| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/01521/И |
| Дугаар | 191/ШШ2025/02588 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/02588
2025 03 27 191/ШШ2025/02588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***байрлах, Нийгмийн даатгалын ерөнхий газар /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Ө******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө************** ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай.
Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Өр барагдуулах тасаг (тухайн үеийн) нь аж ахуйн нэгж, байгууллагын хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгийн бүтээгдэхүүн гаргуулах, авсан эд зүйлсийг худалдан борлуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх зорилготой үйл ажиллагааг явуулдаг Бизнес зуучлалын албатай байсан.
Ө************** ХХК нь Бизнес зуучлалын албанаас үнийг эргэн төлөх нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн авсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул Ө************** ХХК-ийн 111,765,000 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийн өрийг данс тооцоонд авлагаар бүртгэсэн.
Үндэсний аудитын газраас нийгмийн даатгалын сангийн авлага нь даатгуулагч, тэтгэвэр авагчдад олгох тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр тул нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авах талаар зөвлөмж, албан шаардлага ирүүлсэн.
Ө************** ХХК-ийн 111,765,000 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийн өр нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдэн өнөөдрийг хүртэл байсаар байна.
Иймд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгох санхүүжилтийн мөнгийг нийгмийн даатгалын санд төлүүлэх, нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайланд тусгагдсан авлагыг барагдуулах шаардлагатай тул Ө************** ХХК-иас 111,765,000 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/Ш32025/04248 дугаар бүхий захирамжаар Ө************** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 265 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, магадлагаагаар тогтоогдож байх тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд Ө************** ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө******* ******* ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/04248 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12262 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Ө******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 265 тоот хаягт бүртгэлтэй талаар лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Ө******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Ө******* ******* ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Ө******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Ө******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА