөөгүй, дээвэр цөмөрч ус гоожсоноор ханын цаас шаралж, паркетан шал хөвсийж доголдол гарсан тул гэрээг цуцалж, дээрх доголдлыг бусдаар засварлуулсан зардлыг хариуцагчаас шаардсан.
9. Хариуцагч гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэх боломжоор хангаагүй, гэрээний дагуу хийлгэсэн амины орон сууцны дээвэрийг өөрчилж, дотор заслын материалыг өөрчилж засварлуулсан зардлыг хариуцахгүй, гэрээний хугацаанд гарсан доголдлыг засварлаад явах боломжтой байхад ингэж ажиллах боломжоор хангаагүй, түлхүүрийг хөршид хүлээлгэн өгсөн зүйл байхгүй, тэнд нэг түлхүүр нь анхнаасаа байдаг, ажилчид зөрж ирсэн үед тухайн хөрш айлаас түлхүүрээ авч барилгын ажлаа үргэлжлүүлэн ажилладаг байсан гэж хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлажээ.
10. Хариуцагчийн гэрээгээр тохиролцсон гүйцэтгэх ажил нь өөрийн материалаар захиалагч болох Ч.Д*******гийн эзэмших эрхийн гэрчилгээтэй ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв талбайтай газар дээр 35 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхийн блокон барилгыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд талууд амины орон сууцны загвар хийц, бүтээцийн талаар гэрээгээр тохиролцоогүй, хэргийн 18 дугаар талд авагдсан санал болгож буй загвар гэх зургийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиалсан амины орон сууц гэж тайлбарласан боловч талуудын байгуулсан гэрээнд энэ талаар тусгаагүй.
11. Гэрээний хавсралт 1-д заасан материалаар барилгыг барих, захиалагч үүнд өөрөө хяналт тавих, барилгыг барих ерөнхий хугацаа нь хуанлийн 1 жил 24 өдөр, барилгын ажил 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эхлэхээр гэрээний талууд тохиролцсон байх бөгөөд гэрээний хавсралт 1 нь санал болгох барилгын материалын хийц, жагсаалт гээд хийгдэх ажилд дээвэр дулаалгатай төмөр дээвэр гэж, сантехник угсралтын ажил, засал чимэглэлийн ажил гэсэн хэсгүүдтэй байхаар тохирч, захиалагч зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
12. Талуудын тохиролцсон дээрх гэрээний ерөнхий хугацаа хуанлийн 1 жил 24 өдөр байна гэж гэрээний 5.1-д зааснаар талууд ажлын үр дүнг хамтран хүлээлцэх, акт үйлдэн баталгаажуулж, санал хүсэлтийг шийдвэрлэхээр гэрээний 8.2-т заасан байх ба захиалагч гүйцэтгэсэн ажлын доголдол гарсан талаар ажил гүйцэтгэгчид танилцуулж, мэдэгдэж байсан болох нь D гэх фэйсбүүк мессенжерт хийсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
13. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй.
14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн шинжээч Эрдэм түм ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ШД.ЭТ.08/2022 дугаар дүгнэлтээр, тухайн барилгын ажилд доголдол байгаа нь тогтоогдсон.
15. Тухайлбал, дээрх шинжээчийн дүгэлтийн Хариулт №1-д дүрэм заавар, материалын үнэ, машин механизм, тээврийн тарифыг үндэслэн тооцсон байх боловч, төсвийн тайлбартаа барилгыг үзээд доорхи илэрхий засах зайлшгүй шаардлагатай ажлуудыг төсөвттусгав... гэсэн ч 10-080-04 шифртэй тоосгон ханатай барилгын банзан бамбай зулавч хийх гэсэн ажлыг илүү оруулсан гэж үзэж байна. Энэ ажлыг хасвал уг төсөвт өртөг нь 22 100 000.0 төгрөг / хорин хоёр сая нэг зуун мянган / болно.
Хариулт №2. Маргаан бүхий амины орон сууцны дээврийн ажил хийхэд барилгын үйлдвэрлэлийн Барилгын үйлдвэрлэл зохион байгуулалт 12-01-09, Дээврийн модон шувуу нуруу бэлтгэх угсрах хүлээн авах дүрэм Гоёлын угсармал төмөр дээвэр угсрах, хүлээн авах дүрмийг юуны түрүүнд баримтлах ёстой. П******* ХХК нь уг норм дүрмүүдийг баримтлаагүй байна. Нэг налуутай хэвлэмэл төмөр дээврийн налуугийн хэмжээг нормчилсон заалтыг баримтлаагүй гэж үзнэ.
Хариулт №3. Дээврээс борооны ус гоожсоны улмаас амины орон сууцанд ямар нэг эвдрэл гэмтэл учирч болно. Дээврийн ажлын чанар, бүтээцийн шийдлээс шалтгаалж борооны ус нэвтэрсэн тохиолдолд тааз хана ханын цаас шаланд гэмтэл учирна.
Хариулт №4. Бүтээцийн буруу шийдлээр баригдсан хуучин дээвэр буулгах, шинээр стандартын дагуу дээвэр барих, гадна болон дотор заслалын ажилд нийт 20 816 036.0 / хорин сая найман зуун арван зургаан мянга гучин зургаан / төгрөгийн зардал гарна. Төсвийн тооцоог дүгнэлтэд хавсаргав. Хавсралт №01.
Хариулт №5. Хавтаст хэргийн 52-р талд байгаа дээврийн налууг тодорхойлох боломжтой боловч авсан фото баримтад түшиглэн ойролцоо аргаар фото зургаас харьцуулалт хэмжилтийн аргаар тогтооно. Энэ аргаар хэмжилт тооцоо хийж үзэхэд ойролцоогоор 8-10 градус орчим налуутай байсан байна.
Хариулт №6. Угаалгын өрөөний буруу наасан плита / хавтаст хэргийн 60,61/, цонхны тавцангийн хажуугийн дутуу хэсэг, амины орон сууцны гаднах хана, дулаалга дутуу хийсэн / хавтаст хэргийн 591/, хаалганы хэсгийн паркет дутуу хийсэн / хавтаст хэргийн 63/ зэргийг 1 079 650,0 / нэг сая далан есөн мянга зургаан зуун тавин / төгрөгийн төсөвт өртгөөр стандартын шаардлага хангасан байдлаар засварлах боломжтой гэж шинжээч томилсон шүүгчийн захирамжийн асуултад хариулсан байна.
Шинжээч дүгнэлтдээ, ...тухайн хэрэг маргаан гарах болсон үндсэн шалтгаан нь, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа БНбД 12-01-09 Барилгын үйлдвэрлэл зохион байгуулалт норм дүрэм, түүний Энэхүү барилгын норм ба дүрэмд "Барилгын тухай" болон "Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хууль тогтоомж түүнчлэн барилгын үйлдвэрлэлийн үеийн зохион байгуулалттай холбогдох эрх зүйн баримт бичгийн заалтыг үндэслэл болгосон бөгөөд захиалагч ба барилга угсралтын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосноор барилга байгууламжийн чанарын топголцоог өндөр төвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн заалт болон норм ба дүрмийн шаардлагуудыг тусгасан болно. Барилгын норм ба дүрэм нь зөвлөмжийн чанартай хэрэглэгдэх бөгөөд 'Барилгын тухай", "Хот байгуулалтын тухай" хууль зэрэг бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барилга байгууламжийг гэрээлэн барихад норм ба дүрмийн шаардлага нь заавал биелүүлэх чанартай байна гэж хуульчлагдсан заалт зөрчигдсөнөөс үүдэлтэй байна.
Учир нь гүйцэтгэгч тал түлхүүр өгөх нөхцлөөр гэрээ байгуулан ажилласан ч БНбД 12-01-09 Барилгын үйлдвэрлэл зохион байгуулалт норм дүрэмд заасан Барилгын техникийн баримт бичиг болох барилга угсралтын гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл, ил далд ажпын актууд, хэрэглэсэн материалуудын гарал үүсэл чанарын талаарх анхан шатны баримт бичгүүд тухайн үед үйлдэгдээгүй буюу байхгүй байгаа нь гүйцэтгэгчийн чанарын хяналт хэрэгжээгүйг харуулж байна.
Мөн түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээ байгуулсан ч гэрээний хавсралтаар тохиролцсон загвар барилгыг ажлын зураг хийлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь Монгол улсын барилгын тухай хуулийн 40.1.1.барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зурагтөсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих; 40.1.2.барилгын ажпын ил, далд ажпын актыг баталгаажуулах, үе шатны ажпын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх; заалтуудыг зөрчиж байна.
Гэрээний хавсралт, буюу санал болгож буй загвар РРОНА118-1489 -аас үзэхэд гадна тамбурын хэсэг байгаагүй байна. Харин дээвэр нь стандарт хангасан 2 налуутай дээвэртэй байсан байна.
Шүүгчийн тавьсан өртөгтэй холбоотой асуултуудад хариулахдаа, төсөвт өртгийн тооцоонуудыг Estimator программ ашиглан хийж хавсралтаар оруулсан болно. гэж дүгнэсэн.
16. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэх үндэслэл болон хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
17. Дүгнэлтээр илэрсэн илэрсэн доголдлыг стандартын шаардлага хангасан байдлаар засварлах боломжтойг Шинжээч Эрдэм түм ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ШД.ЭТ.08/2022 дугаар дүгнэлтэд дурдсан бөгөөд уг төсвийн тооцоо, зардал нь нийт 20,816,036 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтийн Төсөвт өртгийн нэгдсэн товчоонд тусгасан байх тул нийт 26,764,816 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
18. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэхээр хэрэгт авагдсан Бзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзан Улаанхуаран 3-15 тоот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91 Санроуд оффис 1004 тоот хаягаар хүргүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6.-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. гэж зааснаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай тус шүүхийн 2025.03.06№1985, 1984, 1982 албан бичгүүдийг Бзүрх дүүргийн 8 дугаар хороо, ******* дүүргийн 1, 10 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус албан бичиг хүргүүлсэн бөгөөд дурдсан хаягт хариуцагч оршин байрладаггүйг хороодын засаг дарга тодорхойлсон.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэж зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч оршин байрлах хаягийн мэдээллийг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
20. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ:, 53.1.1.-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс; гэж заасан.
22. Бзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/03441 дүгээр захирамжаа, шинжээч Б ХХК-ийн ажлын хөлсийг хариуцагч Прогрекс ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Б ХХК-ийн 2024.02.15№24/2 тоот албан бичиг, 2024.03.11 огноотой нэхэмжлэхэд тусгасан зардлыг хариуцагч Прогрекс ХХК төлөхийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч П******* ХХК-иас 20,816,036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,948,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч Прогрекс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын худгийн паспорт, түүнтэй холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас холбогдох бусад бичиг баримт гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 362,074 төгрөгийн 361,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг Бзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч П******* ХХК-иас 262,030 төгрөг гаргуулан нэхэмжэгч Ч.Д*******д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА