| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/01489/И |
| Дугаар | 191/ШШ2025/02371 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/02371
2025 03 21 191/ШШ2025/02371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, М.Б******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Г.Ц*******/регистрийн дугаар: *******/-д холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я*******, хариуцагч Г.Ц*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн М.Б******* миний бие 2012 оны 1 сарын 17-ны өдөр Н******* ХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* хотхоны 59 дүгээр байрны 58 айлын орон сууцны барилгаас 47,21 м.кв талбай бүхий 2 өрөө 22 тоот орон сууцыг 1 мкв талбайг 1250 ам.доллараар тооцож бүгд 59012,5 ам.доллараар худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 100% болох 59012,5 ам.долларыг төлсөн.
100 хувь төлбөрөө бүрэн төлсөн өдрөө гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Б гэх хүн намайг дуудаад, та байраа ав гээд миний эхний байрыг надад өгсөн. Дараагийн байрыг түр хүлээж байгаарай, бидэнд ярилцах зүйл байна гээд өгөлгүй хойшлуулсаар байсан. Би сүүлдээ шүүхэд хандаж 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсаар тухайн орон сууцны шударга өмчлөгч гэж тогтоогдсон. Орон сууцны шударга өмчлөгч гэж тогтоогдсоны дараа Б материал бүрдүүлэн орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Тийм учраас өөрийн өмчлөлийн 22 тоот байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг барилга нь 2016 оны 11 сард ашиг*******ад орсон боловч уг байр маань улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ба 2023 оны 12 сард улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2024 оны 01 сарын 12-ны өдөр Ү- улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг өөрийн нэр дээр гардаж авсан. Одоогоор миний өмчийн 5 давхрын 47,21 мкв 2 өрөө 22 тоот байранд иргэн Г.Ц******* /РД:*******/ амьдарч байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь эзэмших эрхтэй холбоотой маргаан, өмчлөх эрхтэй холбоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн хувьд 2016 онд Ю ХХК-тай гэрээ хийж, эрх зүйн харилцаанд орсон. Ю ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхтэй субъект байгаагүй, 2008 онд Н компани тухайн байрыг барьж, 20 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Энэ эрхээ 2014 онд Б руу шилжүүлсэн, өөрсдийн өмчлөл дээр бүртгэлтэй байх үедээ нэхэмжлэгч М.Б*******той 2012 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Иргэн М.Б******* тухайн үед 100 хувь төлбөрөө төлсөн. Эрх зүйн харилцааны хувьд түрүүлж гэрээ байгуулсан мөн өмчлөх эрхтэй этгээдтэй байгуулсан гэдэг үүднээс М.Б*******од эрх түрүүлж үүссэн. Үүнтэй холбогдуулан 2 шатны шүүхийн шийдвэрээр М.Б*******ыг уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Г.Ц*******ы асуудлыг ойлгож байна. 2023 оны хавар 27-28 гаруй хүн надаас хууль зүйн зөвлөгөө авсан. Тухайн хүмүүс дунд Г.Ц******* байсан. Ирсэн хүмүүсээс 20 гаруй хүнтэй зөвшилцөж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Г.Ц*******той мөн гэрээ хийсэн. Гэрээ хийсний дараа миний өмнө М.Б******* гэх хүнийг өмгөөлж байсан 22 тоот орон сууцны маргаантай холбоотойг нь мэдсэн. Мэдсэн даруйдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болохыг мэдэгдэн, гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөр болох мөнгийг хэд хоногийн дараа буцааж өгсөн. Уг асуудал шүүхийн шийдвэртэй байна, та өмгөөлөгч авах хэрэгтэй гэж Г.Ц*******д хэлж байсан, өөрөө үгүйсгэхгүй байх. Г.Ц*******ы хувьд Ю компаниас хариуцлага нэхэх ёстой. Яагаад өөр хүнд худалдан борлуулагдсан, өөр хүний өмчлөлд буюу Бын нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгийг Ю ХХК Г.Ц*******д худалдан борлуулахаар гэрээ байгуулж, 100 хувь төлбөрийг нь авсан бэ гэх асуудал үүсэж байна. Энэ асуудлаар Г.Ц******* Ю ХХК-тайгаа хариуцлага тооцох ёстой. Зөвхөн Г.Ц*******ы эрх ашиг хөндөгдөөгүй, түүнээс өмнө хууль ёсоор гэрээ байгуулж, орон сууцыг төлбөрийг төлж худалдаж авсан М.Б*******ын эрх ашиг ч бас хөндөгдөж байгаа. Г.Ц******* гэх хүн хожим төлбөрөө төлсөн, банкнаас зээл аваад 9 жил төлснөөрөө М.Б******* хохирох ёстой гэх үндэслэл байхгүй. Эхлээд хэн түрүүлж эрх зүйн харилцаанд орсон, тухайн орон сууцыг худалдаж авсан, төлбөрөө 100 хувь төлсөн, хэн нь өмчлөх эрхтэй субьекттэй гэрээ байгуулсан талаар нь шүүх хянаад шийдвэрээ гаргасан. Ю ХХК хариуцлага хүлээх ёстой. Яагаад өөр хүний өмчлөлд байх орон сууцыг худалдан борлуулж, 2 иргэдийг хооронд нь маргуулаад байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дагуу гэрчилгээ гарсан өмчлөгчтэй маргах шаардлага байхгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй маргаан энэ маргаантай ямар ч холбоогүй. Б М.Б*******од өмчлөх эрхээ шилжүүлээд өгчихсөн тул энэ талаар маргаад ямар ч амжилт олохгүй. Ц*******гийн амьдарч буй М.Б*******ын өмчлөлийн орон сууцны талаарх маргааныг уг шүүхэд хянагдаж буй хэргээр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Хэргийг түдгэлзүүлэх болон хэрэгсэхгүй болгуулах агуулгатай асуудлыг мөн хянан шийдвэрлэх боломжгүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
Г.Ц******* би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ю Эйшн ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г байгуулж, Улаанбаатар хот ******* дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, ******* хотхоны 59 дүгээр байрны 22 тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан.
Дээрх Орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр уг орон сууцны төлбөрт 103,862,000 /нэг зуун гурван сая найман зуун жаран хоёр/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
Энэхүү хууль ёсны гэрээний дагуу орон сууцны үнийг төлөхөөр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр К банктай ЗГ-112 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 103,932,815 төгрөгийг 20 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. К банкны зүгээс уг орон сууцыг худалдан авахад зориулж зээл олгосон.
Орон сууц захиалгаар бариулах гэрээ болон Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хууль журмын дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
Тэр үеэс орон сууц ашиг*******ад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт гарч, орон сууцыг ашиг*******ад оруулсан. Уг орон сууцыг анх ашиг*******ад орсноос хойш өнөөдрийг хүртэл Г.Ц******* би нөхөр болон бага насны хоёр хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл тасралтгүй оршин сууж байгаа болно.
Манай 59 дүгээр байр бүхэлдээ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд танайх банкнаас ипотекийн зээл авч худалдан авсан болохоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ удахгүй гарна гэж уг орон сууцыг сарьж ашиг*******ад оруулсан байгууллага болон уг орон сууцад бүхэлд нь гэрчилгээ гаргуулж өмчилж байгаа хүн, К банкны зүгээс хэлдэг байсан.
Намайг уг орон сууцыг 2016 онд худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл М.Б******* болон өөр хэн ч энэ орон сууцыг эзэмшиж, өмчилдөг, худалдан авсан талаар маргаан хийж байгаагүй. М.Б******* нь манай байрны 6 давхарт амьдардаг зүс таних ах бөгөөд энэ олон жил нэг орон сууцад амьдрахдаа бидэнд юу ч хэлж байгаагүй.
Иргэн Г.Ц******* би хууль ёсоор уг орон сууцыг зохих төлбөрөө төлж худалдан авсан бөгөөд шударгаар илээр эзэмшиж ашиглаж ирсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ маргааныг одоо хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Г.Ц******* нь маргаан бүхий 22 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж, тухайн маргаан нь шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Г.Ц*******г тухайн хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр, улсын бүртгэлээс өмнө гарсан, энэ маргаан нь шүүх дээр удаан хугацааны турш хянагдаж байгаа. Г.Ц******* нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрөөс хойш уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа. Үндсэн маргаан 4-5 жил шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй маргаан. Хариуцагчийн тухайд уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Ю ХХК-аас худалдан авсан. Ипотекийн 8 хувийн зээлийг К банкнаас авсан. 9 жилийн турш ипотекийн зээлээ төлсөөр ирсэн. Банктай уулзахаар гэрчилгээний асуудал яах талаар тодруулахад бүгдийг нь нийлүүлээд гаргаад өгье, барьцааны гэрээнд та бүхний гарын үсгийн зуруулна гэх тайлбарыг хэлдэг. Хамгийн ноцтой асуудал нь Г.Ц******* болон М.Б******* орон сууц ашиг*******ад орсноос эхлэн 9 жилийн хугацаанд хөрш зэргэлдээ амьдарсан. М.Б******* нь 22 тоот орон сууцанд Г.Ц*******г амьдардгийг мэдэж байсан. Орон сууцны дундын цахим группт хамт байдаг. К банк дампуурснаар 2019 оноос эхлэн иргэд орон сууцны гэрчилгээгээ нэр дээр болгуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргахад Г.Ц******* нь тухайн нэхэмжлэл гаргах үйл явц, орон сууцанд амьдарч буй иргэдтэй уулзах, цуглуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. М.Б******* нь Г.Ц*******г 22 тоот орон сууцыг зээлээр авсан тухай мэдсээр байж шүүхээс нуун дарагдуулсан, шүүх нь мөн энэ тухай баримтыг шалгаагүй, өөр эзэмшлийн маргаан буй эсэхийг шалгаагүйгээр 2 шатны шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я*******аас зөвлөгөө авахдаа тухайн үйл баримтыг олж мэдсэн. Нийт орон суугчид С.Я******* өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан бөгөөд, өмгөөлөгч хариуцагчид өмгөөлөх боломжгүйгээ илэрхийлсэн. Хариуцагч Г.Ц******* нь С.Я******* өмгөөлөгч яагаад өөрийг нь өмгөөлөхөөс татгалзсан шалтгааныг хайхад М.Б******* гэх хүнийг өмгөөлөөд аль хэдийн 2 жил өнгөрсөн, шүүхийн шийдвэр гаргуулсан нөхцөл байдал үүссэн байсан. С.Я******* өмгөөлөгчийн хувьд мэдээгүй. М.Б******* гэх хүн нөхцөл байдлыг мэдсэн байж Г.Ц*******г гуравдагч этгээдээр татан оролцуулж шүүхийн шийдвэр гаргуулсан бол хэрэг ийм дээрээ тулахгүй байсан. Бид М.Б*******ын өмчлөл хууль ёсных биш гэж маргаж байна. М.Б*******ын өмчлөл нь шүүхийн шийдвэрээр 67.06 м.кв гэж гарсан боловч, хэрэгт авагдсан баримтаас харахад 47.21 м.кв хэмжээгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байсан. Хариуцагчийн зүгээс улсын бүртгэгч хуульд заасны дагуу үүргээ биелүүлээгүй байна, м.кв-ын хэмжээ зөрүүтэй байхад улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон тул улсын бүртгэлийн тухайд Авлигатай тэмцэх газар гомдол гаргахаар бэлдэж байна. Албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмчлөл хууль ёсны, эзэмшил хууль бус байх шаардлага тавигддаг. Г.Ц*******гийн хувьд тухайн 22 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшсэн зүйл огт байхгүй. Анх ашиг*******ад орсон цагаас эхлэн тухайн орон сууцад амьдарч байгаа. Үүнийг нотлохоор тухайн үеийн орон сууцны тог, цахилгаан, дулаан бүхий л төлбөрийг төлсөн баримтуудаа хэрэгт хавсаргасан. Г.Ц******* 22 тоот орон сууцны өмчлөгч мөн гээд шүүхэд бие даасан гуравдагч этгээдээр оролцож байгаа. Г.Ц*******г уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 тоот шүүгчийн захирамжийг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж өгсөн. Сая хэргийн материалд байсан эсэхийг нь анзаарсангүй. Тухайн маргаан дээр бид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргаж, 22 тоот орон сууцыг өмчлөх, захиран зарцуулахыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Үндсэн агуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох буюу үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгох биш Г.Ц*******гийн гуравдагч этгээдээр оролцож буй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн маргааныг шийдвэрлэж дуустал энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Г.Ц******* 10 жилийн хугацаанд ипотекийн зээлийг төлсөөр ирсэн байхад гэнэт нэг өдөр хэн нэгэн этгээд Орон сууцыг албадан чөлөөл, би уг байр дээр шүүхийн шийдвэр гаргуулсан гэх тайлбарыг хийн орон сууцаа нэхсэн, уг шүүхийн шийдвэрийг гаргуулахдаа хариуцагчийг оролцуулаагүй зэргэлдээ нэг давхарт амьдарсаар ирсэн нөхцөл байдал бий болсон. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Бад холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал уг маргааныг шийдэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Б******* бүртгэлтэй 2024.01.12№ гэрчилгээний хуулбар, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 2024.02.05№, Н ХК-д М.Б*******оос 300,000 ам. доллар тушаасан тухай Бэлэн мөнгөний орлогын баримт 2012.01.17, нотариатын хөлс 300,000 төгрөг төлсөн баримт, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруу*******ын гэрээ 2008.01.17 огноотой (2008 оны 08 цифрыг 12 гэж гараас зассан), дугааргүй, М.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.24№102/ШЗ2022/09327 захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20№102/ШШ2021/03503 шийдвэр, Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.16№485 магадлал, 2022.05.24№102/ГХ2022/00899 Шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01№210/ШТ2024/00152 тогтоол,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Г.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, гүйцэтгэгч Ю Эйшн Проперти ХХК, захиалагч Г.Ц******* нарын хооронд байгуулагдсан 2016.12.16№ Орон сууц захиалгаар барих тухай гэрээ (уг гэрээ эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар байдлаар хэрэгт авагдсаныг нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад, гэрээний бодит байдал нотолгооны ач холбогдлын талаар талууд маргахгүй гэснийг тодруулав.), К банк болон Г.Ц*******, Б.О нарын хооронд байгуулагдсан 2016.12.28№ЗГ-112 Орон сууц худалдан авах зээлийн гэрээ, П.О ам бүл 4 59-22 тоот хаягт 2017 оны 5 дугаар сараас хойш оршин сууж байгаа гэх ******* дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024.03.05№77 тодорхойлолт, Г.Ц******* эзэмшдэг К банк дахь 2058012859 дугаартай Депозит дансны 2016.12.28-2024.03.05 хугацааны хуулга, Зээлийн дансны хуулга, Тохилог СӨХ-ны 2022.03.11№24/02 тодорхойлолт, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв №5-ын 5092181 кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 2017.01.01-2017.02.28, 2017.02.01-2020.12.31, 2017.01.01-2024.03.05, 2023.04.01-2024.03.05, 2016.01.01-2024.01.26, 2023.04.01-2024.01.26, 2017.01.01-2024.01.26, 2024.01.01-2025.03.20, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.12№183/ШЗ2023/16070 дугаар захирамж, Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан СӨХ, домофон, контор динамик утгатай бэлэн бус төлбөрийн 2024 он 2025 оны 02 дугаар сарын баримт, 2000000005092181 дугаартай хэрэглэгч Оийн цахилгааны төлбөрийн 2017 оны 02 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх баримт,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.14№10-3/308 тоот албан бичиг, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 , гудам 59 байр 22 тоот орон сууцны зориу*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар 19 хуудастай,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч Г.Ц*******д холбогдуулан, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* хотхоны 59 дүгээр байрны орон сууцны барилгын 47,21 м.кв талбай бүхий 2 өрөө 22 тоот орон сууцыг худалдан авч, төлбөрийг 100 хувь төлсөн ба 2016 оны 11 дүгээр сард ашиг*******ад орсон боловч улсын бүртгэлд 2023 оны 12 дугаар сард улсын бүртгэлд бүртгэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ю Эйшн ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн үүргийг Орон сууцны зээлийн гэрээний дагуу биелүүлсэн, уг орон сууцанд анх ашиг*******ад орсноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. ******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* хотхоны Б блок, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 26 тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХК, Б.Б нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03503 дугаар шийдвэр, Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаар магадлалаар шийдвэрлэж, ******* дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, ******* хотхоны Б блок, 22 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* дүүрэг, 13 дугаар хороолол 6 дугаар хороо, ******* хотхоны Б блок, 26 тоот 72 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б*******ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.Бад, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч Н ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.2. Өмчлөх эрх шилжүүлэх тухай Нийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.03№2-171/00085 дугаар албан бичгийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба М.Б*******ыг ******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 59 байр 22 тоот хаягт байршилтай, 47,21 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориу*******тай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дугаар гэрчилгээг олгожээ.
5.3. Хариуцагч Г.Ц******* нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг Ю Эйшн Проперти ХХК-тай байгуулж, ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* хотхоны 12 давхар орон сууцны Б блокийн 5 давхрын 22 тоот, 74,21 м.кв талбайтай 2 өрөө байрыг нийт 103,862,000 төгрөгийн үнийн дүнтэй захиалан бариулахаар тохиролцсон байх ба гэрээний дагуу төлбөрийг төлсөн болох нь К банктай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-112 тоот Орон сууц худалдан авах зээлийн гэрээ, Г.Ц*******гийн эзэмшдэг К банк дахь 2058012859 тоот Депозит дансны 2016.12.28-ын өдрөөс 2024.03.05-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, 2058012858 тоот Зээлийн дансны 2016.12.28-ын өдрөөс 2024.03.05-ны өдрийг хүртэлх хуулга зэргээр тогтоогдож байна.
5.4. Хариуцагч Г.Ц******* дээрх орон сууцанд нөхөр, хоёр хүүхдийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амьдарч байгаа хэмээн Тохилог СӨХ 2022.03.11№24/02 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон бөгөөд хариуцагч ба түүний гэр бүл маргаж буй орон сууцанд амьдарч буй нь тогтоогдсон.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохи************** шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан.
7. Хариуцагч Г.Ц******* нь Ю Эйшн Проперти ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үндсэн дээр орон сууцанд амьдарч буй нь дээр дурдсанаар тогтоогдсон бөгөөд орон сууцыг эзэмшиж буй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, захиалагч Г.Ц*******, гүйцэтгэгч Ю Эйшн Проперти ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний хуулбар нь эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар байх боловч энэхүү гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигч талууд маргахгүй, гэрээний бодит байдал нотолгооны ач холбогдлын талаар талууд маргахгүй хэмээн тайлбарласан тул гэрээ болон зохигчдын тайлбарыг үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
9. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/16070 дугаар захирамжийг нотлох баримтаар гаргаж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүссэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
9.1. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/16070 дугаар захирамжаас үзэхэд, нэхэмжлэгч К банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бад холбогдох 1,3337,248,493.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг оролцуулахаар захирамжилсан байх боловч нэхэмжлэгч М.Б*******ын нэхэмжлэлтэй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэгдэж буй орон сууцтай холбоотой маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 59 байр 22 тоот хаягт байршилтай, 47.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Г.Ц*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч М.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА