Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж,

шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжийн Р.Ч холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот захирамжийн Р.Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б миний бие нь Нийслэлийн засаг даргын 2009 оны захирамжтай Амины орон сууцны 500 м.кв г*******тай байсан. Иргэн Р.Ч нь миний газрын эрхийг өөртөө авах зорилгоор 2007 онд намайг газраа хуулийн дагуу өөрийн эзэмшилд авахаас өмнө, намайг хууран мэхэлж, миний г******* эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээ байгуулж, надтай хамт нотариат орсон үйлдэл байдаг. Үүнээс өмнө Р.Ч дүү н.Б, н.Бгийн нөхөр н.У нар нь мөн миний г******* дээр г******* эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан гаргуулан авч, улмаар Баянзүрх дүүргийн газрын албанаас өмчлөлд оруулан авсан байдаг.

н.Б, н.У нар нь ээлжлэн миний г******* эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, шүүх тухайн үед үнэн мөнийг олж тогтоон, миний г******* эзэмших эрхийг хүчинтэй хэвээр үлдээж байсан.

Ийн удаа дараагийн шүүхийн шийдвэрээр миний нэгж талбарын дугаар бүхий г******* эзэмших эрх нь хүчинтэй хэвээр болохыг тогтоож байсан бөгөөд сүүлд 2009 оны шүүхийн шийдвэрээр мөн тухайн г******* нь миний хууль ёсны эзэмшлийн г******* мөн болохыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байсаар байтал 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ч миний г******* дээр г******* эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамж гаргасан нь хууль бус захирамж болсон.

Гэтэл тус хууль бус захирамжаа үндэслэн, өмнө 2009 онд гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот захирамжаар Ч тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн засаг даргын захирамж нь хууль бус юм.

Ч болон Б миний хооронд 2007 онд байгуулагдсан г******* эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйлдэл нь Ч дүү гэх Б бидний шүүхийн журмаар эвлэрсэн гэрээний дагуу гарсан шүүхийн захирамжаар гарснаар хүчингүй болсон гэдгийг газрын албанаас Ч удаа дараа сануулсаар байтал Ч нь ямар байдлаар хэрхэн яаж, г******* эзэмших эрх гэрчилгээ гаргуулсан болохыг би газрын албанаас лавлахад Баянзүрх дүүргийн газрын албанд ажиллаж байсан Б гэх газрын албаны мэргэжилтэн хууль бусаар гэрчилгээ гаргаж өгсөн болохоо хүлээн зөвшөөрч, үүнээс болж уурлан, газрын мэдээллийн санд байсан миний газрын кадастрын зургийг бүгдийг нь устгасан.

Б нь өмнө нь мөн хууль бусаар Ч холбоо бүхий Б, У нарын нэр дээр хууль бусаар миний газрыг давхардуулан олгож байсан мэргэжилтэн юм.

Би 2009 онд нэгэнт өөрийн эзэмшлийн газраа хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр авч үлдсэн учраас 2014 онд хуулийн дагуу өөрийн эзэмшлийн газраа Нийслэлийн газрын албанаас эзэмших эрхийн гэрчилгээгээ авч байсан.

Гэтэл миний эзэмшлийн г******* дээр 2019 онд Ч нэр дээр дээр дурдсанчлан давхардуулан олгож хууль зөрчсөн байх тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот захирамжийн Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандаж байгаа болно.

Р.Ч нь Баянзүрх дүүргийн миний эзэмшлийн газрын эргэн тойронд олон г******* авч, ах дүү нараараа нийлэн барилга барьж, бизнес эрхэлдэг байсныг нь би хожим мэдсэн. Р.Ч миний газрыг авахын тулд байр орон сууц удаа дараа санал болгож байсан. Тэгж байгаад 2018 оноос гэнэт таг чимээгүй байж байгаад 2019 онд миний г*******т өөрийн нэр дээр г******* эзэмших эрхийг хууль бусаар авсан байсан юм.

Тиймээс 2010 оны 04 сарын 09-ний өдрийн Нийслэлийн засаг даргын ******* дугаартай захирамжийн Р.Ч холбогдох хэсэг, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн Нийслэлийн засаг даргын тоот захирамжийн Р.Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: 2014 онд Нийслэлд шинэ гэрчилгээг сольчихсон гэж байсан. Гэтэл 2019 онд чиний гэрчилгээ хэрэггүй болсон гэж өөрөө хэлсэн. 2019 онд Италиас ирээд гэрчилгээгээ бариад очиход Нийслэлийн н.Б гэх ажилтан таны сейфэнд ийм гэрчилгээ байгаа гэдгийг хэн мэдэх юм бэ газрын гэрчилгээ Р.Ч гэх хүний нэр дээр гарсан гэж хэлж байсан. Өмнө нь Р.Ч миний араар газрын алба дээр очоод өөр үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан. Газрын албанаас таны эрхийг шилжүүлэх гээд яваад байна гэж мэдэгдэж байсан. Р.Ч газрын алба дээр очсон юм уу гэхээр үгүй гэдэг байсан. Газрын албанаас таныг байхгүй байх үед нэр нь шилжиж магадгүй юм байна. Иймд кадастрын зураг дээр маргаантай г******* гэж тэмдэглэгээ хийе гэж хэлсэн бөгөөд маргаантай г******* гэсэн тэмдэглэгээ хийсэн тохиолдолд газрын эрх шилжихгүй гэж тайлбарласан. 2019 он өөрийн гэрчилгээгээ бариад очиход Р.Ч давхар эрх олгосон байсан. н.Б гэх хүн уурлаад маргаантай гэх тэмдэглэгээг миний нүдэн дээр устгаад яам дээр очиж энэ асуудлыг шийдээрэй гэж хэлсэн. 2009 оны захирамжийг үндэслээд 2014 онд олгосон гэрчилгээ байдаг. 2009 онд үнэт цаас байхгүй гэх үндэслэлээр гэрчилгээ олгоогүй байсан юм.

Газрын албаны н.Ж гэх хүн таны газрын эрхийг шилжүүлж авах гээд яваад байна. Та газрын эрхээ шилжүүлсэн юм уу? гэж асуухаар нь үгүй би газрын эрхээ шилжүүлээгүй гэж хэлээд очсон. Тэгтэл хуралдаад энэ хүн дахин хүний газрыг булааж авах гэж байна гээд кадастр дээр нь маргаантай г******* гэсэн дардас тавьсан учраас газрын эрх шилжихгүй юм байна гэж ойлгосон. Үүнээс хойш Р.Ч газрын эрхийг шилжүүлж авна гээд надтай уулзаад явж байсан.

Р.Ч 35,000,000 төгрөгөөр г******* худалдаж авах гэрээ хийсэн. Тухайн үед 35,000,000 төгрөгөөр газраа зарсан төгс гэрээ байсан бол 2007, 2008 оны гарын маргаанд орох шаардлагагүй байсан. Р.Ч таны г*******тай холбоотой маргаан гарсан энэ маргаанаа шийд гэж хэлсэн. Би мөнгө нэмж авах ёстой байсан тул газраа хамгаалахын тулд маргасан.

Р.Ч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 2 г*******тай. Манай хашаан дээр тоног төхөөрөмжөө оруулж байхад урд талд нь өндөр барилга баригдсан. Би дараа нь ажиглаад байхад миний газрын хэмжээ 500 м.кв хэвээрээ байхад нөгөө г******* нь 248 м.кв, 348 м.кв, 400 м.кв гээд өөрчлөгдөөд байдаг нь 2 газрыг холиод байдаг гэж үзэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ч хувьд анх 2006 онд Нийслэлийн Засаг даргын ******* тоот захирамжаар маргаан бүхий г******* буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороонд байрлах 500 м.кв талбай бүхий амины орон сууцын зориулалттай газрыг эзэмших эрхтэйгээр авч байсан. Улмаар 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Р.Ч газрын эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг.

2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамж байдаг. Газрын эрх шилжүүлэх болсон шалтгаан нь Б.Б Р.Ч мөнгө зээлсэн байсан тул газрын эрхийг шилжүүлэхээр тохирсон байдаг. Тухайн зээлсэн мөнгө дээр дахин мөнгө нэмж төлөхөөр тохиролцоод Б.Б нь Р.Ч хүүтэй хамт хэд хэдэн удаа байр үзсэн байдаг. Тэгтэл зээлсэн мөнгөнөөс гадна гэж тохирсон зүйл нь хэрэгжихгүй байсан тул Б.Б нь Нийслэлийн газрын албанд Р.Ч гэх хүнд газрын эрх шилжүүлэх үйл ажиллагааг битгий хийгээрэй гэж мэдэгдэж байсан. Б.Б Р.Ч нар гэрээ хийсний дараа газрын алба дээр өргөдөл гаргаж байхад нь Б.Б, Т.Б нарын хооронд газрын давхцалтай холбоотой шүүхийн маргаан үүссэн байдаг.

Маргаан бүхий газрын зэрэгцээ орших г******* байгаа. Улмаар энэ хүмүүс хооронд шүүхийн маргаан үүссэн. Шүүхийн маргаан үүсэж байх явцад газрын албанаас газрын давхцалтай холбоотой асуудал үүсээд шүүхэд маргаж байгаа учир газрын эрх шилжүүлэх асуудал яригдахгүй гэх хариу өгсөн.

1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал дээр бүртгэлийн хяналтын карт гэж байгаа. Баянзүрх дүүргийн газрын албанаас Р.Ч холбогдож гаргасан таны нэр дээр тухайн газрын эрх шилжих боломжгүй байна гэдэг хариу нь 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал дээр байгаа. Хариуцагчаас гаргаж өгсөн бүртгэлийн хяналтын карт гэх баримт дээр Баянзүрх дүүрэг г******* эзэмших эрх шилжүүлэх эд хөрөнгийн маргаантай тул эрх шилжүүлэхгүй түдгэлзүүлж өгнө үү гэх Б.Б гомдол байгаа. Гомдлын хүлээж аваад холбогдох ажилтан руу нь шилжүүллээ гэдэг бүртгэлийн хяналтын маягт байгаа. Б.Б зүгээс Р.Ч байгуулсан 2007 оны гэрээнээсээ татгалзаж байгаа буюу газраа шилжүүлэхгүй гэдэг хүсэл зоригоо газрын албанд илэрхийлсэн байдаг.

Архивын бүртгэлийн огноо нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэж тамган дээр бичсэн байдаг. Тэр огноо бол Б.Б гомдлын огноо биш гэж бодож байна. 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал дээр Баянзүрх дүүргийн Газрын албанаас Р.Ч хариу өгсөн байдаг. Үүн дээр дугаар албан бичгээр хариу өгсөн гээд бичсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулсан гэрээ алдаатай, засвартай учир Р.Ч Б.Б газрыг шилжүүлэхгүй гэсэн байдаг.

Б.Б хувьд Т.Бтай холбоотой газрын маргаан нь Б.Б хувьд Т.Бгийн г******* руу орсон зүйл байхгүй газрын давхцал байхгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б газрыг олгох ёстой гэж шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тоот захирамжаар иргэн Б.Б шүүхийн шийдвэрийн дагуу газрыг олгох захирамж гарсан. Уг захирамжийн хавсралтад байгаа захирамжийн үндэслэл хэсэг дээр шүүрхийн шийдвэрийн дагуу гэсэн байдаг.

2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу Б.Б г******* олгосноос хойш 1 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжаар Р.Ч 2007 оны гэрээг үндэслээд Б.Б Р.Ч руу газрын эрх шилжүүлсэн гэрчилгээ олгосон байгаа юм. Гэтэл өмнө нь Б.Б Р.Ч байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаа. Бидний хооронд тохиролцоо байхгүй болсон тул газрын эрхийг битгий шилжүүлээрэй гэх өргөдөл гаргасан байсан. Газрын алба уг хүсэлтийг хүлээж аваад Р.Ч руу шилжүүлэхгүй гэх хариу өгсөн ч 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газрыг шилжүүлсэн байдаг.

2007 оны газрын эрх шилжүүлэх тухай гэрээ дээр юуг шилжүүлэх тухай тохиролцоо байгаа. Тухайн тохиролцоо дээр 2006 оны гэрчилгээний дугаар байдаг. 2007 оны гэрээн дээр ******* гэдэг гэрчилгээний дугаар байгаа. Энэ гэрчилгээтэй газрыг шилжүүлье гэсэн байдаг. Гэтэл 2009 онд гэрчилгээ нь хүчингүй болсон. Иймд өөр захирамжаар өөр гэрчилгээ олгогдож байгаа. Гэтэл 2010 онд хүчингүй болсон гэрчилгээг үндэслээд Р.Ч г******* олгосон байгаа юм.

Б.Б хувьд Нийслэлийн Засаг даргаас шүүгчийн захирамжийн дагуу газрын гэрчилгээ авъя гэсэн боловч тухайн үед Газрын алба дээр үнэт цаас байхгүй гэх шалтгаанаар Р.Ч гэрчилгээ олгохгүй явсаар 2019 онд захирамжийг үндэслээд гэрчилгээ авах эрх олгосон байдаг. Б.Б нь Р.Ч гэрчилгээ олгох тухай захирамж гарсан тухай мэдээгүй.

Тухайн үед 2014 он хүртэл газрыг чинь би аван би чамд байр авч өгнө гэсэн байдаг. Б.Б нь Р.Ч гэрчилгээ олгох тухай захирамж гарсан тухай мэдээгүй байхад нь Нийслэлийн Засаг дарга буюу тухайн үеийн Э.Бат-Үүл засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дугаар захирамжаар Р.Ч олгосон хэсгийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 2010 оны захирамж нь Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгосон байгаа юм. Шалтгаан нь хүчингүй болсон гэрчилгээг үндэслээд Р.Ч гэрчилгээ олгосон байна. Энэ нь хууль зөрчиж байгаа учир төрийн захиргааны байгууллага өөрийн гаргасан алдааг засаад Р.Ч олгосон хэсгийг хүчингүй болгосон. 2014 оны дугаар захирамжаар 2010 оны ******* дугаар захирамжийн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Б.Б эрх сэргэж байна гэсэн үг. 1 г******* дээр 2 эрхийн гэрчилгээ байсныг нэгийг нь хүчингүй болгож байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 2009 оны Б.Б олгосон эрхийн захирамж хүчинтэй үлдсэн байгаа юм.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тоот захирамжийн агуулга нь г******* эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөгдөх. Гэхдээ Р.Чацад г******* эзэмших эрхийг олгож байгаа юм шиг дахин гэрчилгээ олгосон.

Захиргааны ерөнхий хууль хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль бол 2015 оноос эхлэн мөрдөгдсөн. 2014 он гэдэг бол өмнөх мөрдөгдөж байсан хууль яригдана. Иймд сонсох ажиллагааны асуудал байгаа эсэх тухай зүйл яригдана. Гуравдагч этгээд 2015 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны асуудлыг 2014 онд Нийслэлийн Засаг дарга хийх ёстой мэтээр тайлбарладаг. Гэтэл 2014 оны Э.Бат-Үүл Засаг даргын захирамж дээр Р.Ч мэдэгдээрэй гэсэн заалт байдаг. Р.Ч эрх хүчингүй болсон тохиолдолд газрын төлбөрийг төлөх үед газрын эрх хүчингүй болсон тухай үйл баримтыг газрын алба мэдэгдэх боломжит байсан. Гэтэл үүнийг 2019 он хүртэл яагаад мэдэгдээгүй асуудал яригдана.

Хамгийн анх 2010 оны захирамжийн талаар мэдээд гомдол гаргахад 2019 оны асуудал байна гэх үндэслэлээр буцаасан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2010 оны захирамж болон 2019 оны захирамжийг хүчингүй болгоё гэсэн байдаг. Үүнээс үзвэл 2010 онд Б.Б эрх олгогдсон захирамж 2014 онд хүчингүй болсон. 2014 онд хүчингүй болсон захирамжийг үндэслээд 2019 онд Р.Ч хүсэлтийн дагуу хаяг, байршил, хэмжээ, зориулалт өөрчлөх тухай агуулгын хүрээнд захирамж гаргаж 2019 онд дахин Ч.Ч г******* олгоод байгаа үйл баримт нь хууль зөрчиж байна. Маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхтэй Р.Б хувьд 2009 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон эрхийн хүрээнд 2014 оны газрын эрх олгосон гэрчилгээний дагуу тухайн газрыг эзэмших, ашиглах эрх Б.Б байгаа. Г******* эзэмших эрх нь Б.Б байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс 2019 онд Газрын тухай хуулийг зөрчиж газрыг давхардуулан дахин Р.Ч гэх хүнд г******* эзэмших эрх олгосон үйл баримт хууль зөрчиж байна.

Б.Б хуулийн дагуу маргаж байхад Нийслэл Р.Ч гэх хүний ашиг сонирхлын хүрээнд тухай бүрд нь захирамж гаргасан байгаа юм. Гуравдагчийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь 2014 онд 2010 оны захирамжийг хүчингүй болгосон захирамж байгаа. Тэгэхдээ бидний гаргасан 2019 оны шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал яагаад байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ? Б.Б нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүх үйл явдлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр маргаж байхад Нийслэл байр сууриа тодорхойлж тайлбараа өгнө үү, байр сууриа илэрхийлнэ үү гэсээр 3 жил болж байна.

Бүртгэл хяналтын карт дээрээс үзвэл хамгийн анх 2022 онд манай г******* дээр хүн зөвшөөрөлгүй барилга бариад байна. Би гэрчилгээтэй ч гэсэн ашиглагдаж чадахгүй байна гэх гомдол гаргахад Газрын албанаас 2022 оны 04 дүгээр сард 2010 оны захирамжаар Р.Ч г******* олгосон байна гэх хариу өгсөн. Энэ үед л Р.Ч гэх хүн газрын гэрчилгээг авсан гэдгийг ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:Иргэн Б.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтын 500 м.кв газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Р.Ч харилцан тохиролцож г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан хууль журмын дагуу эрх шилжүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар талбайн хэмжээ 428 м.кв болж өөрчлөгдөн 15 жилийн хугацаагаар г******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дугаар захирамж нь Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны дугаар тушаалаар батлагдсан "Г******* эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын дагуу хоёр талын харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан гэрээ, хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн.

Иймд нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул иргэн Б.Б гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хоорондын харилцан тохиролцсон гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын уг маргаан бүхий захирамжийг гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны тоот захирамж нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны дугаар тушаалаар батлагдсан г******* эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу 2 талын харилцан тохиролцсон нотариатаар батлуулсан гэрээ, хүсэлтийг үндэслэн шийдвэрлэж маргаан бүхий захирамжийг тус тус гаргасан байдаг. Иймд хариу тайлбарын үндэслэлээ дэмжиж байна. 2007 оны 05 сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр эвлэрсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. 2007 онд гэрээ хийсний дагуу 2019 оны захирамжийг үндэслэж гаргасан байгаа. 2019 оны захирамжийн Г******* эзэмших, ашиглах эрхийн сунгах, талбайн хэмжээн зориулалт, байршлыг өөрчлөх гэх нэртэй байгаа. Хавсралтаар 2010 оны ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосон гэж бичсэн байна. Иймд 2019 оны захирамж нь бүртгэгдээгүй орхигдсон гэж харж болно. Тийм учраас 2019 онд г******* эзэмших эрхийн хугацаа сунгагдсан захирамж гарсан нөхцөл байдал харагдаж байна. Тухайн үед захирамж гаргасан хүнээс нь тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нотлох баримт нь хангалтгүй байна гэж үзэж байна. Г******* зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2014 оны захирамж гаргасан эсэх, 2019 онд хөрвүүлсэн э гэх мэт баримтууд ирээгүй байна. Өмнөх 1, 2 дугаар хавтаст хэрэгт ирж байсан баримтуудыг дахин явуулаад байсан. Тийм учраас тухайн үед захирамж гаргаж байсан хуулийн мэргэжилтнээс нь тодруулах шаардлагатай гэж үзэж байна. гэжээ.

Гуравдагч этгээд Р.Ч шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагадаа: Иргэн Р.Ч миний бие иргэн Б.Б 2007 оны 09 сарын 13-ны өдөр Г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Б.Б нэр дээрх Баянзүрх дүүрэг, 2-р хороонд байрлалтай нэгж талбарын дугаар бүхий газрыг 35,000,000.00 (Гучин таван сая) төгрөгөөр худалдаж авч, г******* эзэмших эрхийг шилжүүлж авахаар болсон. Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар Захирамжаар г******* эзэмших эрхийг Б.Б надад шилжүүлсэн байна. Бодит байдал дээр бол бид тус газрын эзэмшлийг 2007 онд шилжүүлэн авч, түүнээс хойш тус газрыг ашиглаж, эзэмшиж ирсэн. Ийнхүү миний бие тус хугацаанд хууль болон гэрээнд заасны дагуу газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн дугаар Захирамжаар миний г******* эзэмших эрхийн дугаартай Захирамжаар (Цаашид "Маргаан бүхий захиргааны акт" эсвэл 06 сарын 20-ны өдрийн "Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай" Захирамж гэх) г******* эзэмших эрхийг надад шилжүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар Захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тус газрыг "Б.Б иргэн Р.Ч нэр шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн тул" гэх үндэслэлээр хүчингүй болгосон аж. Нийслэлийн Засаг даргын тус Захирамж нь дараах байдлаар хууль бус болсон гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэж долоон төрлийн үндэслэлийг хуульчилсан байна. Эдгээр зөрчлүүдийн альд нь ч хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн шилжүүлсэн гэх үндэслэл байхгүй атал Нийслэлийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр миний г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Захирамж гаргасан байна. Миний г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байгаагүй.

2. Дээрх маргаан бүхий Захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 болон 29.3 дахь заалтыг үндэслэл болгосон. Гэтэл тус хуулийн заалт нь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн Захирамж гаргах, Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгох асуудлыг зохицуулсан заалт байна. Харин иргэний Г******* эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг зохицуулсан заалт биш юм. Иймд хуулийн дээрх заалтуудыг үндэслэж миний г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар Захирамж гаргасан хууль бус юм.

3. Захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 болон 38.3 дахь заалт нь Эрхийн гэрчилгээг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан буюу г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт биш юм. Үүнээс үзвэл Нийслэлийн Засаг дарга нь Р.Ч надад г******* эзэмших эрх олгосон Захирамжийг хүчингүй болгохдоо хуульд үндэслээгүй, хууль бус захиргааны акт гаргасан байна.

4. Нийслэлийн Засаг даргын Захирамжид "Б.Б иргэн Р.Ч нэр шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн тул" гэх үндэслэл заасан байна. Гэвч би Б.Б г******* эзэмших эрх шилжүүлж авах үедээ түүний г******* эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан. Иймд "хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэж г******* шилжүүлсэн" гэх нөхцөл байдал байгаагүй. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар Захирамжийг Дээрх үндэслэлээр хууль бус гэж буруутгах, хүчингүй болгох үндэслэл байгаагүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаартай Захирамжаар г******* эзэмших эрх надад шилжсэн. Үүнээс өмнө болон тус Захирамж гарснаас хойш ч бид газрыг ашиглаж, эзэмшсээр ирсэн. Харин Б.Б нь газрыг ашиглаж байгаагүй бөгөөд газрыг чөлөөлөх талаар ямар нэгэн гомдол, шаардлагыг бидэнд болон төрийн эрх бүхий байгууллага, шүүхэд гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Б нь өөрийн хүсэл зориг, сонирхлын үндсэн дээр г******* эзэмших эрхээ надад худалдаж, шилжүүлсэн. Иймд түүний г******* эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэх үндэслэлгүй билээ. Харин тэрээр намайг газрын төлбөрөө дутуу төлсөн гэж үзэж байгаа бол иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх асуудал билээ. Бид газрыг 35 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тус төлбөрөө бүрэн төлж, энэ талаар баримт үйлдсэн. Харин иргэн Б. Б хэлж байгаа шиг "100,000,000.00 сая төгрөгөөр худалдахаар тохирсон, 70,000,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй" гэх нөхцөл байдал байхгүй юм. Хэрэв тийм байсан бол 35 сая төгрөг хүлээж авсан баримт дээр төлбөрийн үлдэгдлийн талаар бичих байсан билээ.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж заасан. Иймд Нийслэлийн Засаг дарга г******* эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол тухайн г******* эзэмших эрхийг хүчингүй болгох Захирамж гаргах байсан. Гэвч г******* эзэмших эрхийг надад шилжүүлсэн Захирамжийг хүчингүй болгосон байна. Мөн надад г******* эзэмших эрхийг шилжүүлсэн Захирамжийг хүчингүй болгох гэж байгаа тухай огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй, ийм Захирамж гарсан тухай нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй байна. 2019 онд миний г******* эзэмших эрхийг сунгаж олгохдоо ч дээрх Захирамжийг надад мэдэгдэж байгаагүй. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг огт баримтлаагүй, зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 20-ны өдрийн дугаар Захирамж нь хуульд үндэслэж гараагүй, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан журмын дагуу гараагүй хууль бус захиргааны акт байна.

ІІ. МАРГААН БҮХИЙ ЗАХИРГААНЫ АКТЫН УЛМААС МИНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ ХӨНДӨГДӨЖ БУЙ ТУХАЙ:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасны дагуу миний бие хууль ёсоор газрын гэрчилгээг гаргуулж, газраа эзэмшиж, ашиглаж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Захирамжийн улмаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар Захирамжийн надад холбогдох хэсэг хүчингүй болж улмаар миний г******* эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох, г******* эзэмших эрхгүй гэж үзэх бодит нөхцөл байдал тулгараад байна. Тухайлбал, намайг газрыг хууль бусаар ашиглаж байгаа гэж үзэх, 2019 онд г******* эзэмших эрхээ сунгуулахдаа хууль бусаар сунгуулсан гэж үзэх нөхцөл байдал бий болоод байна Захирамжийг хүчингүй болгосон байх тул миний г******* эзэмших, ашиглах эрхийг хендж байгаа болно. Иймд би өөрийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй г******* эзэмших, ашиглах эрхээ хамгаалуулахаар ийнхүү Бие даасан шаардлага гаргав.

III. УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ:

Газрын тухай хуулийн 40.3-т "Эрхийн гэрчилгээ эзэмшигч... этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл... шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр. үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, г******* эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж тус тус заасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол ... шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу ийнхүү шууд шүүхэд хандаж буй болно.

IV. ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦААНЫ ТУХАЙ:

Иргэн Р.Ч намайг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 сарын 04-ны өдрийн дугаар Захирамжаар захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Би 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан баримтад гарын үсэг зурсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г******* зохион байгуулалтын албаны 2023 оны 01 сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 20-ны өдрийн дугаар Захирамжийг хуулбарлан ирүүлсэн байна. Би тус Захирамжтай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан танилцлаа.

Миний бие хууль, эрх зүйн мэдлэггүй тул хэргийн баримтуудтай танилцах талаар мэдээгүй, хэргийн баримттай танилцаж байгаагүй. Мөн шүүх хурал зарлагдсан ч хуралдахгүйгээр хойшилж байсан, би өөрөө шүүхэд тэр бүр очоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчид очиж байсан зэрэг нөхцөл байдлын улмаас хавтаст хэрэгтэй танилцаагүй байсан. Засаг даргын тус Захирамжийг надад урьд нь ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй. Тухайлбал, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч нь надаас 2014 оны Захирамжтай танилцаж байсан эсэхийг асуухад би "Энэ захирамжийг би мэдэхгүй" гэж хэлж байсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 42 дахь талд буй хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Би үүнээс хойш ч тус Захирамжтай танилцаж байгаагүй.

Би 2023 оны 08 сарын 22-ны өдөр А.Б******* өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд өгсөн. Өмгөөлөгч А.Б******* нь хэргийн баримттай танилцах замаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны Захирамжийг олж мэдсэн байна. Үүний дараа өмгөөлөгч А.Б******* нь надад болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ бид хоёрт 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэж, Захирамжийг танилцуулсан. Би үүгээр анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны Захирамжийг олж мэдлээ. Үүнээс хойш хуульд заасан хугацаанд багтаан ийнхүү тус Захирамжийг хүчингүй болгуулахаар Бие даасан шаардлага гаргаж байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн тухай: Энэхүү бие даасан шаардлагын дагуу явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний өмгөөлөгчөөр А.Б******* өмгөөлөгч ажиллах болно. Тэрээр хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах юм. Өмнө түүнийг өмгөөлөгчөөр оролцуулах Хүсэлт өгсөн тул дахин өгсөнгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 20-ны өдрийн дугаар "Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай" Захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч гуравдагч этгээд Р.Ч бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны Э.Бат-Үүл Засаг даргын захирамж байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Р.Ч олгосон 2010 оны захирамжийг хүчингүй болгож байгаа асуудал юм. Газрын албан газрын эрх шинээр олгож байгаа тохиолдолд хуулийн зохицуулалтын хувьд нэг этгээдэд олгогдсон газрыг нөгөө этгээд рүү шилжүүлж байгаа процессыг зохицуулсан хуулийн зохицуулалт байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3д заасан зохицуулалт газрын эрх шилжүүлэх буюу Б.Б Р.Ч руу г******* шилжих процесстой холбоотой хуулийн зохицуулалт. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газрын эрх шилжүүлэх гэж байгаа тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалтын заасан байдаг. Үүнд газрын гэрчилгээ, хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдөл, нотариатаар батлуулсан гэрээ гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д хүсэл зоригоо илэрхийлээд газрын эрх шилжүүлж байгаа өргөдлийг хүлээж аваад газрын алба юуг шалгах вэ гэдэг жагсаалтыг заасан байдаг. 38 дугаар зүйлийн 38.3.2-т шилжүүлэх гэж байгаа гэрчилгээ хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг шалгах хуулийн заалт байгаа. 2010 онд Б.Б гэх хүний г******* Р.Ч руу шилжих үед Р.Ч хувьд газрын албанд бүрдүүлээд өгчихсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж тайлбарлаж байгаа нотариатаар батлуулсан гэрээ гэх 2007 оны гэрээн дээр тусгагдчихсан. ******* тоот гэрчилгээ нь Р.Ч гэрчилгээ олгох 2010 онд хүчингүй болсон. Тэгэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан хэсэг хангагдахгүй байна. 38 дугаар зүйлийн 38.3-д заасан хэсэг хангагдаагүй байгаа учир 2014 онд тухайн үед байсан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувьд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслээд төрийн захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан буруутай үйл ажиллагааг хүчингүй болгож байгаа процесс юм. Яагаад буруутгаад байгааг ойлгохгүй байна. 2010 онд Б.Б Р.Ч руу газрын эрх шилжүүлэх процесс нь хууль зөрчиж байна. Газрын эрх шилжүүлэх үндэслэл болж байгаа гэрээ нь 1 дүгээрт гэрээний нэг тал нь би энэ гэрээнээс татгалзаж байгаа шүү гэдэг хүсэл зоригоо газрын албанд илэрхийлсээр байгаа. Газрын алба хүсэлтийг нь хүлээж аваад та 2-ын хооронд маргаантай байгаа учир газрын эрхийг шилжүүлэхгүй гэж Б.Б болон Р.Ч мэдэгдсэн байж яагаад Р.Ч гэх хүнд газрын эрх олгосон байгаа юм. Энэ бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасан процесс ажиллагааг зөрчиж байна. Газрын эрх шилжүүлэх, газрын эзэмших эрх, шинээр олгох, ашиглах эрх олгох тухай журам дээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасан байгаа. Э.Бат-Үүл Засаг дарга 2014 онд Р.Ч олгосон газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-ыг болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг барьсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-ыг яагаад зөрчсөн гэж үзэж байгаа вэ гэвэл 2010 онд Б.Б Р.Ч руу г******* шилжүүлэхдээ шилжүүлэх гэж байгаа гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг Газрын алба шалгах үүрэг нь 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасан байдаг. Гэтэл 2010 онд Б.Б Р.Ч руу шилжүүлэх процесс хийгдэх үеийн 2006 оны гэрчилгээ 2009 онд Б.Б шинээр г******* олгогдоод хүчингүй болчихсон.

Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсан. Бие даасан шаардлага дээр сонсох ажиллагаатай холбоотой шаардлага байгаа. Үүнийг шүүгч хууль хэрэглээний хувьд тайлбарлах байх. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие дассан шаардлагыг дэмжихгүй байна. Өөрийн үндсэн шаардлагаа дамжиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц гуравдагч этгээд Р.Ч бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: дугаар захирамжийг орхигдуулсан байж болзошгүй гэж үзэж байна. 2010 оны захирамж, 2014 оны захирамж, 2019 оны тус тус захирамжууд байгаа. 2010 оны захирамж нь 2014 оны захирамжаар Р.Ч г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2007 онд байгуулсан гэрээний дагуу 2019 онд Р.Ч дахин гэрчилгээ олгоод шийдвэрлэсэн. Энэ хооронд 2019 оны захирамж гарсан байдаг. Тухайн үед программ хангамж гарч байсантай холбоотойгоор мэдээгүй орхигдуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас үзэхэд тус 2014 оны захирамжийг хэзээ гардуулсан тухай нотлох баримт нь хэрэгт авагдаагүй. Үүнийг архиваас шүүлгэж үзмээр байна. Г******* зохион байгуулалтын албанаас холбогдох баримтуудыг шүүхээс шаардсан ч гэсэн тоот захирамжийн хавсралт болон ******* дугаар захирамжийн хавсралтийн дахин явуулаад байгаа. Хэргийн материалаас бүрэн тодорхойлох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал тухайн захирамжийг 2019 онд мэдсэн. 2022 онд буюу хугацаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн газрыг Б.Б эзэмшиж байгаа гэж маргаж байгаа боловч тухайн г******* дээр барилгын үйл ажиллагаа явагдаад эхэлчихсэн байхад нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөд явсан байгаа юм. Үүнийг ямар өнцгөөр дүгнэж байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн [1] дүгээр захирамжийн иргэн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тухайд:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдаанд татгалзсан тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гуравдагч этгээд Р.Ч нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай 524 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар[2] Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 500 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Б эзэмшүүлсэн байх ба Б.Б ******* тоот г******* эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгосон байна.

2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Р.Ч нарын хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 500 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд гэрчилгээний дугаар ******* гэж бичигдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр захирамжаар Б.Б маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь уг 2009 оны дүгээр захирамж, *******[4] дугаар болон *******[5] дүгээр г******* эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжаар[6] маргаан бүхий г******* болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 500 м.кв хэмжээтэй газрыг Б.Б Р.Ч эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дүгээр захирамжаар амины орон сууцны зориулалттай 500 м.кв газрыг Б.Б иргэн Р.Ч нэр шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн нэр шилжүүлсэн байх тул гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дүгээр захирамжийн Р.Ч холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг Р.Ч 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Дээрх Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийг гаргахдаа Р.Ч маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дүгээр захирамжийг үндэслэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийн холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь:

  • Газрын албаны ажилтан М.Д*******, Э.Э******* нарын гарын үсэг бүхий иргэн Р.Ч хаягласан албан бичиг[7],
  • 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ[8], уг гэрээнд 2006 оны г******* эзэмших эрхийн гэрчилгээний дугаар бичигдсэн.

Зүй нь хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр захирамжийн дагуу олгогдсон г******* эзэмших эрхийн гэрчилгээг, тус гэрчилгээний дугаарыг үндэслэж, мөн тус 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр захирамжийн дагуу олгогдсон г******* эзэмших эрхийн гэрчилгээний дугаар бичигдсэн г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үндэслэх ёстой байжээ.

  • Б.Б тухайн үед Нийслэлийн газрын албанд гаргаж байсан хүсэлт[9],
  • Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;, 38.3-д Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба г******* эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;, 38.3.2-д шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;, 38.3.3-д эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-38.3.3-д тодорхой заасан энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэсэн үндэслэлүүдийг шалгалгүйгээр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтууд болон мөн тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, г******* эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Г******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр захирамжаар Б.Б надад маргаан бүхий газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон тул Р.Ч уг г******* эзэмших боломжгүй гэсэн ойлголттой байж байтал Б.Б надад мэдэгдэлгүйгээр 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэтэл дээрх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосон байтал Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар Р.Ч г******* эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийг гаргахдаа 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжийн үйлчлэлийг хэрхэхийг шийдвэрлээгүй нь буруу ба энэ нь уг захиргааны акт алдаатай болохыг харуулж байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжийг гаргах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан учир сонсох, мэдэгдэх ажиллагааг хийх үндэслэлгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

Учир нь Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Р.Ч нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай 524 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна.

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжаар 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй талаар дээр тодорхой дүгнэсэн тул энд дахин дүгнэх шаардлагагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 524 дүгээр захирамжийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Гуравдагч этгээдүүд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4, .5-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд нарыг болон түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Тодруулбал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б******* нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхийн хуралдаан давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан ба уг хүсэлтдээ давж заалдах шатны шүүх хуралдаан тус Б.Б нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан товлогдсоноос хойш товлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч бичсэн.

Иймд Б.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 3 жил гаруй хугацаагаар хэтэрсэн, хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс эрх, үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдаанд оролцох боломжоор шүүх хангасаар ирсэн тул гуравдагч этгээдүүд болон түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн иргэн Равдандоржийн Ч холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Р.Ч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Б татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгож, гуравдагч этгээд Р.Ч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 125-126 хуудас

[2] 4 дүгээр хавтас 69-70 хуудас

[3] 1 дүгээр хавтас 165 хуудас

[4] 1 дүгээр хавтас 162 хуудас

[5] 1 дүгээр хавтас 14 хуудас

[6] 1 дүгээр хавтас 123-124 хуудас

[7] 1 дүгээр хавтас 76 хуудас

[8] 1 дүгээр хавтас 120 хуудас

[9] 1 дүгээр хавтас 77 хуудас