Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0645

 

 

    2025           09          23                                     128/ШШ2025/0645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д, Н.У

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 

Маргааны төрөл: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” , дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах” гэсэн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно.” гэж заасныг үндэслэн иргэн Д.Д, Н.У бид дараах нэхэмжлэлийг хамтран гаргаж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, төр засгийн бодлого, шийдвэр, байгаль орчны унаган төрхийг хадгалах, хамгаалалтын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн Д.Д миний бие өөрийн төрсөн нутаг, төрсөн газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх газар ашиглах тухай гаргасан хүсэлтийг дэмжиж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот тушаалаар иргэн Д.Д, Н.У бидэнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг “Бахайн ам”, “Уран дөш” нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар тус бүрт нь 3.0 га газар ашиглах зөвшөөрөл олгож 2015/*******, дугаартай гэрчилгээ олгосон. Бид Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж газрын төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж ирсэн.

Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай бидний гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаал, Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн , тоот саналыг үндэслэн иргэн бидэнд олгосон 2015/*******, дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгаж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Х.И Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2021 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн № , № дугаартай гэрээг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсгийн заалтыг өөрчлөн найруулсантай холбогдуулан Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас иргэн Д.Д, Н.У биднийг Газар ашиглах тухай гэрээг шинэчлэн байгуулах тухай хүсэлтээ ирүүлэх, ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Газар ашиглах тухай гэрээг шинэчлэн байгуулж Гэрээ дүгнэсэн акт үйлдэн буцаан явуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас “сонсох ажиллагаа, онлайн-цахим уулзалт” зохион байгуулж уг теле уулзалтад Байгаль орчны хяналтын Улсын байцаагч, Газар ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.А, мөн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн н.У нар оролцож энэ уулзалтаар “***” ХХК болон иргэн Д.Д, Н.У нарын Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдэж үйл ажиллагаагаа цаашид хэвийн явуулах нь зүйтэй байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанд иргэн бид “Газар ашиглах тухай” гэрээ байгуулах хүсэлтүүдээ 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “” ХХК-тай хамтдаа “” ХК-ийн шуудан илгээмжээр явуулсан боловч “Газар ашиглах тухай гэрээ” байгуулж, “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэн буцаан явуулна гэсэн ч өнөөдрийг хүртэл бидэнд ирүүлээгүй байгаа юм. Бид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах”, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн “Газар ашиглах тухай гэрээ”, “Гэрээ дүгнэсэн акт”-ыг хийж өгөхгүй бидэнд ирүүлэхгүй байгаа /эс үйлдэхүй/-гаас шалтгаалан биднийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий газар дээрээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зогсоож, ямар нэгэн үйл ажиллагаагаа хуулийн дагуу эрхлэн явуулах боломжгүй болгоод байгаад маш их гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-д оролцогчдын гаргасан саналуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сонсож нэгтгээд “Хөвсгөл нуурын Тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр газар нэмж олгохгүй, тухайн бүс нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад аттестатчлал явуулна. Үүнийг аж ахуйн нэгжүүдээ боомилох гэж ойлгож болохгүй. Тэнцэхгүй тохиолдолд ямар тусламж дэмжлэг илүү шаардаж байна гэдгийг ч судлана" гэсэн билээ.

Иймд Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн , дугаар тушаалын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2024 оны тушаалаар Д.Д, Н.У нарын газар эзэмших мэдээллийг хүчингүй болгосон. Энэ хүмүүс 2015 оноос хойш бүх газрыг эзэмшиж байсан. 2015 онд нэг тушаалаар эзэмшиж байсан. 2015 оны тушаал нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хөвсгөл аймагт тусгай хамгаалалттай газар дээр 3 га газрыг ашиглахыг зөвшөөрч 15*******, тоот гэрчилгээнүүдийг олгосон. Энэ гэрчилгээнүүд нь гурвалсан гэрээгээр байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тоот тушаалаар *******, ******* дугаар эрх үүрэг, гэрчилгээг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай сунгасан. Сунгасан гэрээ хэрэгт авагдаагүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу 2025 оны 08 дугаар сард 5 жилийн хугацаатай олгосон. Хөвсгөл нуурын эрэг дагуу байдаг газар байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр Тусгай хамгаалалттай газрын дарга, орон нутгийн захиргаа, холбогдох иргэн гэж байсныг өөрчилж орон нутгийн захиргаа, тусгай хамгаалалттай газар тус тусдаа гэрээ байгуулахаар болсон. Үүний дагуу тусгай хамгаалалттай газарт хүсэлтээ гаргасан. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүнийг хүлээж авсан. Гэрээ юу болсон талаар ямар ч ойлголтгүй байгаа тул энэ асуудлын талаар асуусан боловч хүлээн авч, албан ёсоор мэдэгдэж, бид нар хугацаанд нь хариу өгч гэрээ гэрчилгээг сунгаж өгнө гэсэн. Эхний хагас жилийн байдлаар 2023 онд бүх төлбөрүүдээ хийсэн. 2024 онд өөрчлөлт орсон тул ямар өөрчлөлт орсноо мэдэгдээгүй. 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт орсон гэдэг утгаар өөрчлөлтийг хүлээн авч, гэрээгээ явуулж, бид нар гэрээтэйгээ оролцмоор байна гэсэн хариу өгсөн. Эхний ээлжид гэрээ өгнө гэж байсан. Тэгээд ажил ихтэй байна гээд гэрээ сунгаж өгөхгүй байсан. 2024 оны 02 дугаар сард гэрээ сунгаж өгнө үү гэх хүсэлтээ дахин тавьсан боловч хариу өгөөгүй тул бид нар шүүхэд хандсан. Энэ талаар бид нар хариу өгөөгүй. Хүлээн зөвшөөрдөггүй тул ямар ч үйл ажиллагаа явуулах эрх байхгүй болсон. 2021 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрын дарга И 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрээг сунгасан байсан. 2023 онд дахин гэрээ өөрчилсөн тул дахин гэрээ сунгах болсон. 2023 оны газрын төлбөр төлсөн. 2024 оны газрын төлбөрөө төлөх гэж байхад газрын өөрчлөлт орох тул бид нар зориуд хүлээж байсан. 2024 онд сонсох ажиллагаа явуулна гэх мэдэгдэл ирсэн. 2023 онд сонсох ажиллагаа явуулахад хэвийн ажлаа хийж байгаа тул Д.Д, Н.У нарын газрыг хэвээр нь орхисон. Үйл ажиллагаагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана гэсэн шийдвэртэй байсан. Гэтэл 2024 оны 02 дугаар сараас эхэлж танай гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл ирсэн. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн тойрогт Их хуралд нэр дэвшсэн. 2022 онд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцсон. Үүнийг далимдуулж бүх Хөвсгөл нуурын ойролцоох газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон. Үүнд зөвхөн манайх биш олон айлын газрууд орсон. Хөвсгөл аймгийн газруудыг сэргээж өгөхөөр болсон. Энэ хүн 2022 онд Хөвсгөлийн газар нутгийг хүчингүй болгохгүй, бид нар аялал жуулчлалыг улам дэмжиж оролцоно гэсэн 10 зүйлийн санал дэвшүүлсэн. Гэвч дэвшүүлсэн саналдаа хүрч чадаагүй. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай аялал жуулчлалын газар барьж болохгүй, Хөвсгөл нуурын хогийг цэвэрлэж, одоо байгаа нүхэн жорлонгуудыг болиулж, тусгай аялал жуулчлалын эрхлэх байгууллагуудыг аттестатчилна гэж байсан. Ерөнхийлөгчийг очиход амлаж байсан амлалтаа биелүүлээгүй. Их хурлын сонгуулийн үеэр шууд хүчингүй болгож байсан. Манайх янз бүрийн хашаа саравч барьсан. Бид нар хашаа барихад бүгдэнгийг нь нураасан. Тэгээд бид нар өөр төрлийн буюу сараажин хашаа барьсан. Гэтэл хашааг тогтоох аргагүй нураасан байсан. Үүний дараа бид нар өөр хашаа барьсан боловч дахин нураасан. Мод чулуу бүгдийг нь ашигласан. Бид нар 3 янзаар хашаагаа өөрчилж барьж байсан. Байгалийн мод, чулуу ашиглаж тэр хавьд нолийн жорлон гаргасан, Үүнийг бүгдийг нь устгаж, булж оронд нь байгаль орчинд ээлтэй нүхэн жорлон хийсэн. Д.Д, Н.У хоёртой 03 дугаар сарын 18-ний өдөр гэрээ хийсэн. Гэрээний нөхцөлийг бүрэн хангалгүйгээр гэрээг цуцалсан. Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнөөс гадна бүгдийг нь боловсруулж бэлэн болсон. 2025 оноос мөрдөж эхэлж байсан. 2023 оноос хойш мөрдөх гэж байхад гэрээгүй тул ямар ч үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Бүгдийг нь хүчингүй болгож, гэрээ хүчин төгөлдөр байсан. Гэрээг үл тоомсорлож гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Ийм байдлаар шийдсэн. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн , дугаар тушаалын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Д.Д, Н.У нарын гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” *******, дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны ******* дугаар тушаалаар Д.Д, Н.У нарт тус тус 30000 м² газрыг Хөвсгөлтийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсд 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай , дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нар нь тухайн газартаа хуульд заасны дагуу буюу зориулалтын дагуу 2-оос дээш жил газар ашиглах аливаа идэвхитэй үйлдэл гаргаагүй, газраа ашиглаагүй болох нь агаар сансрын зураг болон Хөвсгөлийн услын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас бодит нөхцөл байдлыг тогтоосон ажиллагаа зэргээс тодорхой харагддаг. Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг Д, У нарт явуулж, сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу явуулсан. Тус сонсох ажиллагаагаар үйл ажиллагаа явуулж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан тул хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан болно. Иймд маргаан бүхий тушаал үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд тохирсон байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар болох Д.Д, Н.У нарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны ******* тушаалаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд тус тусад нь 3 га газар ашиглах эрх олгосон. Энэ тушаалын дагуу 2015 оны 08 дугаар сард гэрээ байгуулаж, гэрчилгээ олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгоно гэж заасан байдаг. 2020 онд газар ашиглах эрх нь дууссан. 2020 онд хамгаалалтын захиргааны санал болон тухайн иргэдийн хүсэлтийн дагуу 2020 онд дахин газар ашиглах эрхийг нь сунгаж өгсөн. Энэ иргэд 2015 оноос 2020 он хүртэл 5 жил үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн , дугаар тушаалаар иргэн Д.Д, Н.У нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Тухайн цуцлах үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгалийн цогцолборт газрыг хариуцан хамгаалах үүрэгтэй, хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 53, 55 гэсэн албан бичгээр тухайн иргэдийн газрын зөрчлийг яаманд ирүүлсэн. Энэ үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалууд гарсан. 

2015 онд газар ашиглах эрх нь олгогдож, гэрээ байгуулагдсан. 2020 оны 05 дугаар сард тушаалаар газар ашиглах эрхийг нь сунгасан боловч гэрээнд сунгалт нь хийгдэж гэрчилгээ байгуулагдаагүй. Газар ашиглах гэрээ нь байгуулагдаагүй, гэрчилгээн дээр нь сунгалт хийсэн. Гэрээ нь яагаад байгуулагдаагүй вэ гэхээр тухайн үед өмнөх гэрээний биелэлтийг дүгнэсэн акт баримт байхгүй. Тухайн иргэдийн хувийн хэрэг 2015 онд байгуулсан гэрээний 4.4-д газар ашиглагч нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн онцлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд газрын төлбөрийн 30 хувийг Хөвсгөлийн хамгаалалтын захиргааны дансанд шилжүүлнэ гэсэн үүрэгтэй байдаг. Гэрээний 4.6-д гэрээг жил бүр дүгнэнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэрээний 4.7-д Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу байгаль орчныг хамгаалах ирэх жилийн ажлын төлөвлөгөө гаргаж, хамгаалалтын захиргаанд гэрээг дүгнүүлэхдээ батлуулж хэрэгжүүлэх гэх заалтууд нь 2 иргэн дээр хэрэгжсэн зүйл байхгүй. Энэ хоёр иргэн газар дээрээ юу ч хийгээгүй.  Газар дээрээ юу ч хийгээгүй гэдэг нь тухайн хэрэг дээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг тусгай хамгаалалтын захиргаа хийсэн. 

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хамгаалалтын захиргаанаас тухайн 2 иргэн тус тусад нь сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн. Энэ тухай баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. ******* дугаарын утсаар мэдэгдэл болон gmail цахим хаягаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр илгээсэн гэсэн байгаа. Н.У******* илгээсэн он, сар нь адилхан, мэдэгдсэн утасны дугаар, үйлдэгдсэн тэмдэглэл байдаг. Сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн. Эдгээр иргэд нь ирээгүй гэсэн мэдүүлэг болон тэмдэглэлийг аль алийг нь явуулсан. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 77, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 78 гэсэн мэдэгдэл хүргүүлэх тухай 2 албан бичгийг хамгаалалтын захиргаанаас иргэн Н.У, Д.Д нарт хүргүүлсэн. Үүн дээр тушаалын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн байна гэсэн утгатай албан бичгийг хүргүүлж, мэдээ тайлбар, сонсох ажиллагаа хийгдсэн. Тухайн сонсох ажиллагааны цахим хурлын тэмдэглэл гэдэг дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Н гэх хүн энэ хурлын тэмдэглэлд орсон байдаг. Гэрээ байгуулж гүйцэтгүүлэхгүй, гомдол гаргаж, Хатгал тосгоны хамгаалалтын захиргаа хариуцагчаа татаад явж байгаа. Энэ талаар тайлбар байдаг. Тухайн тайлбар дээр 2023 онд сонсох ажиллагааг хийж явуулсан. 2023 оны сонсох ажиллагааны үр дүнд тухайн аж ахуйн нэгжээс нь тухайн газартай холбоотой төлбөрөө бүрэн төлсөн эсэх, гэрээний үүргийн дагуу биелэлтээ ирүүл гээд сонсох ажиллагааг хийсэн. Үүний хүрээнд бичиг цаас солилцсон үйл баримт болсон. Тухайн үеийн газрын төлбөр үйл ажиллагаа явуулсан гэдэг дээр нэмэлт материал байхгүй. Тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй тул 2024 оны 02 дугаар сард дахин сонсох ажиллагаа хийсэн. Яагаад гэвэл тухайн сонсох ажиллагааны нөхцөл, тухайн шаардагдсан зүйлийг биелэгдээгүй. 2024 оны 02 дугаар сард дахин сонсох ажиллагаа хийж, сонсох ажиллагааны мэдэгдэл, сонсох ажиллагааг хүргүүлсэн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан газар ашиглах эрхийг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д, Н.У нараас нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” , дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Д******* газар ашиглах эрхийг, дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.У******* газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр буюу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.Д, Н.У нарт анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” ******* дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг олгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Д, Н.У нар нь маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан болох нь хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

Үүнийг тайлбарлавал: 

- Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “маргаан бүхий газрууд дээр одоогийн байдлаар ямар нэгэн хашаа, байшин байхгүй байгаа, хашаа барихаар орон нутгийн иргэд эвдлэн сүйтгэж, хулгайлан авч гал түлдэг” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. 

- Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргаж өгсөн хашаа барьсан, байшингийн торх босгосон гэх фото зургууд нь маргаан бүхий газруудыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласныг лавтай нотлох баримт болж чадахгүй байна.

- Хэрэгт цугласан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахын тулд тодорхой, бодитой, идэвхитэй үйлдэл, үйл ажллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна, тодруулбал, нэхэмжлэгч нар нь аялал жуулчлалын төслөө хэрэгжүүлэхийн тулд тодорхой бодитой зардал гаргасан баримтууд байхгүй, аялал жуулчлалын баазын зураг төслөө холбогдох байгууллагаар батлуулсан зүйл байхгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” , дугаар тушаалууд нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “...Түүнчлэн өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас “сонсох ажиллагаа, онлайн-цахим уулзалт” зохион байгуулж уг теле уулзалтад Байгаль орчны хяналтын Улсын байцаагч, Газар ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.А, мөн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн н.У нар оролцож энэ уулзалтаар “” ХХК болон иргэн Д.Д, Н.У нарын Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдэж үйл ажиллагаагаа цаашид хэвийн явуулах нь зүйтэй байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн…” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Учир нь хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд, бодит байдалд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” , дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Д, Н.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д, Н.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТЗОРИГ