Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/00666

 

 

 

 

2025 04 18 312/ШШ2025/00666

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* дүгээр байрны подвалд байрлах ******* СӨХ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******5 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******0, утас:*******/-д холбогдох

 

276,675 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалтын хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Иймд оршин суугч бөгөөд өмчлөгч А.аас СӨХ-ны төлбөр болох 276,675 төгрөгийг гаргуулан ******* СӨХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.******* би ******* СӨХ-ийн нэхэмжилсэн 276,675 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтуяа нь шүүхэл гаргасан хүсэлтдээ: ******* СӨХ-ын гүйцэтгэх захирал Д.Энхтуяа би А.*******ын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч А.*******од холбогдуулан 276,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч А.*******од холбогдуулан 276,675 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч А.******* нь 276,675 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэснийг нэхэмжлэгч ******* СӨХ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8,951 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 4,475,50 төгрөгийн, хариуцагчаас 4,475,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч А.*******од холбогдуулан 276,675 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч А.******* нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* СӨХ төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,951 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******оос 4,475.50 төгрөгийг, төрийн сангаас 4,475,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ