2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01473

 

 

 

 

 

 

 

2025 02 17

191/ШШ2025/01473

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах, Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦБ60111500 регистрийн дугаартай, тоотод оршин суух, А******* овогт Д******* О******* холбогдох,

Гэм хорын хохиролд 749,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн №№13000527379 тоот гэрээний даатгуулагч Голомт банк эзэмшлийн тоот байршилтай Ө.Б*******-Э******* гэрт 2023 оны 01-р сарын 29-ний 08:00 цагийн орчим дээд айл болох  тоот айлаас ус алдаж хохирол учирсан тохиолдол болсон бөгөөд даатгуулагчид нийт 749,727.00 (Долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин долоон төгрөг) төгрөгийн хохирол учирсан байна. Даатгуулагчид учирсан 749,727.00 (Долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин Долоон төгрөг) төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...". Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүн болох 749,727 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно. Хариуцагч Д.О******* 749,727 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 349,727 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь Д.О******* холбогдуулан гэм хорын хохиролд 749,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь 749,727 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 349,727 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Мандал даатгал ХК-ийн 749,727 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 349,727 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Д.О******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийн 11,275 төгрөгийг улсын орлогоос, 11,275 төгрөгийг хариуцагч Д.О*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ